6-р хэсэг

2.3K 143 6
                                    

Би: Чи арай миний багадаа тоглодог байсан найз маань биш биз?

Бэкхёны талаас
Түүнийг ингэж асуухад би өөрийн мэдэлгүй гацаж орхив. Толгойд минь түмэн бодол орж ирэн эргэж харлаа.
Сүён инээснээ: хаха тоглосон юмаа чамайг яахнуу гүүеү гэдгийг шалгасын. Юун сүрхий хардаг юм хахахаха
Би: Аан тийм байлгүйдээ хэхэ за би явлаа
Сүён: тэг тэг
Би өрөөнөөс гаран хэсэг бодлогоширлоо. Сүён арай ч тэр байх боломжгүй шдээ. Тэглээ ч тэр охиныг Нами гэдэг.

Миний талаас
Бэкхён тэр хөвгүүн биш гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч орой болж байна. Бас өлсөж байх чинь. Би Бэкхёныг явсан эсэхийг шалгаад идэх юм авахаар гарлаа. Явах замд зураг авалтын талбай тааралдав. Тэдэнд харагдахгүйн тулд нуугдан явж байтал мөрөнд минь хэн нэгэн гараа тавив. Цочин эргээд хартал Ди Өү
-Чи яагаад дандаа үгэнд ордоггүй юм бэ? Одоо бас яах гээв
Би: чшшшш би өлсөөд байнаа *хошуугаа унжуулах*
Ди Өү: цуцу нааш ир би хоол хийж өгье
Би: Гэхдээ чи зураг авалттай биздээ
Ди Өү: минийх дуусчихсан нааш ир
Ди Өү гараас минь хөтлөөд хаашаа ч юм аваад явлаа.
Тэр намайг тэндхийн гал тогоонд оруулаад
-Тэр ширээн дээр сууж бай
Би: Заза
Хэсэг хугацааны дараа Ди Өү гартаа хоол цай барьсаар ирлээ. Би хоолноос нь амсаад үзтэл аргагүй д Ди Өү мөн байна даа. Үнэхээр гоё амттай байлаа.
Би: вуааа яаж хоолыг ийм гайхалтай амттай болгодог байнаа
Ди Өү ширээний нөгөө талд суугаад: зүгээр л хоол хийх дуртай. Тэр сэтгэл минь гоё амттай болгодог байх.
Би: яаааая мундаг юмаа
Ди Өү доош харан инээвхийлэв. Тэр надад муухай ханддаг ч үнэндээ үнэхээр тусч найрсаг халамжтай юм гээч. Би шанаагаа түшин түүний өөдөөс хараад : Баярлалаа. Надад тусалсанд *инээх*
Ди Өү гэнэт сандалнаасаа босоод өөр тийш харангаа: зү...зүгээр шдээ хоолоо идэж дуусаад унтаарай чиний халуун бараг буусан бололтой
Би: тийм байна. Бараг л эдгэж байна
Ди Өү: *түгдрэх* би тэгвэл явлаа баяртай

Ди Өү ийн талаас
Би гадаа гарлаа. Тэнэг зүрх яагаад догдлоод байгаа юм? Шал балай юм. Эндээс явсан нь дээр. Түүний хажууд байнгуут зүрх хяналтгүй болоод байх юмаа ашшшш ёстой нээрээ

Миний талаас
Би өрөөндөө орон дээрээ хэвтэж байлаа. Шөнө дунд бүгд унтчихсан таг чиг байлаа. Маргааш өрөө рүүгээ буцъя даа хэмээн бодно. Хажуугийн өрөөнд ах нарын дуу хадна. Тэд нарын юу хийж байгааг хармаар санагдан өрөөнөөсөө гарлаа. Ах нарын өрөө рүү сэмээрхэн шагайтал бүгд хоорондоо юм ярьцгаан шар айраг ууцгааж байлаа. Бэкхёныг хартал нүд нь сүүмийгээд халамцуу байдалтай харагдана. Гэтэл Бэкхён над руу харчихлаа . Би цочсондоо хаалгыг хаатал Бэкхёны "залуусаа би гарчихаад ирье" гэсэн дуу сонсогдох нь тэр. Зүрх хүчтэй цохилон өрөө рүүгээ яартал хойноос хэн нэгний гар бугуйнаас минь шүүрч аван өрөө лүү минь цуг орон хаалга хаачихав. Мэдээж тэр бол Бён Бэкхён. Өрөөнд минь зөвхөн ширээний гэрэл л тусна. Бэкхён мөрийг минь налан тэвэрнэ. Тэгснээ халамцуу хоолойгоор: Нами яаа хайртай шүү
Би: Хөөе юун Нами вэ? Би Сүён байна.
Бэкхён: Хайртай шүү
Би түүнийг өөрөөсөө холдуулаад: Чи чинь галзуураа юу?
Бэкхён намайг орлуу түлхэн өөрөө дээр минь гараад:Тиймээ би галзуу. Тийм олон жил нэг муу амлалтанд итгээд хүлээж л байдаг. Би галзуу хүн байх.
Би: *сандрах* тэгээд юундаа над руу хашгираад байгаа юм?
Бэкхён халамцуу нүдээрээ миний нүд уруул хоёр луу ээлжлэн ширтсэнээ уруул дээр минь үнсчихлээ. Зүрх цээжнээс гарахнуу гэлтэй хурдан цохилно. Бусад мэдрэмжээс нэг л өөр онцгой санагдана. Бэкхён уруулаа салгаад инээснээ дээрээс сулбайн хэвтээд унтаад өгөв.
Би: Яаа!!!! Босоочээ ямар хүнд юм бэ чи
Би түүний халааснаас утсыг нь аваад Чанёол гэсэн дугаар байхаар нь залгалаа.
Чанёол: Байна уу?
Би: Хөөе би Сүён байна. Хажуугийн өрөөнөөс энэ согтуу найзыгаа авдаа.
Чанёол: Юу? Аан за одоохон
Чанёол өрөөнд минь орж ирээд цочин: яа яа яа Бэкхён яагаад чиний дээр хэвтэж байдаг билээ?
Би: би яаж мэддэг юм? Хурдхан энийгээ аваа би үхлээ
Чанёол Бэкхёныг аваад: ашшш энэ залуу пиво ч дааж чадахгүй цуцу гэсээр алга боллоо.

Сая юу болоод өнгөрчихвөө? Бид 2ын уруул нийлсэн. Бэкхён үнэхээр миний багын найз мөн юм байх даа. Сонин юм. Би тэр хөвгүүний нэрийг мартчихсан байх юм. Аашшшш толгой өвдчихлөө. Зүгээр унтая.

[ДУУССАН]Love is...Where stories live. Discover now