Төгсгөлийн 11-р хэсэг

1.5K 92 4
                                    

Түүний цурхиран уйлахыг сонсоод хацар даган гашуун нулимс урсаж эхэллээ. Эцэс төгсгөлгүй энэ утга учиргүй бидний харилцааг энэ хүргээд өндөрлөх хэрэгтэй байх тиймүү ЖүнХёнаа

Гараас чинь үхэн үхтэлээ тавихгүй гэж боддог байсан тэр өдрүүд саяхан мэт боловч, цаашдаа чиний гараас атгах шалтгаан бас тэвчээр минь энэ хүртэл бололтой.

Магадгүй би одоо хүртэл чамд хайртай гэвч би хиймэл нэгэн,

Би: энэ бидний сүүлчийн уулзалт байх, сайхан амьдраарай гэж хэлэн яг сарын өмнө энэ гэрээс гарсан шигээ эргэж харалгүй тэр гэрээс гарч одлоо

Нэгэн цагт бид энэ гэрт аз жаргалтай амьдарч байсан харин одоо ...

Байрны урд талын замаас такси барин очих газраа хэлчихээд халаасаа ухан гар утсаа гаргаж ирэн Гикван луу залган

Би: гэр лүүгээ явж байна

Гикван: би бас харьж байна

Би: за

Түгжрэлгүй замаар хурдтай явхад цонхоор жирэлзэн өнгөрөх өндөр өндөр барилгууд, хэтэрхий хурдтай өнгөрч байсан болохоор гадаах орчинг харж чадахгүй байсан болохоор нүдээ анин хэсэг суухад өнгөрсөн бүх дурсамж нүдний өмнүүр өнгөрхөд, жолооч мэдсэн мэт уянгалаг бас гунигтай ая эгшиглүүлэх нь дайран дээр давс нэмэхтэй адил зүйл болох шиг

Удсанчгүй жолооч: ирчихлээ

Би нүдээ нээн

Би: хэд болсон бэ?

Жолооч: 5000 вон

Жолоочид бүхэл вон өгөөд хаалгыг нь зөөлөн хаагаад орцныхоо хаалгыг чиглэн алхаж байтал араас Гикван нэрийг минь дуудах нь тэр. Би эргэж харан түүнд гунигласан царайгаа харуулахгүй тулд инээмсэглээд

Би: ирчихсэн юм уу?

Гикван: мхн, ядарсан уу?

Би: *толгойгоо сэгсрэх*

Гикван надад ойртож ирэн дулаан энгэртээ чангаас чанга тэврэхэд сэтгэлд хүнд оргиод байсан тэр бул хар чулуу арилах шиг,

Түүн шиг уужим дотортой бас өөрийн эмэгтэйгээ ойлгодог залуу байхгүй байх, хуучин нөхөртэйгөө уулзаад ирхэд тэвэрч аваад л, өнгөрсөн амьдралыг минь асууж шалгаахгүй

Энэ өдрөөс хойш 2 сарын дараа Гикван бид 2н гэрт урилгаггүй бас сонин зочин ирсэн юм, хаалга нээж өгхөд Жүнхён байв, 2 сарын өмнөх тэр өдрөөс арай дээр өнгө орж бас ямар нэгэн газар луу аялах гэж байгаа мэт харагдаж байв

✞ Artificial flowers ✞ [Complete]Where stories live. Discover now