Хорь

3.3K 256 38
                                    


Сэхүний зүгээс

Исолыг хэр удаан тэвэрснээ ч мэдэхгүй юм. Би арай хийн тайвширсныхаа дараа Исолыг харвал тэр унтаж байлаа... тэр унтталаа уйлсан байв. Болсон бүхэн бодолд минь орж ирэн харагдахад өөрийн эрхгүй ярвайв. Би бүгдийг харсан.

Би өөрийгөө ах нарынхаа эсрэг хэрхэн тулалдсан, яаж өөрийн төрсөн ахаа алах шахсан гээд бүгдийг харсан, энэ бүхнээс илүүгээр би Исолийг ямар их өвтгөж байснаа ч олж харсан юм. Хамаг мэдрэмж минь холилдож орхилоо. Гэмшиж бас түүний хажуугаар аймшигтай мэдрэмж төрж байлаа... би яаж тэдгээр зүйлсийг хийсэн байна аа?! Хүн болгон надаас энэ бүхнийг нууж байсан гэхээр уур минь хүрж байв. Би айж байна... би өөрөөсөө айж байна.

Исолыг тэвэрсэн тэврэлтээ сулруулан эргэн тойрноо ажиглав. Итгэж ч чадахгүй нь, би хийсэн... би энэ бүгдийг хийсэн. Одоо ч сурагчдын тусламж хүсэн уйлах нь сонсогдож байна. Одоо ч Исол зөвхөн намайг зогсоохын тулд ямар их уйлж байгааг сонсож байна.

Исолруу харахад бүр илүү аймшигтай мэдрэмж төрөв. Түүний бүхий л биеэр шарх сорви харагдана, хүзүүн дээр нь байх хумсны ормууд түүнийг боомилуулсан гэдгийг илтгэж, зүсэгдсэн хацарнаас нь одоо ч цус гарна.

Цөхрөнгөө барсаар үснээсээ зулгаана. Надад итгэл найдвар алга. Хар л даа, нэгхэн өдрийн дотор хэдэн амь тасалсныг минь!

Нүдээ анин өөрийгөө тайшруулах гэж оролдов. Толгой минь эргэж эхэлж байсан юм. Би бүрэн өөрөөрөө биш байгаагаас тэр байх. Сурагчдын өөр өөр цусны үнэр мөн нэмээд Исолын цус үнэхээр мансуурмаар юм. Би эндээс гарах хэрэгтэй.

Исолыг гар дээрээ тэврээд гарахаасаа өмнө сүүлийн удаа танхимыг сайтар гүйлгэн харав. Миний болон Исолын алины маань ч ямар нэгэн ул мөр үлдээгүй гэдгийг баттай болгох шаардлагатай байсан юм. Баттай болгомогцоо сургуулиас хурдхан гэгч нь шилжин алга боллоо.

Бид хаана байгааг мэдэхгүй учраас энэ тэрүүгээр алхаж бас шилжсээр л байв, тэгэхдээ мөн ямар нэгэн хүн харсан эсэхийг ч шалгасаар байлаа. Аз болж, гэртээ харих замаа олж чадсан юм. Би яаравчлан байшинруу шилжиж, Исолыг төв танхимын буйдан дээр зөөлөн хэвтүүлэв. Би түүнээс хурдхан тусгаарлагдах хэрэгтэй, ахиад хяналтаа алдахвий гэхээсээ айж байна.

"Сэхүн?!" Кёнсүүг хараад хэзээ ч ингэж дотор уужирч байсангүй. Тэр надруу хараад дараа нь Исолруу харан "Юу болсон юм?" хэмээн санаа зовон асуув. Дараа нь тэр Исолруу яаран очиж түүнийг ажиглана.

🎭Хоёр нүүрт🎭Where stories live. Discover now