-Шота!!!
Урсан одох хугацааны эрхэнд надад үлдсэн нандин хүний нэрийг дуудан энгэрт нь гүйн очлоо.
Намайг тэврэх дулаан биеийг мэдэрмэгц ѳѳрийн эрхгүй нулимс бѳмбѳрнѳ.
Энэ хугацаанд тэсэж байсан бүх зүйл асгарсан мэт байлаа.
Түүний биеийг, амьсгалыг.. бүгдийг мэдэрсэн.
Анхны, бас сүүлийн тэврэлт.- Би ѳѳрийн сонголтоороо энд ирсэн. Миний мѳхѳл ирэх үед хоргодох зүйл надад үгүй. Тийм болохоор.. намайг ийм үйлдэл хийж байгаад хэзээ ч ѳѳрийгѳѳ буруутгаж болохгүй шүү.
- Би.. чамайг байхгүй дэлхийд байж тэсэхгүй л болов уу.. Чи миний нэг хэсэг гэдгийг чи ч мэдэж байгаа биз дээ?
- Яаж ч эргэлээ гэсэн би үхэж дуусах байсан хойно..чиний дэргэд нүдээ анихыг хүсэж байна. Чиний хажууд баймаар байна..
Тэр салхи, шуурга бүгдийг мэдрэхдээ биеэ бүрэн сул тавин, гүнзгий амьсгалав.
-Би чамтай учирснаас хойш маш ихээр ѳѳрчлѳгдсѳн. Зѳвхѳн уулзаад зуурдын баясал авах биш, дотоод гүнээсээ чи намайг олж ѳѳрчилсѳн. Энэ сүүлийн удаа болохоор хэлж байгаа юм шүү.
Түүний нүүр бага багаар цайрч эхэллээ. Бид шуурганд галзуурч цалгилах далайг ширтэнгээ зэрэгцэн сууж байв.
-Шота.. гуйя..сүүлийн удаа гэж хэлэхээ болиоч.-Би чамтай учирхаас ѳмнѳ намайг үнэн сэтгэлээсээ хайрладаг хүн байдаггүй гэж бодож байсан.. Чи аав бид хоёрын хоорондох бул чулууг холдуулж тийм хүн байдаг болохыг ойлгуулсан.
Чи надад чин үнэнээр хүнийг яаж хайрлах тухай заасан. Чи ѳѳрѳѳ яаж зааснаа мэдэхгүй ч, миний хийх үйлдэл бүр хайраар бялхах болсон. Чи надад хүнийг яаж ѳршѳѳн энэрэхийг заасан. Чи надад энэ орчлонд яаж аз жаргалтай байхыг заасан. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэггүй гэж үү? тэгвэл миний аз жаргал бол чи.
Би одоо чамаас авсан аз жаргалаа эргүүлж ѳгье. Энэ бүхний дараа гуниглахыг чинь тѳсѳѳлѳхѳд ч хэцүү байна. Дураараа аашилж байгааг минь уучлаарай. Уучлалт ч эрээд хэрэггүй биз. Намайг үхэхийг харуулахын тулд чамайг дэргэдээ байлгаж байгаа хулчгар намайг..!Энэ хүртэл хэлээд тэр хүчтэй ханиалгаж эхлэв. Үүнийг харах үнэхээр тэсэшгүй бэрх. Гэлээ ч түүний миний хажууд байх гэсэн шийдвэр, хүсэлтийг няцаах шалтгаан надад үгүй.
Тэр хэвтэн, толгойгоо миний ѳвѳрт зѳѳлѳн тавьж, харцаа над руу шилжүүлэв. Тийм тунгалаг харцыг урьд ѳмнѳ харж байсангүй.
тэр над руу юу ч хэлэлгүй ширтсээр..
-чиний нүд яг л далай шиг юм.
- чинийх ч ялгаагүй.
дараагийн хоромд би түүний нүүрийг ойртуулан, цусны эргэлт буурч хѳхѳрсѳн уруулд нь ѳѳрийн уруулаа хүргэлээ. Тэр мѳчид миний зүрхэнд бяцхан цахилгаан цахилсан шиг мэдрэмж тѳрснийг тодхон санадаг.
Яг л соронзлогдсон мэт татагдан нэг л мэдэхэд түүний уруулд хүрчихсэн нь хачирхалтай.
Үүнтэй зэрэгцэн нойтон зүйл хацрыг минь даган урсана.
Тэр үнсэлт шорвог байж.Бороо биднийг алгасаасай.
Цаг хугацаа биднийг алгасаасай.
Оршихуй биднийг алгасаасай.Тэр эцсийн удаа над руу харж
-Бид нэгнээ олсон. Чи бол би. Би бол чи.. би чамтай учирсан, чамайг олсон...
гэж хэлээд зүүлт гаргаж ирэн, гарт минь атгуулав.
Намайг ширтэх түүний харц тунгалаг.
Тунгалаг хэвээр миний ой ухаанд үлдэнэ.
Би түүний нүдийг зѳѳлнѳѳр аниулаад, ѳѳрѳѳ ч нүдээ анин шуургын исгэрэх чимээг сонссоор хоцорлоо...
••••
••••
••••
Сэрүүн зѳѳлѳн салхи хацрыг минь илбэж, бороо орох дѳхѳж буйг сануулна.
Чийгний үнэр бодлыг минь сэргээн цэвэршүүлж, саруулхан тэнхимийг дүүргэнэ.
Би босч цонхоо хаагаад Ичиносе эмчтэй ярьж байснаа үргэлжлүүлэв.
Эргэн тойрны хүмүүсийн яриа цэцэглэн, инээд хѳѳр сонсогдоно.
-Оршуулганаас хойш тантай уулзаж чадахгүй байсанд уучлаарай.
-Зүгээр дээ. Чамтай ахин кофе ууж сууж байгаа нь миний хувьд аз жаргал юм шүү дээ.
-Надад ч бас.
- Үүнийг ярих гээд чадаагүй явжээ.
Чамайг миний хүүг ойлгоосой гэж хүсэж байна. Одоо хэлээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүйг мэдэх ч.. үнэхээр тэнэг үйлдэл хийсэн.. чамд их сэтгэлийн шарх үлдээсэн.. надад ч мѳн адил..Би зүүлтээ гартаа зѳѳлѳн атгаж байлаа.
-Гэхдээ Саюри, би ч түүний оронд байсан бол.. эхнэрийнхээ тѳлѳѳ бол адилхан л зүйл хийх байх..
Ичиносе эмч жаахан инээвхийлээд,
-Хайранд тэнэг ч гэж, ухаантай ч гэж байдаггүй бололтой.гээд захиалсан кофеноосоо балгав.
Бид хоёр хэсэг ярилцаж суугаад, би гарахаар хаалга руу зүглэн онгойлгоход салхи сэвэлзэн, цагаан халаадыг минь намируулав.
•••
•••
YOU ARE READING
/Дууссан/ Чи бид хоёрын хоорондох 5см.
Любовные романыҮйл явдал ирээдүйн хот болох Mариана хотод өрнөнө. 50 жилийн өмнө шинэ төрлийн вирус гарсан бөгөөд үүнд тэсвэртэй хүмүүсээс бусад нь маш олноор амиа алдсан юм. үүнийг зогсоох ганц арга бол хүмүүсийг хооронд нь 2 хуваах хана босгон,тэсвэргүй хүмүүс...