Уучлаарай залуу минь би өөрийнхөө эрх чөлөөний төлөө чамайг алахаас өөр аргагүйн...Бишээ шаардлага гарвал ална... гэхдээ чамайг амьд үлдээхийг бодноо..
сура энэ тал дээр намайг бодвол хамаагүй дээр учраас аль хэдийнээ Жондэ гэх нөгөө залууг уургалах ажилдаа орчихсон яваа биз. Гэтэл би даалгавараа авсанаас хойш юу ч хийсэнгүй дэмий л хувиартай газруудад нь очиж үзсэн.Явдаг фитнесст нь бүртгүүлж бассеинд нь ч бүртгүүллээ.Арал дээр байхдаа дажгүй сэлж бас дасгал ч сайн хийдэг болсных түүний нүдэнд ийм байдлаар өртөх нь амар гэж бодсон учраас тэр.
Өнөөдөрөөс би ажилдаа орно.Тэр залуутай дотносон өөрөө гэртээ урих хүртэл нь бүхнийг хийнэ.Мэдээж болгоомжтой байх хэрэгтэй.
Тэгээд Жүнмёны яг ирдэг цагт нь бассейнд очлоо.Түүний Жүнмён гэхээс илүү Сухо гэж дууддаг.
Хувцас хунараа солиод бассейнд ортол тэр ч аль хэдийнээ ирчихсэн тасралтгүй усан сангын нэг талаас нөгөө тал хүртэл сэлсээр байлаа. Дунд нь хааяа нэг амарч үргэлжлүүлэн сэлнэ.Би түүнийг ажиглаж байгаагаа хүнд мэдэгдчихгүйг хичээн том нарны шил зүүгээд амралтын сандал дээр суусаар.
Гэтэл усан сангын нэг хэсэгт жаахан охин живж эхэллээ.Сухо ч тэр охинруу явж байгаа бололтой надтай ойрхон байсан учраас би ч наанаас нь үсэрч ороод түүний зүг сэллээ.
Охиныг татаж усан сангаас гаргатал Сухо надруу их л сонин бараг л чи яах гэж аварч байгаа юм би гаргах байсан юм гэсэн шиг харж байснаа үргэлжлүүлэн сэллээ.Тэр ойроос үнэхээр царайлаг залуу байлаа. Эрин чи чинь юу бодоод байнаа гол юмаа бодох хэрэгтэй.
Тэгэс ингэсгээд тэр сэлсээр л би дэмий суусаар....
Сухо 2 цаг орчмын дараа уснаас гарч явах гэж байгаа бололтой хамгаалагч ч юмуу туслах ч юмуу хослолтой залуу түүний чихэнд юм хэлчихээд алчуурын өглөө. Тэр биеэ арчиж дуусаад хувцас солих өрөөрүү явлаа.Новш гэж би түүний дэмий харж суухаас хэтэрсэнгүй.
Эхний өдөр ингээд өнгөрлөө 2 хоногын дараа дахин усан санд очтол тэр цагийн хувиарын дагуу ирсэн байлаа гэхдээ энэ удаа огт сэлсэнгүй амралтын сандал дээр дарс шимэн суусаар.Би сурсан зангаараа түүний ажиглаагүй мэт дүр эсгэн нарны шилний цаанаас түүнийг харна.
Гэтэл ?: уучлаарай хатагтай
Би: би юу?
?: тиймээ таныг манай захирал дуудаж байна
YOU ARE READING
✡Killer Dolls✡ [дууссан]
ספרות חובביםХүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг хатуу хорвоод хэн илүү харгис байсан нь ялдаг... ҮХ эсвэл УСТГА. Nude Weapon буюу Нүцгэн зэвсэг киноноос сэдэвлэн бичсэн Fanfiction юм. Гэмт хэрэг, триллер төрлийн өгүүллэгт дуртай бол уншаад үзээрэй.