Part Ⅸ

308 20 0
                                    

  Төгөлдөр хуур эмх замбараагүй тоглогдож тэр намайг үнссээр л. Сүүлрүүгээ дэндүү ширүүн болж хувцасны минь цаанаас биеийг минь таална. Би гэнэт ухаан орон түүнийг түлхлээ.
Би: яагаад байгаа юм?
?: би чамд хайртай
Би: О.О юу?
?: Хайртай хайртай хайртай гэж байна. Чамд хайртай. Тэхдээ би мэднэ 2уулаа бүтэхгүй. Яаж ч над шиг амьтныг чи тооховдээ.
Би: Бэк—-
Бэк: Тиймээ би өөрийнхөө хүслийн төлөө хөгшин авгай нарыг зугаацуулдаг өрөвдөлтэй хөгийн амьдралтай нэгэн.
Би: Бэк
Бэк: Тэхдээ чи миний амьдралд гарж ирсэн тэр үеэс би чамайг нууцхан сэтгэлдээ тээх болсон. Чамайг ангийн хүүхдүүд доромжлоход уур хүрч тэд нартай муудалцан зодолддог байсан. Чамд сэтгэлээ илчлэх зориг надад байгаагүй өдийг хүрсэн. Тэгж их хайрласан сэтгэл минь Сухо ахтай үерхэхэд чинь их шархалсан. Шархалсан сэтгэлээ тайтгаруулах гэж анх удаа архи ууж үзсэн. Тэгээд бодсон Сухо ах шиг баян бас үнэтэй хувцас өмсвөл чамайг над дээр ирнэ гэж бодсон. Би тэнэг байна уу? Тэгээд тийм хараал идсэн зүйл хийдэг болсон. Хэдий би Сухо ахын хэрэглэдэг зүйлсийг худалдаж авсан ч яагаад сэтгэл минь хоосон оргиод байгаа юм бол? яагаад чи миний дэргэд байхгүй байгаа юм? *нулимс нь урсах*
Би түүнийг тэврэн нуруун дээр нь зөөлхөн цохилоо.
Би: магадгүй чи үүнийгээ арай эртхэн хэлсэн бол энэ байдал арай өөр байсан байх. Чи мэдэх үү? Би чамд дунд сургуулиасаа л сайн байсныг одоо ч гэсэн би чамд сайн.
Бэк: О.О юу?
Би: би чамд сайн
Бэк: тэгвэл чи надтай үерхэх үү?
Би: *толгой дохих*
Түүний мөрийг налан сууна. Энэ биений эзэнд миний хийж чадах зүйл...
Гарнаас минь хөтлөн гэрлүү алхана. Хааяа хааяа тэр инээмсэглэн хацар уруул дээр үнсэнэ. Би түүнрүү харж инээмсэглэн явна. Гэртээ орж ирээд шууд л өрөөрүүгээ орлоо.
*мсж ирэх*
Бэк: ххэ хайраа гэж дуудаж болно биз дээ? Хайраа сайхан амраарай :*
Инээмсэглэн түүнрүү хариу бичин орондоо орон унтлаа.
************************************************************************************
Маргааш сургууль дээр Бэк ирсэнгүй. Санаа зовон мсж бичлээ.
Би: хаана байна? хичээлдээ ирэхгүй юм уу?
Тэрнээс хариу алга уйлмаар юм. Т.Т
Хонх дуугаран хичээл завсарлалаа. Ангийн бүх хүүхдүүд гарсаар Чанеол яг гарах үед урд нь замыг нь хаан зогслоо. Тэр надруу харан нүдээ байдаг хэрээрээ томруулан зугтчихлаа.
Би: яагаад зугтаад байгаа юм?
Чанеол: ......
Би: уучлаарай тэр өдөр би өөрийн ухаангүй байсан юм. Намайг уучлах уу?
Чанеол: .........
Би: Уучлаарай
Чанеол: нөгөө—-
*Утас чичрих*
Би: түр хүлээгээрэй
Харвал Бэкээс мсж ирсэн байлаа. "уучлаарай хайраа унтчихаж сая л мсжийг чинь авлаа. Төгөлдөр хуурын танхимд хүрээд ирээч"
Би: баяртай *гүйх*
Танхимруу гүйн ороход Бэк төгөлдөр хуур даран сууж байлаа.
Би: хоо чи төгөлдөр хуур тоглож чаддаг юм уу?
Бэк: багадаа хичээллэдэг байсан юм *инээмсэглэх* хамт суугаач
Түүний хажууд очин суулаа. Тэр надруу харан миний үсийг чихний минь ардуур хийн ойртлоо. Түүнийхээ уруулыг мэдрэн суухад минь гэнэт хаалга тас хийн хаагдах чимээ саатууллаа. Бид 2 бие биенлүүгээ гайхан харцгаалаа. Би босон хаалганы зүг яван гадагшаа харахад доор нэг зүйл унасан байлаа. Аваад хартал бэлэг бололтой нямбайлан боосон байх юм.  

Who Am I?Where stories live. Discover now