Өөрийнхөө мэдэрч буй өвдөлтийг үл тоон гүйж байлаа. Би аюулд орсон бололтой, тэдний аура гэнэтхэн өөрчлөгдөхөд л үүнийг гадарласан юм. Сэхүнд ямар нэг буруу зүйл тохиолдоод байна, тэрний нүд улаанаар гэрэлтэж, нүүрэн дээр нь тэмдэгүүд гарч ирсэн.
Зүрх минь асар хүчтэй цохилж би бараг л амьсгалж чадахгүй байв. Хаалга хүчтэй савагдан хаагдах дуу гарч, хоолны танхимаас хүмүүсийн орилолдох сонсогдож эхлэв. Хязгаар нь үл харагдах танхимууд дунд зогсолтгүй гүйснээс болж амьсгал минь давхцаж байлаа.
" Бид түүнийг дахин тогтоон барьж чадахгүй нь" хэмээн Лухан гэнэтхэн гарч ирэн хэлэхэд айсандаа бүр ч илүү амьсгалахад хэцүү болж эхлэв.
"Би юу хийх вэ?" гэж би уйлах нь холгүй түүнээс асуув.
" Яг энэ нөхцөлд бид түүнийг удирдаж чадахгүй, гэхдээ бид хичээнээ" хэмээн хэлээд Лухан надруу санаа зовонгуй харж байлаа. " Гол нь түүнд битгий баригдаарай"
"Юм хэлсэн үү?"
Бид Сэхүнийг яг урд гарч ирэхэд зогслоо. Түүний гадаад төрх бүхэлдээ өөрчлөгджээ. Үс нь ийш тийш болж, нүд нь төрөл төрлийн улаан туяагаар гэрэлтэхийн зэрэгцээ нүүрэн дэх тэмдэгүүд нь улам тодорсон байв. Түүнээс заналхийлсэн аймшигтай аура мэдрэгдэж байгаа нь намайг улам илүү айлгаж байв.
"Гүй, Исол!" Лухан Сэхүнийг хаан зогсоосоор надруу орилох нь тэр. Би мөн Крис болон Чанёолыг корридорын нөгөө талаас наашаа ирж явааг харлаа.
Би тэднийг өнгөрөн гүйв. Надад юу тохиолдоод байгаа юм бэ? Би өнөө орой үхнэ гэж үү? Би алийг нь ч хүсэхгүй байна, хог гэж энэ болж байгаа зүйлд одоо ч итгэж чадахгүй нь! Гарах хаалгыг хараад тайвширан гүнзгий амьсгаа авлаа. Би хаалга руу гүйн очиж хаалгыг хурдхан онгойлгохоор яаравчиллаа.
Энэ онгойхгүй бололтой. Хичнээн татаж, түлхсэн ч огт хөдөлсөнгүй. "Исол, чи одоо болтол наанаа юу хийж байгаа юм?" гэж Тау намайг хармагцаа асуув.
"Надад туслаарай, хаалга онгойхгүй байна" хэмээн түүнд хэлвэл Тау хаалга руу очин онгойлгохыг оролдож эхэллээ. "Хараал ид, энэ бүхнийг Сэхүн хийж байна. Чи хавханд орчихож"
Яг энэ үед би Бэкхён болон Кёнсүү бидэн рүү гүйж байхыг харлаа. Кёнсүү Таугаас асуусаар " Тэр яагаад одоо болтол энд байгаа юм?" гэхэд Тау хөнгөхөн хаалга руу дохин " Тэр гацчихсан."
"Хараал ид, дахиад л биш шүү" Бэкхёны айсан харцыг би олж харсан юм. Би түүн лүү дөхөж очоод мөрөн дээр нь гараа тавин.
YOU ARE READING
🎭Хоёр нүүрт🎭
FanfictionАнхааруулга: Энэхүү зохиомж нь бүхэлдээ зохиомол бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан хэсгүүд агуулсан болно. Translation by: Elyse, Toff ( @MinjeeDalai ), Temuulen ( @Dodyo12 ) Cover by: Elyse Edited by: Elyse Cr: @mysehuniverse