Япон орныг бодвол Солонгосд арай хүйтэн байв. Онгоцны буудлаас taxi барин гэртээ ирлээ. Уг нь гэрийнхэн маань тосно гэж бодож байсан ч ажилаар 2 хоног хөдөө явахаар болсноо хэлсэн юм. Тиймээс 2 хоног гэртээ сайхан амарч авах боломж олдсондоо үнэхээр баяртай байна.
Гэртээ ирэнгүүтээ чемоданаа орон доогуураа шидчихээд таван хошуу байрлалтай хэвтлээ. Яаж ч бодсон өөрийн гэр, өөрийн ор шиг тухтай газар хаана ч байхгүй. Нэг мэдэхэд нүд анилдан унтаад өглөө.
.
.
.
Утасны чанга дуу чихэн дээр дугархад зүүднээсээ салан утсаа аванБи: Байна уу? Хэн бэ? (нойрмог хоолой)
Юри: Унтаад байгаа юм уу?
Би: Ммхн...
Юри: За босоо, би очиж байна.
Би: Яах гэж байгаа юм бэ? Намайг санаа юу?
Юри: Хуцна биз! (инээх) Чамаар яадаг юм.
Би: Чи муу!!!
Юри: За тоглосон юмаа... Зарим хувцас чинь надад байна. Бас чамд хэлэх 1 сайн, 1 муу мэдээ байна.
Би: Заза хүлээж байя! Хурдан ир...
Юри: За хоол хийгээрэй... (инээх)
"Энэ мууг дээ! Дандаа хүнээр тоглож байна шүү... гэхдээ ямар мэдээ хэлэх гэж энэ орой манайхлуу ирдэг байнаа? Ирэхээр нь л мэдэхээс" гэсээр доош бууж хоол хийж эхэллээ.
.
.
.
Би: За тэгээд ямар юмаа хэлэх гэж энэ орой ирсэн юм? (Хоолоо идэх)Юри: Тэр нөгөө... Сайныг нь эхлээд сонсох уу? Мууг нь эхлээд сонсох уу? (Чухал царай гаргах)
Би: Юу вэ? Чи намайг айлгаж байна шүү! Сайнаас нь эхлье... (инээмгэлэх)
Юри: Тэгвэл сайн нь гэвэл... миний японд авхуулсан загварын зургыг санаж байгаа биздээ? Чиний загваруудыг өмсөж авхуулсан...
Би: Ммхн...
Юри: Би тэр зурагнуудаасаа заримыг нь загварын сургуулийн сонгон шалгаруулалтанд явуулчихсан юм. Тэгээд өнөөдөр өглөө хариу нь ирсэн байсан.
Би: Тэгээд?
Юри: Би тэнцчихсэн. (Хашгирах)
Би: Нээрэн үү? Тэгээд шууд л хэлчихгүй дээ! Ийм сайхан мэдээг... би золтой л ухаан алдчихсангүй! Баяр хүргье!!! (Тэврэх)
Юри: Харин нэг асуудал байгаа болохоор л...
Би: Юу? Мөнгө хэрэг болсон уу? Найз нь туслаж чадна шүү! Чи мэдэж байгаа шдээ...

YOU ARE READING
Let's Not Fall In Love (дууссан)
SonstigesЮу гээч.... Энэ удаад өнөөх сайхан боловсон залуусыг мартацгаая. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Бодитоор тусгаж авъя ))))