Сэхүний талаас.
Эргэн тойрноо харсаар зөөлнөөр эвшээлээ. Үдэшлэгт байгаа хүмүүс урьдынх шигээ идэвхтэй хэвээр байв. Магадгүй энэ гэр бүл хамтдаа байгаагүй удсан учраас тэр биз ээ. Би хувьдаа ядарч мөн бага зэрэг уйдаж байсан юм. Би багаасаа үеэлүүдтэйгээ тийм ч их холбогддогүй байсан учраас тэдэнтэй тийм ч дотно биш. Хэдийгээр балчир байсан ч гэсэн, ямар нэг зүйл өөр байгааг мэдэрдэг байсан юм. Би зөвхөн ах нар бас цөөн тооны үеэлүүдтэйгээ л дотно байлаа.
Ойр хавиа ажиглахдаа Исолыг аавтай ярилцаж байхыг харах нь тэр. Тэд юуны талаар ярьж байгаа нь их сонирхолтой санагдаж байна шүү. Би түүн рүү ойртохыг хүсэж байсан ч түүнийг ганцааранг нь үлдээсэндээ санаа зовсоор байсан юм. Би хэсэг амрахаар суух гэтэл ах нар ч бас тэнд сууж байгаа нь харагдлаа.
"Та нар зочдыг хөгжөөж байх ёстой биш бил үү?" би тэднээс ийнхүү асуув.
Тэд бүгдээрээ буйдан дээр суун хөлөө кофений ширээн дээр гарган тавьсан байх ба гарандаа хундага дарс барьсан байв.
"Харин чамаас л ингэж асуух гэж байлаа" хэмээн Крис хэллээ.
Би мөрөө хавчсаар "Зочид биднийг байхгүй байсан ч зүгээр байх болно" гээд буйдан дээр суулаа. Жоохон л эрт энд суухаар шийдсэн бол, Исолыг урьж болох байлаа... Түүнийг над шиг уйдсан гэдэгт мөрийцхөд ч бэлэн байна.
Чанёол хундагатай дарсаа шимсээр "Тийм шүү, тэд биднээс ч илүү хөгжилдөж байгаа" хэмээлээ.
"Зочдыг хөгжөөх нь яг л ноогдчихсон үүрэг шиг санагдаж байна.Үнэхээр ядарж байна шүү, харин Исол яаж энэ бүхнийг хийж хүч хүрээд байгааг нь гайхаж байна" Сухо ийн хэллээ.
Бид бүгдээрээ автоматаар Исолын байгаа зүгт толгойгоо эргүүлэв. Тэр аавтай одоог хүртэл ярилцсаар байх бөгөөд яг үнэндээ бол аав л ганцаараа ярин Исол анхааралтайгаар сонсож байлаа.
Чэн толгойгоо сэгсэрсээр "Хөөрхий охин, аав түүнд өөрийнхөө бүхий л намтараа хүүрнэж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэсэн нь биднийг инээхэд хүргэх нь тэр.
"Исол түүнийг ямар их анхаарж сонсож байгааг нь харах инээдтэй юм аа. Тэр аавыг биднээс ч илүү сонсож байна шүү дээ" Тауг ийн хэлэхэд бид бүгдээрээ хүлээн зөвшөөрсөөр толгойгоо дохицгоож байсан билээ.
Кай инээмсэглэсээр " Гэхдээ Исол маш үзэсгэлэнтэй харагдаж байна, та нар тэгж бодохгүй байна уу?" гэсээр түүн рүү харж байлаа. Бүгд ахин Исол руу харахад, тэрээр зүгээр л зогсон, аав руу минь маш анхааралтай нүдээр харан мөн ялдамаар инээмсэглэн яриаг нь сонсож байх аж.
YOU ARE READING
🎭Хоёр нүүрт🎭
FanfictionАнхааруулга: Энэхүү зохиомж нь бүхэлдээ зохиомол бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан хэсгүүд агуулсан болно. Translation by: Elyse, Toff ( @MinjeeDalai ), Temuulen ( @Dodyo12 ) Cover by: Elyse Edited by: Elyse Cr: @mysehuniverse