1. Эхлэл

389 15 2
                                    

... Сар....Харанхуй....Шөнө...Зугаа цэнгэл...Согтуу хүмүүсийн холхих хөдөлгөөн..-энэ бүгд миний амьдрал, миний хүсэл тачаал, гайхалтай биш гэж үү?

Лос - Анжелес , шөнийн 1:30 ид амьдрал өрнөдөг цаг.
"Blueberry" гэх жижиг цэнгээний газраас гараад явж байлаа. Баруун хажуу булангийн жижиг тахир гудамжнаас нэгэн согтуу эрийн дуу гарна, ***Түүнд тусламж хэрэгтэй*** гэж бодоод түүн дээр очлоо. Би:
-Та зүгээр үү
Түүний ойр тойрмыг ажвал шартаад бөөлжсөн байв.
-Зүгээр дээ... Яасан бүсгүй ганцаараа явахаас айгаа юу?
-Магадгүй, гэхдээ явахын өмнө танд гэр бүл байгаа эсэхийг асууж болох уу
-Мэдээж, санаа бүү зөв би ганц бие, багаасаа асрамжийн газар өссөн, за тэгээд одоо явах уу
-Намайг уучилна биз дээ
-Юунд-гэж хэлж дуусаагүй байхад миний соёо түүний гол судсанд аль хэдийнээ зоогджээ, ммм... цус нь бүлээнээрээ яг миний дуртай нь дээрээс нь зүрхний цохилт нь хурдан лугшиж хэдэн хором болсны дараа зогсоно. Би түүнийг тавиад унагаалаа. Жижиг цүнхнээсээ алчуураа гарган ирээд амаа арчаад явлаа. Энэ мэдрэмж хамгийн гайхалтай гэхдээ хоногийн дараагаас л дахиад цус уух хүсэл нэмэгдэнэ. Тэгэхээр та нар намайг хэн гэдгийг ойлгосон биз ээ , тиймээ тийм #Vampire

Зязя, тэгэхлээр эхлээд багахан танилцуулга хэрэгтэй биз, намайг Мэридит Робертс гэдэг 1910 онд төрсөн , 1930 онд нэгэн халуухан хархүүд дурлан дагаж явснаараа үхэл гэгчтэй нүүр тулсан. Түүнийг Доминик гэдэг байсан, намайг дагуулаад явахад зүрх хурлан зохилж, миний хүзүүг шимж байхад дотор гал дүрэлзэж байв ер нь намайг хазах хэсэг хүртэл бүгд сайхан болж байсан. Тэгнэ гэж хэн санах вэ дээ? Ингээд л миний амьдрал 180 байтугай 900 градусаар иргэсэн юм даа. Үүнээс хойш би хэнд ч дурлаагүй, би үхчихсэн тийм байж хаанаасаа дурлах вэ дээ ? нэг ёсондоо би Walking Dead .

Миний уйтгартай амьдрал...нэгэн хэвийн...өглөө өдөр унтаж...шөнө анадаа гарна...надад өөрчлөлт хэрэгтэй.....

The Smell Of BloodWhere stories live. Discover now