Part 6

7K 407 2
                                    

Өрөөндөө орж ирэн маргааш сонсох ял ямар байх тухай төсөөлж сэтгэл санааны гүн хямралд орчихсон сууж байсан чинь Кёнсүү гэж мангар юм хүний хэлсэн үг огт ойлгоогүй царайтай байдгаараа ярзайсаар гартаа хоёр зайрмаг барьчихсан орж ирээд: май зайрмаг ид *өгөх* тэгээд яг яасан гэнэ ээ? та хоёр үнсэлцэж байсан чинь Чанёол үхчихсэн хэрэг үү? Тэр үхсэн юм бол улс даяар эмгэнэл зарлах ёстой доо чи сайн харсан юм уу? гэх мэт тэнэг асуулт асууна.

Би түүний өгсөн зайрмагийг ширээн дээр тавиад: тэр одоо амьд байгаа зүгээр л анх үхсэн байж байгаад сэрээд намайг шийтгэнэ гэсэн юм одоо ойлгосон уу?

Кёнсүү зайрмагаа идэнгээ: үгүй юу ч ойлгосонгүй /би үхэл амьдрал ярьж байхад энэ хүн жоохон ч гэсэн ач холбогдол өгч байгаа шинж огт алга -_-/

Би: за за ойлгохгүй байгаа бол зүгээр гар чамтай чамгүй сэтгэл санаа хогийн байна

Кёнсүү хажууд суугаад: яагаад муу байна гэж? чи хүн ойлгохоор юм ярь л даа, дөнгөж орж ирээд би Чанёолыг алсан бас үнссэн ч гэнэ үү? хачин юм яриад байх юм бас шийтгүүлэх гэж байгаа гэсэн билүү? маргааш чамайг Чанёолыг алсан хэргээр цаазлах гэж байгаа хэрэг үү? яг тодорхой ярь л даа, яаж байгаад түүнийг алчихсан юм?

Би дэндүү бухимдалтай байгаа болохоор Кёнсүүрүү хамаагүй орилчихлоо.

Би: ОЙЛГОХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР Л ГАР ГЭЭД БАЙХАД ХЭЦҮҮ ЮМ БЭ? ЧАНЁОЛ ОДОО АМЬД БАЙГАА ЗҮГЭЭР Л БИ ТҮҮНИЙГ АЛААД ДАРАА НЬ АМЬДРУУЛСАН

Кёнсүү над уруу хачин харсаар: за за юу ч ойлгосонгүй гаръя дөө гээд хаалга уруу явлаа, тэгснээ гэнэт эргэж хараад: тэр үхэл амьдралын чинь тухай асуух аа болъё зүгээр л ганц асуултад хариулчих

Би: за -_- асуу

Кёнсүү: Чанёол чамайг уучилсан уу?

Би: үгүй ээ харин ч шийтгэх гэж байгаа -_-

Кёнсүү: өө хөөрхий бүтэлгүй амьтан ч болдоо, одоо ч чиний зовлонт амьдрал эхэлж байгаа юм даа цуцу яах гэж анхнаасаа хүн зоддог байна аа, одоо бурхан байсан ч чамд туслахгүй Чанёол нэг л шийдсэн бол тэгээд л чи дуусаа гээд хүзүүгээ хуруугаараа зүсэх хөдөлгөөн хийгээд өрөөнөөс гарлаа.

Үел гээд байгаа шүү, байдлыг удам дор болгочихлоо. Ядаж худлаа ч гэсэн сэтгэл засаад "гайгүй байх аа Чанёол нээх аймаар биш" гэдэг ч юм уу? ямар нэг юм хэлэх хэрэгтэй ш дээ. Гэтэл чиний үхэх чинь тодорхой гэж хэлээд гараад байх даа яах вэ дээ. Би ямар үйлийн үрээрээ энд ирчихдэг байна аа???? эхний өдрөө л цаазын ял сонсох юм байна л даа.

/Дууссан/ Газар доорх ертөнцөд зочилсон ньWhere stories live. Discover now