Part 6

769 59 0
                                    

Би: чи хэн юм?

?: эхлээд чи хэлвэл яасан юм?

Би: юу яриад байгааг чинь ойлгохгүй байна

?: яах гэж эмэгтэй болж жүжиглэж манай сургуульд ирснээ

Би: хахаха чи хүн андуурч гэж хэлээд явах гэхэд

?: хэрвээ чи одоо явбал харамсана шүү. Би бүх хүмүүст өнөөдөр дээвэр дээр сонссон зүйлээ ярина.

Өдрийн явдал санаанд орон байрандаа хөшиж орхилоо. Тэгэхээр гуравдагч этгээд дээвэр дээр байсан байхнээ. Гэхдээ одоо энэ бүхэн хамаагүй ээ. Дахиж охин шиг жүжиглэмээргүй байна. Би түүнрүү эргэж харахад тэр надруу ширтэн зогсож байлаа.

Би: надад хамаагүй ээ чи хүссэнээ л хий

?: чамд ч Чанёолд ч хамаатай ! Чанёол чамайг эрэгтэй гэдгийг мэдэж байсан ч нуусан бас та 2 унтчихсан биз дээ. Ийм зүйлийг зөвшөөрдөггүй сургуулийн захиргаа мэдвэл юу болно гэж бодож байна.

Би: тэгээд чи хүсээд байгаа юм?

Яг л энэ үгийг минь хүлээж байсан юм шиг ёжтой инээмсэглэн өмнө минь ирж зогслоо.

Чанёолын талаас

?: удаан хүлээсэн үү?

Би: үгүй ээ явцгаах уу?

Явсаар Нанагийн гэрийн гадаа ирэхэд

Нана: орж цай уугаад яв

Би: дуртайяа

Тэр гарнаас минь хөтлөн алхахад би түүнийг даган явна. Цүнхнээсээ түлхүүрээ гаргаж ирэн надруу харан инээмсэглэн хаалга онгойлгоод: ор лдоо

Хаалга хаагдмагц л бид 2 бие биенээ идэх шахам үнсэлцэж Нанагийн гар миний өмдний тэлээг тайлахыг оролдтол

Би: уучлаарай Нана би явахгүй бол болохгүй нь гэж хэлээд түүнийг түлхэн гэрээс нь гарч явлаа. Яагаад ийм үйлдэл хийснээ өөрийгөө ч ойлгохгүй байв. Уг нь ийм боломжийг алдах хүн би биш л юмсан. Гэхдээ өнөөдөр яах аргагүй тийм өдөр биш бололтой. Гэнэт өнгөрсөн шөнө санаанд ороход

Би: Чанёол чи чинь ижил хүйстэн биш шүү дээ. Том хөхтэй сайхан биетэй охид л миний анхаарлаг татдаг хэмээн амандаа бувтнасаар гараа кармаандаа хийн алхаж эхлэлээ.

ххх ххх ххх

Маргааш намайг ангид орж ирэхэд яагаад ч юм анги нэг л өөр байлаа. Намайг ширээрүүгээ цүнхээ шидэн суудалдаа суухад манай ангийн Хэри над дээр ирж

Хэри: Бэкхиг шилжсэн гэж мэдсэн үү?

Би: би мэдэж яах юм?

Хэри: Бэкхи чамаас болж шилжсэн. Чи ч ёстой хөгийн амьтан юмдаа гэж хэлээд яваад өгөв. Хажуудах хоосон ширээ шиг миний сэтгэл ч гэсэн хоосон санагдаж байв.

Би: тиймээ би хөгийн амьтан *амандаа бувтнах*

Хонх дуугарч хичээл завсарлахад ангийн гадаа Нана ирэн намайг хүлээн зогсож байв. Тэр намайг харан инээмсэглээд гарнаас минь хөтлөн бид цайны газар оров. Бид 2 хоолоо аван сууж байтал гэнэт хүүхдүүдийн дуу шуу гаран тэр зүгрүү хартал Бэкхи хаалгаар орж ирж байв.

Нана: танай эксийн чинь ихэр ах гэсэн өнөөдөр манай ангид шилжиж ирсэн.

/Гэхдээ энэ удаад эрэгтэй Бэкхи. /

Би: мм

Нана: Манай ангийн Тэёонтой үерхдэг гэсэн тэгээд найз охиноо дагаж ирсэн гэж байлээ. Гайгүй царайлаг болохоороо манай сургуулийн охидуудын ихэнх нь л сонирхож байгаа.

Би: чи дуугүй хоолоо идэж болох уу гээд яагаад ч юм түүнд ууралчихлаа. Тэр надруу гайхаж харж байсан ч дахиж юм дуугарсангүй.

ххх ххх ххх ххх ххх

Нанатай хамт байх сонирхол байгаагүй тул үргэлж ордог клубруугаа оров. Урдах пивоо нэг балган хажуудаа суусан охины гарнаас татан бүжгийн талбайруу гарлаа. Түүний өгзөг нь үе үе миний эрхтнийг шүргэхэд ямар ч мэдрэмж төрөхгүй сэрэл хөдлөх нь байтугай уур минь хүрэн түүнийг өөрөөсөө түлхэн клубээс гарч явлаа.Хэзээ ч Чанёол эмэгтэй хүнээс татгалзаж байгаагүй байтал одоо юу болоод байнаа? Чи надад юу хийчихвээ Бэкхён?

°Boy to Girl°Where stories live. Discover now