part Ⅱ

445 22 0
                                    

  Жиеон: хары лдаа
Тэр миний гарнаас утсыг минь шүүрэн авч харснаа
Жиеон: хөөрхөн юмаа тэхдээ энэ нөгөө банди байхаа
Би: юун нөгөө банди
Жиеон: чиний орсон биений хайртай хүн нь
Би: ммм
Жиеон: за байз хараадхы.
Тэр дахиал нөгөө дэвтрээ гарган нээгээд уншиж эхэллээ.
Жиеон: нойрны эм их хэмжээгээр ууж бараг 3 сар шахуу ухаангүй байсан. Шалтгаан нь хайртай залуу нь нэг эмэгтэйтээ буудалд орхыг хараад их сэтгэлээр унасан...
Тэр уншиж байснаа нэг нүдээ том болгон хараад санаа алдан
Жиеон: ингэвэл хэн ч цочирдох нь аргагүй л юм
Би: ?
Жиеон: тэр буудлаас ээж нь танай ангийн багш болох Ким Санчол багштай буудлаас гарч байхыг харсан байна.
Би: О.О
Жиеон: өөрөөр хэлбэл нэг өдөр дэндүү олон цочирдмоор үйл явдал болсон юм байна.
Би: арайчдээ
Жиеон: бас чиний хайрт залууг Бюн Бэкхен гэдэг юм байна.
Би: Бэкхен?
Жиеон: мхн
Ээж: хоолоо идээрэй *орилох*
Намайг доошоо буухад миний ээж гэгдэх хүн хоол аягалан зогсож байлаа. Түүнийг харахаас ч уур хүрч байна. Би хажуугаар нь зөрөн ус хийн уулаа
Ээж: хоолоо идээрэй
Би түүнрүү нэг хачин царайлж харснаа
Би: Таньтай хамт сууж хоол иднэ гэхээр бөөлжис хүрч байна.
Ээж: О.О
Би тэндээс босон өрөөрүүгээ ороход Жиеон алга байв. Би шууд л орон дээрээ хэвтэн нүүрээ алгаараа таглан хэвтэнэ. Яагаад ч юм дэндүү их уур хүрч байна~~
Маргааш нь
Өглөө босон хувцсаа өмсөөд доошоо буулаа. Яг гэрээс гардгын даваан дээр мөрөнд минь хэн нэгэн хүрлээ. Эргэн харвал
Би: -.-
Ээж: ээж нь хоол бэлдчихсэн миний охин аваад яв
Би: хэрэггүй
Тэндээс хурдан хурдан алхалсаар гарлаа. Харахад л нүд минь хорсож уур хүрээд байна. Жоохон тайвшрах гэж гүнзгий амьсгаа аван зогсож байтал хэн нэгэн намайг хараад байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Тэр зүгрүү харахад өчигдрийн сонин банди байна. Нүүрнийхээ тал шиг том шил зүүчихсэн үнэн номын банди ч юм шиг. Тэр сандран хажуугаар минь гүйх шахам зөрлөө. Би амжиж түүний цүнхнээс нь татан
Би: хөөе яагаад зугтаагаад байгаа юм?
Тэр: би би зугтаагүй шдээ *ээрэх*
Би: тийм үү
Түүний нүүрлүү нь бага багаар ойртоход тэр шүлсээ залгин миний хөдөлгөөн бүрт арагшалсаар байлаа.
Би: яагаад тэгж их ширтсэн юм?
Тэр сандран харцаа ийш тийш нь дальдчан
Тэр: зүгээр л чи их өөрчлөгдсөн юм шиг санагдаад... *түгдчин байж хэлэх*
Би: яг юу өөрчлөгдсөн гэж?
Тэр: мэдэхгүй ээ зүгээр л өөр хүн ч юм шиг...  

Who Am I?Where stories live. Discover now