Бонус

2.4K 132 0
                                    

Бид нэг нэгнийхээ гарнаас атган захирлын өрөөрүү орлоо. Захирлын байгаа байдал тогтуун, яг л ийм зүйл болохыг мэдсэн юм шиг, магадгүй анхнаасаа мэдэж байсан хүн шиг жуумалзан харснаа бидний суу гээд буйданруу гарараа заав

Захирал: Би уг нь чамд итгэсэн юмсан Ким ШинХэ...Гэхдээ чамд итгэдэг миний буруу байх л даа...

Надад хэлэх үг олдохгүй дэмий л захирлаас харцаа бууруулан доош харна.

Захирал: Гэхдээ би та 2ыг зөвшөөрж байна. Харин ямар нэгэн асуудал гарахад би юугаар ч туслаж чадахгүй шүү. Аан бас охины асуудалд би оролцохгүй өөрсдөө л энэ бүхнийг эхлүүлсэн дараа нь яах талаар бодсон байх гэж бодож байна. Хэрэв тэд та хоёрыг зөвөөр ойлгох юм бол аль алинд нь амар байх, аан харин зөвшөөрөхгүй бол шинээр гарч ирж байгаа DIAMOND хамтлагын хувьд хэцүүхэн зүйлтэй л учрах байхдаа...Би та нарыг сал энэ тэр гэхгүй ээ гол нь өөрсдөө л бусдын хайр ивээлийг олж ав за амжилт одоо гарч болно...Аан ШинХэ тайзан дээр гарахад 7хонохгүй хугацаа үлдчихсэн байна шдээ...Сайн хичээгээрэй дээ

Захирлын хэлсэн үгс яг л өвчин өгчихөөд араас нь эм өгч байгаа юм шиг аймшигтай

Би түүний өрөөнөөс гаран баярлах ч биш уйлах ч биш нэг тийм дүүнгэ байдалд орчихсон байлаа. Энэ зүйлийг сайн гэх үү муу гэх үү үнэндээ юу хийх ээ яг яах ёстойгоо ойлгохгүй нь яг яах ёстойг минь хэн нэгэн хэлж зааж өгөөсэй гэж хүсэж байна.

Ёол: Зүгээр үү...

Би: Ммм зүгээрээ чи байгаа болохоор зүгээр айхгүй байна гарнаас минь чи атгаж байгаа болохоор

Ядаж түүнийг бодож хүчээр ч болтугай инээмсэглэх хэрэгтэй байх

Ёол: /инээмсэглээд/ явцгаая

Биднийг Эксогынхон болон Женни эгч Ина нар хүлээн бэлтгэлийн өрөөнд байж ядаж байгаа биз энэ асуудал ганц хувь хүнийг бус хоёр хамтлаг 15 хүний асуудал. Женни эгч, Ина 2ыг доош татахгүй гэж их хичээсэн юмсан даан ч чадсангүй. Хаалга онгойн бид бэлтгэлийн өрөөнд ороход Крис ах:

-Яасан юу гэж байна?

Ёол: Тэр биднийг зөвшөөрсөн

Тэд бүгд балмагдсан бололтой, бүгд хэсэг дуугүй нүдээ том болгон харж байснаа

Сухо: Аан тиймүү ашгүй дээ одоо бүх зүйл зүгээр...

Ёол: Анияа...Харин ч бүх зүйл хэцүү

Чэн: Юу гэсэн үг юм.

Би: Жинёоны асуудалд оролцохгүй гэсэн охиныг юу гэж хэлэх вэ? Хэрвээ түүнийг Чанёолын охин гэж хэлвэл ямар үр дагавар гарахыг мэдэж байгаа биздээ.

/Дууссан/Би Эксо-К хамтлагийн Пак Чанёолын охины хуурамч ээжWhere stories live. Discover now