Нэг

12.4K 357 28
                                    


Өндөр төмрөн хашаа, өргөн уудам цэцэрлэг мөн асар том харшийн хаалга. Миний байхаар болсон энэ шинэ газарт гарцаагүй адал явдалтай амьдрах нь. Хаалганы өмнө ирэн зогсохдоо эвгүй мэдрэгдэх мэдрэмжээсээ салж чадсангүй.

Хаалгыг тогшчихоод хүлээж байтал хар үүл хуралдан бороо орж эхэллээ. Азаар хэн нэгэн хаалга тайлахад би хурдхан оров.

"Чи хэн бэ?"

Би дундаж өндөртэй, бор үс болон бор нүдтэй залууг олж харав. "Хэн нэгнийг хайгаа юу?" гэж тэр залуу ахин асуухад нь би хоолойгоо засаад хүрмээ янзлан "Намайг Исол гэдэг, Им Исол" гэж хэлэн нүдэнд дулаахнаар инээмсэглэв.

"Шинэ охин байх нь" хэмээгээд тэр залуу миний ачааг аван "Би эднийг өрөөнд чинь оруулчихъё, чи энэ хавьтай танилцаж байгаарай" гэсээр явчихав.

Хачин юм... би илүү дулаанаар хүлээж авах байх гэж бодсон юмсан, гэсэн ч зүгээрдээ. Би ердөө л тэдэнтэй хамт амьдрахаар ирсэн танихгүй хүн шүү дээ.

Хойд эцэг минь гадаадад хэсэг хугацаанд ажиллах болохоор намайг энд амьдар гэсэн юм. Түүний хэлснээр бол энд хамаагүй дээр байх болно гэсэн тиймээс би сургуулиа ч солих хэрэгтэй болж бүх зүйлээс холбоо тасарсан юм. Тэгэхээр энэ миний хувьд шинэ амьдрал гэсэн үг.

Сайн зүйл гэвэл түүний найз нь сайхан сэтгэл гаргаж намайг энд амьдрахыг зөвшөөрсөн юм. Эхэндээ би энэ шийдвэрийг эсэргүүцэж байсан ч сүүлд ингэх нь надад дээр гэж бодсон хэрэг. Учир нь хойд аав минь намайг огт анхаардаггүй юм.

Гэрээр нь явж үзэхэд үнэхээр биширмээр сайхан байв. Бүх зүйл нь дээд зэрэглэлийн байх ба загварлаг бас цэмцгэр харагдаж байлаа. Би гэр бүлийн том зургийг хараад танхимын голд нь хэсэг зогсов.

"Воа" хэмээн уулга алдан зургийг сайтар харна. Зургийн голд эцэг эх нь бололтой хоёр хүн байх бөгөөд тэднийг тойроод 12 хүү нь зогсож байх нь тэр. Энэ зурган дээр байгаа бүх хүмүүс царайлаг байсан болохоор нүд салгалгүй ширтэж байлаа.

"Одооноос эхэлж тэдэнтэй хамт амьдарна гэдэгтээ итгэж чадахгүй нь ээ."

"Энд юу хийж байгаа юм?" хэмээн бүдүүн хоолой дуугарахад цочин харвал гурван залуу зогсож байлаа. Тэдний хоёр нь үнэхээр өндөр юм.

"Б-Би шинэ охин, Исол гэдэг, танилцсандаа таатай байна" гээд сандарсаар тэдэнд бөхийн мэндлэв.

"Аан, сайн уу" гээд тэдний нэг нь инээмсэглэн "Намайг Чанёол гэдэг, энэ хоёрыг Бэкхён, Крис гэдэг" хэмээн танилцууллаа. Би тэдэнд хариу болгож ахин нэг бөхийв.

🎭Хоёр нүүрт🎭Where stories live. Discover now