part Ⅰ

1.1K 24 0
                                    

  Анир чимээгүй хав харанхуйн дунд юу ч мэдрэгдэхгүй. Өөрийгөө хэн гэдгийг ч үл мэднэ. Гэнэт хэн нэгний дуу сонсогдож эхэллээ.
Би: чи хэн бэ?
?: би юу? сахиусан тэнгэр
Би: сахиусан тэнгэр?
?: тиймээ
Гэрэл цацарч миний өмнө нэг охин зогсоно. Тэр надруу харан
?: намайг дагаад яваарай.
Би түүнийг даган явна. Гэнэт олон хүмүүс холхилдох том байшинд орж ирлээ. Гэхдээ их сонин юм юучгүй хоосон танхим, юу ч юм өгүүлэхгүй хоосон харцаар ширтэх хүмүүс. Өөрийгөө сахиусан тэнгэр гэж хэлсэн охин нэг хаалганы урд зогсон надруу иргэж хараад
?: Чи их азтай юм?
Би: юу?
?: яг одоо бид хүний ертөнцрүү очих гэж байна.
Би: яах гэж?
?: чи нэг хүний биед орж өөрийнхөө өнгөрсөн амьдрал, өмнө нь хэн байсан бэ гэдгээ мэдэж чадвал чи буцаад хүн болох боломжтой. Тэхдээ чамд ганцхан сарын хугацаа л өгнө.
Би: хэрвээ сарын дараа өөрийнхөө хэн гэдгийг мэдэж чадахгүй бол?
?: чи энд үүрд үлдэнэ.
Би: зүгээр л эндээ байж байсан нь дээр юм шиг байна.
?: яагаад вэ? хэнд ч тэр болгон ийм аз тохиолдоод байдаггүй юм. Энэ бол саяд ганц тохиох зүйл
Тэр миний гарнаас атган өмнөө байх хаалгыг нээн дотогш орлоо. Нүд гялбам хурц гэрэл өөдөөс тусч тэр сэргэчихлээ гэж хүмүүс орилолдоно. Дээрээс минь харах нэг эмэгтэй
?: Миний охион зүгээр үү? *нулимс дуслуулах*
/Тэхээр энэ хүн миний ээж байхнээ/
??: хөгшөөн *мөрөөр нь тэврэх* охин маань ухаан орчхоод байхад битгий усан нүдлээд байлдаа
/Миний аав/
Бас цагаан халаад өмссөн хүн байх ба бодвол эмч л бололтой.
Эмч: биеийн байдал хэвийн ухаан орсон одоо тайван байж болно.
Ээж: баярлалаа эмчээ *бөхийх* Охин маань хэзээ эмнэлгээс гарж болох уу?
Эмч: Маргааш гэхэд гарж болноо. Өнөөдөртөө биеийг жоохон харах хэрэгтэй.
Эмчийг гарсны дараа ээж миний гарнаас атган
Ээж: ямар нэгэн юм идмээр байна уу
Би: *толгойгоо сэгсрэх*
Маргааш нь
Машины цонхоор гадаахыг ажиглана. Ээж надруу инээмсэглэчээд жолоогоо барилаа. Нэг байшингийн гадаа ирэн зогслоо. Бодвол манай гэр бололтой. Ээж түрүүлж машинаас буун гараад миний хаалгыг онгойлгож өглөө. Миний гарнаас түшин надад их л санаа зовсон харцаар харна.
Би: зүгээрдээ би өөрөө явчихаж чадна.
Ээж: ингэж хамаагүй явах хэрэггүй удаан ухаангүй байсан болохоор одоо явахад их хүндрэлтэй ээж нь чамд туслья *инээмсэглэх*
Би: за
Тэр их дулаахан юмаа. Ээж намайг түшин гэрт орууллаа. Том ч биш жижиг ч биш дундаж байшин. Би тэр гэрийг сайн тойруулан харлаа. Явсаар 2давхарт нэг өрөөний гадаа ирэн хаалгыг нь онгойлгон орлоо.
Ээж: өрөө чинь яг хэвээрээ байгаа. Миний охин хувцсаа соличих эсвэл ээж нь туслах уу?
Би: хэрэггүй зүгээр би өөрөө чадна.
Ээж: тэгвэл ээж нь хоол хийгээдхий
Ээжийг өрөөнөөс гарсны дараа өрөөгөө нэг сайн тойруулан харлаа. Том цонх, цонхны хажууд байрлах хичээлийн ширээ, ор, шүүгээ зүгээр л нэг ахлах ангийн сурагчийн өрөө шиг энгийн юм. Шүүгээг нь онгойлгон аятайхан гэснээс нь аван өмслөө. Өрөөндөх бүх юмыг ажиглан оролдож үзэн зогсож байтал ард хаалга онгойх чимээ гарлаа. Гайхан арагшаа харвал нэг охин зогсож байлаа.
