2. Стив

227 15 1
                                    

Цус сорогч бид нар олон төрлийн хүчтэй , жишээ нь их хурдан гүйдэг нүд ирмэхийн зуур, холын юмсыг төвөггүй хардаг мөн сонсдог харин миний хамгийн дуртай нь Чар - ховсдолт. Кинон дээр гардаг зүйлсийн ихэнх нь үнэн харин Цус Сорогчийн Өдрийн Тэмдэглэл дээр гардаг чарын эсрэг ургамал, нартай үед гарах боломжтой бөгж энээ тэрээ гэж байхгүй. Мөн тэр нэг Twilight гэгч савангийн дуурь , яаж тийм балаа юманд хүмүүс дуртай байдаг байна аа? тэрийгээ өдөр шөнөжингөө ярьж байгаа хүмүүсийн толгойг эргүүлээд хаячих юм сан эсвэл хэлийг нь огтлох ч юм уу?

Ашгүй нэг юм нар буусны дараа хотоор зугаална, өчигдөр хөөрхий нэгэн эрийг амьдралаас нь хагацаасан тиймээс хэсэг хэдэн өдөр зугаацсан нь дээр. Хүнийг ална гэдэг ч тийм ч бахархууштай ажил ч биш л дээ... Гэхдээ л амьдрахын төлөө юу эсийг хийхэв
-М-гэж хойноос гэнэт дуу дугарав . Ямар чөтгөрийн хэн бэ?!?
-Чёёрт!!!-гэж арагшаа нүдээ улаалган харлаа
-Тайван ... тайван...тайван
-Би чиний нохой чинь биш, Стив!-түүн рүү зандарлаа
-Уучлаарай даа, хуучин найзыгаа хараад баярлах байх гэж бодсон юм 2лаа удаан уулзсангүй
-10хан жил ш дээ
-12 ш дээ-гэж инээж байв
-Тэгээд? Чи өөрөө яваа биз дээ?
-Тиймээ тийм миний буруу гэхдээ 2 сарын дараа буцаад очиход чи аль хэзээний явчихсан байсан
-2 сар гэдэг цус сорогчын хувьд их хугацаа
-юу? Чи саяхан л 10 жил... Заза тэгэхлээр би энд амьдралаа шинээр эхлэхээр ирсэн тиймээс хэрүүл энээ тэрээ хэрэггүй биз
-Юу болчихоов?
-Энд гадаа ярихад тохиромжгүй , 2лаа нэг газар орж суусан нь дээр байх..

<Mystic> коффений газар
-За тэгээд ярь л даа
-Би нэг эмэгтэйд сайн болоод жирийн нэгэн хүнд, хамт байгаад бараг л 2 жил болсон дараа нь би өөрийгөө түүнд жинхнээсээ дурласан гэдгээ ойлгоод гуйхаар шийдсэн тэр үед юу бодож байснаа мэдэх юм алга, тэр чинь хүн харин би ... би хүнийг алдаг араатан..-доошоо харж гэмшсэн маягтай байв
-Чи өөрчилж чадахгүй шүү дээ, дараа нь юу болсон юм ?
-Тэр маань хорт хавдартай байсан далд хэлбэрээр их удаан байсан, эм түүнийг хэдхээн цаг л барьдаг байсан тиймээс би цусаа өгсөн харин тэр үргэлж эргүүлэн гаргадаг байсан
-Нөлөөлөөгүй юм уу-гэж ярианаас нь би таслалаа
-Тийм ээ, эртний номон дээр гардаг шиг... Түүнийг өнгөрсний дараа бүх зүйлс өөрчлөгдсөн би бусдад уураа гаргадаг байлаа, гэмгүй хүмүүсийг хорооно гээд л тэгээд л дараа нь ийшээ ирсэн дээ
-Харамсалтай байна-надад үнэндээ тийм санагдаагүй , миний юу нь болохгүй байгааг мэдэх юм алга гэхдээ мэддэг ч байсан болоосой , өмнө нь мэдэрч байсан зүйлсээ дахин мэдрэхийг хүсэж байна гэхдээ тэр үнэт эрдэнсүүд олон жилийн өмнө нь сэтгэлийн харанхүй гүн рүү минь хэзээ ч олдохгүйгээр унасан.

    Бид хэсэг ярьсний эцэст явахаар боллоо.
-Чамд очих газар байгаа юм уу
-Байгаа
-Заза...гэхдээ..-хэлэх гэж байснаа болилоо
-Юу? Хэл л дээ
-Чи түүнд хайртай байсан гэж үү?
-Тийм ээ
-Гэхдээ яаж? Нэг нь үхдэг нөгөө нь алдаг, дээрээс нь бид үхсэн тийм мөртлөө яаж хүнд дурлана гэж?
-Мэдэхгүй юм даа, би хайранд үргэлж итгэсээр ирсэн, чи өөрийнхөө мэдрэмжүүдийг чөлөөлөх хэрэгтэй , М
-Гэхдээ би мэдрэмжүүдээ яагачгүй , одоо би юу ч мэдэрдэггүй зүгээр л ... зүгээр л
-Зүгээр дээ хэзээ нэгэн өдөр тэд нарыг чинь асаах хүн ирнэ гэдэгт итгэлтэй байна-гэж Стив надруу инээмсэглээд яваад өглөө.

The Smell Of BloodWhere stories live. Discover now