9. Нулимсийн гинжит хэлхээ

131 12 0
                                    

Бид хоёрыг ярилцаж байх хойгуур Ичиносе эмч дурсамжиндаа хѳтлѳгдѳѳд явчилаа.

Яг л Шотагийн гаргадаг царайтай ижилхэн бодлогоширсон царай.
Нүд нь эндэхээс ѳѳр зүйлийг нэхэж санаж байх шиг.

•••

Олон жилийн ѳмнѳ.. яг л ѳчигдѳр болсон үйл явдал мэт толгойд шинэхэн хадгалагдаж үлдэж ээ.

Микитэй цуг байнга хананы уулзвар дахь энэ газар ирж хооллодог байж билээ.

Тэр нурууг нь бүрэн бүрхэх бор үсээ намируулж, нар мэт дулаан инээмсэглэлээрээ үргэлж орчин тойрноо гэрэлтүүлдэг байж.

- Би бодсоноос чинь илүү хатуужилтай, хүчтэй шүү  гэж хэлэх их дуртай байсан.

Хүүгээ хананы цаана алдсан үедээ хамгийн их гашуудах эрхтэй нь тэр мѳртлѳѳ

надад нэг ч дусал нулимсаа харуулалгүй

-Амьдралд ийм зүйл тохиох л юм даа. гээд инээмсэглэхэд гуниг нѳмѳрсѳн харцанд нь тэр инээмсэглэл даан ч тохирсонгүй.

Түүнээс хойш түүнд урьд урьдынхаасаа илүү аз жаргал бэлэглэх үүрэгтэй байсан ч оролдоод оролдоод хонгор нүднийх нь цаана хурсан нулимсийг нь арилгаж чадаагүй байх аа би.

Надад сул дорой байдлаа хэзээ ч харуулаагүй чи минь амьсгал хураах үедээ ч яг л хэвээрээ.

-Би чамд эцсийн удаа хэлье.
Үс минь унаж, турж, гандсан намайг сэтгэлдээ бүү дүрсаасай гэсэндээ хэлж байна.
Намайг эргэхээр битгий ир.
Ѳмнѳ нь аз жаргалтай байсан үеэ л дурсаж яв.
Энэ миний сүүлийн хүсэлт байх болно.
Их хувиа хичээсэн хүсэлт. Гэхдээ намайг ойлгоорой...

Би эргэхээр очсон ч намайг оруулдаггүй байлаа.
Эцэст нь энэ бүхнийг хүлээн зѳвшѳѳрч, түүний хүслийг гүйцэлдүүлсэн юм.

Аристофаны хэлснээр, эрт дээр үед хүн тѳрѳлхтѳн дѳрвѳн гар,дѳрвѳн хѳл, хоёр толгойтой байсанаа бурхан түүний хүчинд айсандаа хүнийг хоёр хуваасан.

Тиймээс хүн амьдралдаа насан туршид ѳѳрийн алдагдсан нѳгѳѳ талаа хайхаар явдаг гэдэг.

Мики миний биений нѳгѳѳ тал,нэг хэсэг минь байсан юм.

...

Тиймээс л түүнийг хүрэх болгонд бие биендээ уусаж буй мэдрэмж авдаг байсан.

...

Тиймээс л түүнийг энэ хорвоогоос явсаны дараа нүдэнд нь хуравч хэзээ ч миний ѳмнѳ дусаагүй тэр их нулимс миний нүдээр дамжин урссан гэж боддог юм...

•••

Тэр бид хоёрын түүхийг сануулах хүү минь нүдний ѳмнѳ харагдавч хүрч чадахгүй.

Ээждээ хүрэх ч тавилангүй хүүдээ, түүнд хүрэх боломж нь байсан хэрнээ эргэж ч очоогүй гэдгээ шударгаар хэлэхэд түүний мэдэрсэн уур хилэн, үзэн ядалтыг тѳсѳѳлѳхѳд ч зүрх зүсэгдэм.

Миний очоогүй нь зѳв байсан, буруу байсныг ялгах эрх надад байхгүй. Надад үлдсэн нь л Микигийн инээмсэглэх царай. Ѳѳр юу ч хүсэлтэй нь билээ.
•••

Миний урд намайг урьдынхаараа аав аа гэж ахин дуудаж буй хүүгээ харахад ѳѳрийн эрхгүй түүнийг санагдуулж,

хийсэн хэрэгтээ тэр гэхийн аргагүй гэмшихийн зэрэгцээ сэтгэлийн хоосон зай хаанаас ч юм ѳвдѳлтийг авчрана.

Чиний орон зай үгүйлэгдэх тусам би чамайг санан дурсья.
...

...

Харин түүнтэй яг эсрэгээрээ, багаасаа л багахан зүйл тохиолдоход л нулимс нь асгардаг байсан Саюри инээмсэглэхэд Микийг яагаад ч юм санагдуулах юм.

Миний хүү түүний инээмсэглэл болгонд харц нь зѳѳлѳрч байгаа нь олон жилийн ѳмнѳх ѳѳрийгѳѳ харж байгаа юм шиг.

Энэ бүхэн учрах ёстой учрал, тохиолдох ёстой тавилан байсан гэлтэй.

/Дууссан/ Чи бид хоёрын хоорондох 5см.Where stories live. Discover now