Part 1

8.8K 472 16
                                    

"Сүнми босоорой" гэх ээжийн дуугаар арай гэж нүдээ нээлээ. Нойрмог байсан болохоор хичээлийн цаг болсон билүү гэж тэрүүхэн зуур сандраад амжив. Гэвч бүтэн сайн гэдгийг санан тайвшраад цаг хартал өглөөний долоон цаг!!!! бурхан минь гэж амралтын өдрөөр намайг ийм эрт сэрээгээд ээж одоо яаж байгаа юм бол доо хайран сайхан унтах байсан цаг минь гэж бодон бөөн уур хөмсгөө зангидсаар доош буухад аав ээж хаа нэг тийш ээ аяллаар явах гэж байгаа мэт хамаг юмаа баглаад тавьсан бас өөрсдөө ч аяллын хувцас өмссөн байлаа.

Би: ээж, аав та хоёр хаашаа явах гэж байгаа юм? 0.О

Ээж: миний охин эхлээд цайгаа уу?Аав: өглөөний мэнд алив охиноо үнсье

Би аавд үнсүүлээд ширээний ард суун гайхсандаа тэднийг дагуулан юм хэлэхийг нь хүлээн харсаар.

Ээж: гайхсан уу? аав ээж хоёр нь өчигдөр оройтож ирсэн болохоор охиндоо хэлж чадсангүй, аав ээж хоёр нь өнөөдөр африк уруу томилолтоор явна. Хамгийн бага даа л нэг жил болох байх, африкт халдварт өвчин тээгчид маш их болсон болохоор улс улсаас эмч нарыг явуулж байгаа юм. Өвчний голомт хэр том байгаагаас шалтгаалж бидний тэнд байх хугацаа тодорхойлогдох байх. Ямар ч байсан эхний ээлжид нэг жил хавьцаа болох байх бүр удаж ч магадгүй.

Би: 0.О юу??? тэгээд би ганцаараа яах болж байна? /аав ээж хоёр минь хоёулаа хүний их эмч доктор профессор хүмүүс байгаа юм, тэд байнга ийш тийш томилолт хурал зөвлөгөөнд явдаг ч гэсэн анх удаа л ийм удаан бас тийм хол газар уруу явах гэж байна. Өмнө нь бол хамгийн удаан даа л нэг хоёр сар болдог байсан болохоор би сайн найзынхаа гэрт үлддэг байсан гэтэл одоо хамгийн багадаа нэг жил гэхээр чинь би яах ёстой юм бүү мэд/

Аав: харин энэ тал дээр асуудалтай болохоор аав ээж хоёр нь нэг нууц чамд хэлэх гэсэн юм миний охин тайван сууж байгаад сонсоорой, хамаагүй шоконд орж болохгүй шүү за юу

Би: 0.О за /бас юун нууц вэ? аав дээрээс нь тайван байгаарай энэ тэр гээд улам хүн айлгаад байх юм. Арай намайг танихгүй айл энэ тэрт үлдээх гэж байгаа юм биш биз дээ эсвэл асрамжийн газар ч юм уу? за арай үгүй байлгүй дээ/

Аав: уг нь аав ээж хоёр нь охиноо насанд хүртэл нь энэ тухай огт хэлэхгүй гэж бодож байсан юм гэтэл хэлэхээс өөр аргагүй болчихлоо. Охиноо ямар ганцааранг нь гэртээ үлдээж болох биш өвчний голомт уруу ч авч явж болохгүй бас охиноо хамаатан садандаа үлдээх гэхээр ээжид нь ямар хамаатан гээд байх хүмүүс байх биш байгаа хэд нь бүүр хөдөө нутагт байгаа болохоор арга буюу авга эгчид чинь чамайг үлдээхээр боллоо.

/Дууссан/ Газар доорх ертөнцөд зочилсон ньWhere stories live. Discover now