Bonus

1.5K 102 21
                                    


Өрөөнд ороход Winner-нхэн бүгд байсан ч Jiyong байсангүй. Нэг л харамсах сэтгэл төрөн түрүүхэн л хэрэв таарчихвал юу хийхээ бодож байсан би гунигтай царайллаа. Бид тэдний дууг бичиж дуусахыг хүлээн хэсэг ярилцан мөн Yuri -д хэрхэн сайн загвар гаргах талаар бага сага зөвлөв. Би бие засах өрөө орохоор гаран энт.р бага зэрэг тэнэлээ. Яг л хуучиныхаараа... бараг илүү үзэсгэлэнтэй болоо юу гэмээр....

00 орчихоод Big Bang-нхны бэлтгэлийн өрөөний хажуугаар өнгөрөхөд хөгжим дуугаран хүмүүс инээлдэх сонсогдоно.

"Би орох ёстой юу? Эсвэл зүгээр л өнгөрөх үү? Хэрэв тэд намайг энт. Дээр ирсэнийг мэдвэл гомдох болно. Харин үүний тулд би харахаас ч сандарч байгаа хүнтэйгээ нүүр тулах болно. Би яах ёстой вэ?"

Хэсэг үүдэнд нь бодол болон өөртэйгөө ярьсаар ямар ч байсан тэдэнтэй уулзсан нь дээр гэж бодон өрөөний хаалгыг зөөлхөн түлхэлээ. Энэ өрөө... энэ хүмүүс миний амьдрал нэгээхэн хэсгийг эзлэж байгаа шүү дээ.

.

.

.

Хаалга удаанаар нээгдэн миний хамгийн түрүүнд нүдэнд харагдсан зүйл бол Jiyong нэгэн эмэгтэйг үнсэн, уруул нь хүзүүгээр нь гүйхтэй зэрэгцэн гар нь бэлхүүсээр нь тэнүүчилж байлаа. Харин залуус тэр 2-г харан инээлдэн сууцгаана.

Хаалга гүйцэд нээгдэхэд бүх хүний анхаарал хаалганы цаана хуурамч инээмсгэлэл тодруулсан ч нүдэнд гуниг, гомдол тунирах надлуу харцаа шилжүүлэв.

Харин түүний саяхан үнсэж байсан эмэгтэй нь Won Ahyeon....

Харин түүний саяхан үнсэж байсан эмэгтэй нь Won Ahyeon

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Let's Not Fall In Love (дууссан)Where stories live. Discover now