8. Анхны арав

114 10 1
                                    

   Хамгийн сүүлд Доминиктэй ярьснаас хойш 13 хоног өнгөрчээ. Жэймс намайг түүнтэй холбогдуулах гэж ярьсан ч утас нь болохгүй байлаа. Харин ч үүний үр дүнд бид цагийг хамт өнгрөөдөг болсон. Үргэлж орой уулздаг байсан ч бидний дунд хацар үнсэхээс хэтэрсэн зүйл байсангүй.

     Өглөөний 9:57

Хаалга тогших чимээнээр сэрлээ.
Хэн ч нүдсэн гэсэн хаалгаа тайлахгүй бол яваад өгөх биз.

-Мэри? Чи байна уу? Би коффе авчирлаа!-гэж Жэймс дуугарав.

Өөөөөө чөтгөрөө?!?!?

-Одоохооон, газар байгаа цэцэгтэй ваазны доор түлхүүр байгаа ороод ир -гэж хэлээд хувцсаа тайлаад алчуураар ороогоод үсээ норголоо.

Би угаалгын өрөөнөөс гарж байгаа дүр эсгээд гал тогоо ороход Жэймс цонхоор харж байлаа. Гайхалтай нуруутай юм аа.

-Сайна уу?-гэж асуухад Жэймс эргэн хараад
-Сайна... Ммм, чи.. би буруу үедээ ирчихсэн үү?
-Үгүй дээ, зүгээр
-Ажилдаа явах гэж байна уу? Дуртай американог чинь авчирлаа.
-Баярлалаа, өнөөдөр гэртээ сууж гэрээ цэвэрлэдэг юм бил үү гэж бодлоо кино үзэх ч юм уу, дуртай пиццагаа захиалаад, чи хүсвэл хамт байж болно шүү.
-Бие чинь тавгүй байна уу?
-Үгүй ээ, яагад тэгж бодсон юм?-гэхэд надруу эвгүй харж эхлэв.-Хаха, миний сарын тэмдэг ирсэн гэж бодсон юм уу?
-Би нэтээс тэгж харсан юм л даа, пицца кино амралт гээд л
-Хаха, чи ч эксперт юм аа
-Ямар пицца идмээр байна?
-Махтайг нь, чи захиалж бай би хувцсаа сольчихоод ирье

-Пицца 30 мин дараа ирнэ гэж байна, ямар кино үзмээр байна?
-Өөрөө л мэд
-Энд юу байгааг харья, ммм...Notebook? Titanic? A walk to remember? Lake house? The Vow?..
-Зогс зогс зогс. Чи тоглож байгаа байлгүй дээ?
-Эмэгтэйчүүдийг романсад дуртай гэж бодсон.
-Тийм биш ээ, би лав зөгнөлт эсвэл детектив маягийн кинонд дуртай
-Нэнси Дрю юм биз дээ?
-Бараг л харин чи Шерлок Холмс?
-Жэймс Бонд илүү дээр
-Хаха, тийм ээ чамд яг таарна, Жэймс Бондын сүүлийн ангийг үзье би үзэж амжаагүй

Өдөржингөө бид сонирхолтой зүйлс ярьж бие биенийгээ хөгжөөлөө. Оройн 10н цаг болоход Жэймс явахаар болсон , явах болгондоо хацрыг минь үнсдэг болохоор түүн рүү ойртоход уруул дээр минь үнсээд авах нь тэр , зогсохыг хүсэв ч эсэргээрээ түүнд үнсэлтийг гүнзгийрүүлэх боломжийг нь өглөө. Гэхдээ энэ зогсох хэрэгтэй... Түүнээс холдоод :
-Ингэсний хэрэггүй байх аа
-Яагад? 2лаа хамт байгаад багагүй хугацаа өнгөрсөн , би чамд таалагддаг гэж бодож байлаа...

Гэхдээ би түүн рүү харахаас өөр зүйл дуугарсангүй. Түүнд хэлэх юм бол надад итгэх болов уу? Намайг зүгээр л галзуу гэж бодох байх...

-Мэри? Надад хэлж болно оо , юу ч байсан, юу тэгж их санааг чинь зовоогоод байгаа юм бэ? Хүн биш гэдэг чинь үү?

     Хүн биш гэдэг чинь үү?-юу? Тэр мэдэж байсан гэсэн үг үү? Стив хэлчихсэн юм байх даа?!? Яадаг хөгийн амьтан бэ?!?!!!

-Чи мэдэж байсан юм уу?
-Тийм ээ, чи наранд гардаггүй, үргэлж орой уулздаг , ойлгомжтой шүү дээ.
-Стив чамд хэлээгүй гэж үү?
-Үгүй ээ
-Гэхдээ яаж?
-Би ч бас цус сорогч-тэр бас уу?
-Юу? Чи чинь Стивийн хайртай байсан бүсгүйн дүү гэсэн биз дээ
-Худал хэлсэн юм, би Стивийг ховсдчихсон
- Стив цус сорогч шүү дээ, чи түүнийг ховсдож чадахгүй
-Чи анхны 10 гэж сонсоогүй юу?
-Үгүй ээ
-Бид хүн гэлтгүй цус сорогчдыг ч гэсэн ховсдох чадвартай
-Чи анхны арвын нэг юм уу? Доминик ч бас чадна гэсэн үг үү?
-Тийм ээ

Тэгэхлээр миний өмнө нь үзэж байсан зүйлс бүгд худлаа байж болох юм байна, ЧӨТГӨР гэж!!!!

-Энэ бүх хугацаанд чи худлаа ярьж байж
-Би чамд худлаа яриагүй зүгээр л үнэнийг хэлээгүй
-Энэ бүгдийг сонсчихоод яаж чамд итгэх юм бэ?
-Би баталж чадахгүй л дээ гэхдээ би чам дээр хэзээ ч ховс хэрэглэж байгаагүй
-Эхлээд сүнс энээ тэрээ одоо болохоор..
-Сүнс?
-Шидтэн Бальтазар
-Шидтэн гэнэ ээ?
-Тийм ээ, чи сонсоогүй хэрэг үү?
-Үгүй ээ, тэр яг юу гэж?
-Хүмүүсийн сүнсийг авдаг гэж
-Тийм юм амьдралдаа сонсож байсангүй, би олон жил Доминикийг мөшгөж байна , тэр ямар ч сүнс энээ тэрээг авдаггүй.

Үүний хажуугаар
<Shadows> дэлгүүр

**Хаалга онгойх чимээ**
-Сайна уу, Молли?
-Сайн, бидний хэлэлцээр дууссан гэж бодсон юм сан
-Дууссаан гэхдээ дахиад хэрэг гарвал нөгөө 2т юу гэж хэлэхээ мэдэж байгаа биз?
-Мэднэ ээ
-Сайн байна-гэж дугтуйтай мөнгийг Моллид дамжууллаа
-Би одоо хааж байна-гэж хэлээд инээгээд мөнгөө авлаа
-Тэгэлгүй яахав, баяртай, Молли
-Чамтай ажиллахад ч урамтай юм аа, баяртай, Доминик.

The Smell Of BloodWhere stories live. Discover now