танилцуулга

14.1K 516 2
                                    

Зарим нэг хүмүүс газар доорх ертөнц байдаг гэж ярьдаг.Зарим нь газар доорх ертөнцөөс ирсэн ч гэж ярих хүмүүс бий. Бас газар доорх ертөнцтэй холбоотой домог яриа, зөгнөлт кино, хүүхэд залуучууд зугаалгаар явах даа түүдэг гал тойрон суугаад ярьж бие биеэ айлгадаг аймшгийн түүхүүд ч бишгүй олон байдаг, та ч түүнээс ганц нэгийг сонсож байсан л байх.Тэгвэл та байдаг гэдэгт итгэдэг үү? мэдээж энгийн сэтгэхүйгээр бодоод үзэх юм бол яасан ч байж боломгүй зүйл, хүмүүс бидний өлмий доор ямар нэгэн гаж сонин хүмүүс амьдардаг өөр нэгэн ертөнц байх боломжгүй харин бидний мэддэг зүйл гэвэл бидний өлмий доор газар шороо оршин байгаа, шинжлэх ухаан газар зүй талаас нь яривал Царцдас, Мант, Цөм /Гадаад, дотоод цөм/ гэх мэт зүйлсээс дэлхий ээж минь бүрэлдэн тогтсон байдаг билээ. Харин энэ бүх этгээд сонин хууч яриа домгуудыг үнэхээр байдаг гэж бодвол чухам ямархуу газар байгаа бол? Мэдээж хүн бүхний хамгийн анхны төсөөлөлд Цус сорогч Зомби авснаасаа амилсан босоо ороолонгууд л буух байх гэвч одоо та бүхэндээ өгүүлэх түүх минь арай өөр байх болно.
Та өмнө нь огт уулзаж байгаагүй хамаатантайгаа гэнэт уулзах танилцах тохиолдол байдаг л биз дээ? Тэгвэл одоо ярих түүхийн минь гол дүрийн охинд яг ийм зүйл тохиосон юм.
Дүрийн танилцуулга:

Гол дүр: ЁолЖинхэнэ нэр: Пак ЧанёолТүүний тухай: Доод ертөнцийн хааны цор ганц хүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гол дүр: Ёол
Жинхэнэ нэр: Пак Чанёол
Түүний тухай: Доод ертөнцийн хааны цор ганц хүү. Дээрээ 3 эгчтэй. Хаан ширээний дараагийн залгамжлагч гэдэг нь үнэн.Бас хааны удмын бэлгэдэл болох галын хүчтэй /хаан ширээг залгамжлах хүн галын хүчтэй төрдөг/. Түүний бүх зүйлс маш нууц тиймээс үүнээс өөр ямар ч мэдээлэл байхгүй.

 Түүний бүх зүйлс маш нууц тиймээс үүнээс өөр ямар ч мэдээлэл байхгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
/Дууссан/ Газар доорх ертөнцөд зочилсон ньWhere stories live. Discover now