1-р хэсэг

3.2K 180 4
                                    


Үүнээс хойш би юу ч санахгүй байна...

Нэг сэртэл би их хүйтэн бас чийглэг газарт хэвтэж байлаа.Бүүр элсэн дээр шүү . Өндийн эргэн тойрноо хартал шөнө болсон байх бөгөөд би том торон сараалжинд нойтон элсэн дээр хэвтэж байлаа. Ойрхон далай байгааг харвал эрэг эсвэл арал дээр байна.

Гэхдээ би яаж яваад энд ирчихвээ???
Бас нөгөө өндөр залуу хаачив? тэр л намайг энд авчирсан байж таараа.

Харанхуйд нүд дасаж ойр орчмоо бүүр илүү тодруулан харвал минийх шиг төмөр сараалж дараалаад урт цувуу үүсгэсэн байлаа. Мэдээж бүгд дотроо миний үеийн охидуудтай сараалж...

Биднийг яах гэж байгаа бол биднээс юу хүссэндээ энд авчирсан юм болоо...

Толгойд түмэн бодол эргэлдэж яахаа ч мэдэхгүй дэмий л өвдгөө тэврэн даарсандаа чичрэн сууна.Гэтэл хажуугын төмөр дотроос нэг охин: *шивнэх* хөөе хөөе

Би: айн???

Охин: би түрүүн харгалзагч эрчүүдийн ярихыг сонссон тэд биднийг энд тэндээс хулгайлж авчирсан маргаашнаас эхэлж биднийг бэлдэнэ гэсэн гэхдээ юунд гэдгийг мэдэхгүй хамгийн гол нь зугтах гэж оролдвол биднийг ална гэсэн тиймээс зугтах гэж үзээд хэрэггүй

Би: тэгээл яах юм ингээд үхэх гэж үү!???

Охин: зүгээр л одоохондоо хэрэггүй боломж гарвал хамтдаа зугтнаа гэхдээ ойрын хугацаанд хэрэггүй энэ арал тэр чигтээ бүслэгдсэн тэр дээр харуулын байрнаас арлын бүх хэсэг тэр чигтээ харагддаг учраас боломжгүй зугтаад далайд гарч чадсан ч хамгийн ойрын арал 1000кмын зайтай учраас сэлээд хүрэхгүй үхнэ гэсэн үг

Би: чи энэ бүгдийг яаж???

Охин: би энд 4 хонож байна харгалзагч нарын яриаг сайн сонсоод ойлгосон юм намайг Хюра гэдэг.

Би: намайг Эрин Пак Эрин

Хюра: Хюра гэхээр эвгүй сонсогдог болохоор Юра л гээд дуудчих

Би: за

Хюра: чшшш харгалзагч ирж байна

харгалзагч:ДУУГҮЙ БАЙГААЧ ТА НАР!!!!

Түүнээс хойш үүр цайн цайтал бидэнд дахиж ярих боломж олдсонгүй.Охидууд бүгд уйлалдан зарим нь бүүр даарснаасаа болоод хөдөлж ч чадахгүй аймшигтай чичрэн сууна. Миний хувьд энэ шөнө амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай урт шөнө байлаа.

Нэг удаа ч гэсэн ээжийнхээ үгийг сонсоод болгоомжтой явж хүнтэй хамаагүй яриагүй бол өдийд ээжийгээ яншаагаар нь дуудаад дулаан хөнжилдөө сайхан байхсан.. хммм ээжийгээ санаж байна миний ээж одоо намайг хайгаад гудамжинд уйлаад явж байгаадаа .... нэгхэн удаа таныхаа үгэнд орох минь яалаа.. хөөрхий минь ямар хэцүү байгаа бол...

✡Killer Dolls✡ [дууссан]Where stories live. Discover now