Намрын салхи сэвэлзэх нэгэн гайхалтай өглөө.
би эмнэлэгт өөрийн хүүгээ төрүүлэхээр хүргэгдэн ирсэн билээ.
Намайг үүрээр ёолсоор орноос унахад манай нөхрийн сандарсныг ээ.тэрийг бодохоор л хайр хүрээд байх юм.
хагалгааны эмэгтэй эмч миний гарыг чангаас чанга атган миний амьсгалах аргыг заасаар байна.
сувилагч эмэгтэй тэр эмчийн юу даалгахыг нь хүлээнгээ мөн надад дэмжлэг өгнө.
би хамаг нүүрээ үрчийлгэн өвдөлтөндөө тэвчиж байлаа.
энэ үед би нөхөртэйгөө өнгөрүүлсэн сайхан дурсамжаа сэргээнгээ одоо ч хаалганы цаана догдлон сууж байгаа түүнийгээ бодлоо.
бид хоёр анх номын санд танилцсан.
намайг гарах гэж байхад нэг хүн араас дуудан,миний унагаасан балыг өглөө.
энэ балтайгаа их сургуульд орох шалгалтандаа тэнцэж,ажлын ярилцлагандаа ч тэнцсэн болохоор их нандигладаг юм.
эргээд харахад миний насны ,өндөр цэвэрхэн хувцасласан хүн байв.
инээдтэй нь би тэр хүнд анхны харцаараа дуралчихсан.Миний зүрх догдлон , тэр балыг аваад явах гэтэл:
"та манай ажилд шинээр орсон ичиносе мики мөн үү?би тэнд ажилладаг Ичиносе Хироки байна." гэж билээ.Ийм тохиолдол ч ховор шүү,одоо бодоход үнэхээр тэр надад заяагдсан байж.
маргааш нь ажилдаа ирэхэд тэр байж байлаа.
ажлаа хийгээд байж байтал дарга хүрж ирэн,бид хоёрыг шинэ төслийн хамтрагч болсныг зарлав.би гайхан даргадаа дөнгөж шинээр орсон шүү дээ гэсэн харцаар харсанд дарга:
-ичиносе хирокид ч, чамд ч сайн туршлага суух байх.хоёр ичиноседоо амжилт хүсье!
гэж инээмсэглээд явчихав.бид хоёр ч бие биерүүгээ гайхсан харцаар харангуутаа инээмсэглэн,гар барилаа.
-----------------------
тэр өдрөөс хойш олон жил өнгөрөн бид ч бие биендээ сайн болж,тэр манай аавтай уулзах өдөр ирлээ.
манай аав ч жаахан хатуу хүн болохоор айж байлаа.тэр ч мөн адил.
тэр аавын өмнө ирэн,-би охиныг чинь хаана ч байсан инээмсэглүүлнэ,хаана ч байсан уйлуулахгүй,хаана ч байсан хайралсаар байх болно!
гэж билээ.би тэр үгийг нь сонсоод ямар их баярласан гээч.
аавыг зөвшөөрхөд бид баярласандаа бие биенээ тэврээд дэвхцэн орилсонд загинуулж билээ.
-----------------------
одоо би энэ үгийг хэлэх цаг болсон бололтой.би одоо төрөх хүүгээ хаана ч байсан инээмсэглүүлнэ,хаана ч байсан хайралсаар байх болно!
миний хүүгийн анхны алхалт,анхны үг,анхны ээждээ бичих захиа... бүгдийг нь харж, хайранд өсгөх болно.
миний өвдөлт ч дээд цэгтээ хүрж тэсэхийн аргагүй болж,хорвоо цагаан өнгөөр будагдах тэр мөчид миний хүүгийн дуу хоолой хадлаа.
бурхан минь,би хэзээ ч үүнээс сайхан хоолой сонсож байгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.
эмч нар вирусд тэсвэртэй эсэхийг шалгадаг төхөөрөмжөөр шалгаж байлаа.
би ч сэтгэл амран,миний хүүг шалгаж байгааг нүднийхээ булангаар харж,одоохон хүүг минь надад авчирна гэж итгэж байлаа.
гэнэт хагалгааны эмч хүн цочим дуугаар орилон:
-вирусын тэсвэргүй хүүхэд байна!одоохон шилжүүлгээ эхэл!!!!!
гэж хашгиран хажуудах товчоо дарлаа.товчоо дараад 5секунд ч болоогүй байхад олон эмч нар сандралдан гүйж ирэн шилээр бүрсэн түрдэг тэрэг маягийн зүйл авчирлаа.
би ч гүн цочролд орон,арай гэж болж байгаа бүхнийг ойлгон:
-миний хүү!!!миний хүү!!!би ядаж хүүдээ хүрмээр байна гуйя!!!!!
гэж хашгирлаа.би хагалгааны орноос өөрийгөө хүчлэн байж босон,эмчнээс зууран гуйлаа.эмч ч гунигтай царайлснаа миний хүүг надад авчирч өглөө.
би хүүгээ тэврэн,духан дээр нь чанга гэгч нь үнсээд өөрийн зүүлтээ таслан хүүгийнхээ гарт атгуултал эмч хүүг минь аван шилэн тэргэнд хийчихэв.
тэнд байсан нэг хагалгааны эмчээс бусад нь хүүг минь түрэн,хамаг хурдаараа гүйлээ.хананы гадна авч явах гэж байгаа бололтой...
би зогссон газартаа сөхөрч унан,хашгирч уйллаа...
надтай хамт үлдсэн эмэгтэй эмч миний нурууг зөөлнөөр иллээ.
харин би хагалгааны өрөөнд уйлсаар хоцорсон юм...............
YOU ARE READING
/Дууссан/ Чи бид хоёрын хоорондох 5см.
Любовные романыҮйл явдал ирээдүйн хот болох Mариана хотод өрнөнө. 50 жилийн өмнө шинэ төрлийн вирус гарсан бөгөөд үүнд тэсвэртэй хүмүүсээс бусад нь маш олноор амиа алдсан юм. үүнийг зогсоох ганц арга бол хүмүүсийг хооронд нь 2 хуваах хана босгон,тэсвэргүй хүмүүс...