?: Юми чамайг ээж хоолоо ид гэнээ гэж хэлэн хаалга хаалаа. Энэ хэн бэ? бас Юми гэж миний нэр юм байхдаа?
Хоолны үеэр
Ээж: миний охин сайн идээрэй *хачир нэмж өгөх*
Би: *толгой дохих*
Ээж: өөр юу идмээр байвал? ээждээ хэлээрэй
Би: за
Аав харин инээмсэглэн сууна. Харин түрүүний өрөөнд орож ирсэн охин надруу нэг л эвгүй харна.
Аав: Юми миний охин маргаашнаас эхэлж хичээлдээ явна шүү. Жессика миний охин дүүдээ сайн тусалж байгаарай
/Тэгэхээр миний эгч байхнээ/
Жессика: тэр тэргүй миний туслалцаагүйгээр өөрийгөө болгоод аваад явчихаж чадна шдээ *надруу муухай харах*
Тэр ширээн дээр савхаа тавин өрөөлүүгээ орлоо. Яагаад надад ингэж их дургүйлхээд байгаа юм? Энэ гэр бүл хачин юм. Ер нь энэ охины амьдрал их хачин. Сургууль дээр ч тэр.
Ангийн багш: хүүхдүүдээ босоод
Бүх хүүхдүүд: *босох*
Ангийн багш: өнөөдрөөс манай ангийн Юми буцаад хичээлдээ сууж эхэлхээр болсон
Би: сайн байцгаана уу? Хичээлдээ суух болсондоо баяртай байна *инээмсэглэх*
Ингэж хэлэхэд бүх хүүхдүүд надруу гайхсан харцаар харан хоорондоо шивнэлдэнэ. Ангийн багш хүртэл надруу гайхаж харснаа
Ангийн багш: манай Юми ч өөрчлөгдөж шүү илүү цоглог болчихож гэж хэлэн нуруун дээр минь зөөлхөн цохиод ангиас гарлаа. Намайг ширээндээ суух хүртэл хүүхдүүд надруу нүд салгалгүй ширтэнэ. Удалгүй болин өөр өөрсдийнхөө юмыг хийж эхэллээ. Хичээл тарж би цүнхэндээ дэвтэр номоо хийж эхэллээ. Хэн нэгний төөнөх шахам харцыг мэдрэн тэр зүгрүү харахад тэр сандран ангиас зугтах шахам гарлаа. Сонин банди вэ???
Сургуулийн коридороор алхан явж байгаад хэн нэгэнтэй мөргөлдчихлөө. Тэрний авж явж байсан номнууд газар уначихлаа. Тэр доошоо бөхийн номнуудаа түүж эхэллээ. Би түүнд туслан номнуудыг түүлцэн түүнд өгөхөд
?: баярлалаа
Тэр дээшээ надруу харснаа нүдээ том болгон хараад
?: Юми?
Цаанаас
??: хөөш юугаа хийгээд удаад байгаа юм явцгаая
Би ч тэднийг үл тоон сургуулиас гарлаа. Гэртээ орж ирэн гутлаа тайлж байхад
Ээж: Юми чи ирээ юу? *орилох*
Би: тиймээ *орилох*
Ээж: хувцсаа солиод гараа угаагаад ир хоол удахгүй боллоо
Би: за
Дээшээ гаран хаалгаа онгойлготол
Би: О.О чи?
?: чшш
Тэр намайг өрөөнд татан оруулаад хаалга хаалаа.
Би: чи энд юу хийж байгаа юм?
?: би чамд энэ сарын хугацаанд туслах үүрэгтэй
Би: чи өчигдөр хаана байсан юм?
?: чамайг эхлээд энэ байдалтайгаа танилцаг гэж бодсон юм
Би орондоо дээрээ хэвтэн
Би: ингэхэд би чамайг сахиусан тэнгэрээ гэж дуудах уу?
?: намайг Жиеон гэж дуудсан ч болно
Би: мм Жиеонаа ингэхэд энэ охин юунаас болж ухаангүй байсан юм бэ?
Тэр кармаагаа ухан жижигхэн тэмдэглийн дэвтэр гаргаж ирснээ эхний хэдэн хуудсыг нь уншиж байснаа
Жиеон: тэгэхээр чиний орсон наад биений чинь эзэн—–
Гэнэт орон доороос юм чичрэх нь мэдрэгдлээ. Орон доогуураа тонгойж үзвэл утас байлаа. Аваад харвал Цэнэг нь дуусч байх бөгөөд дэлгэцэн дээр нь өнөөдрийн надтай мөргөлддөг бандийн зураг байлаа.
Би: энэ хэн юм бол оо?  

Who Am I?Where stories live. Discover now