Хермионе, Би чамайг зун дуустал харсангүй. Чи яг яасан юм бэ? Аавыг арай гэж ятгаж чамайг Азкабанд хоригдохоос аварч байхад чи хайчцан юм бэ? ХЕРМИОНЕ ГРАНЖЕР. Чи чинь миний үүрдийн хайр шүү дээ.
Өнөөдөр Ташуу Гудамжаас чамайг олно л гэж найдаж байна.
Өглөөний цайгаа уу? гэж аав хэлэх үед би Хермионед нөмрүүлсэн жанчаа өмсөн доошоо буулаа. Аав намайг шууд харчихаад
-Чи тэр шалбааган цустад нөмрүүлсэн жанчаа өмссөн байна. Наадхаа тайл.
-Үгүй. Би энийг хэзээ ч тайлахгүй. Бас та түүнийг битгий Шалбааган Цуст гэж бай. Тэр бол Жинхэнэ шидтэн. За Юу.-Тэгж байгаа юм биздээ. Би угаасаа хүүдээ хайртай байгаагүй. Хэрэв би тэр Шалбааган Цустыг Азкабанд хориод чамайг алчихвал надад л сайн болно. Дараа нь ээж чинь чамайг аллаа гэж гэрээс явна. Би харин эрх чөлөөтэй байна. 50 жилийн дараа дахин гэрлэж чамаас сайн хүүхэдтэй болно. Чи ийм ирээдүйг хүсч байна уу?
Үгүй ээ гэж би амандаа бувтнаад маш дургүйхэн жанчаа тайллаа. Аавыг дахиж харахыг хүсээгүй болохоор хурдан өглөөний цайгаа уугаад ээжээс 30 галлеон аваад Ташуу гудамж руу зүглэлээ.
Ээж үүдэнд мерседэс бэлдсэн байсан ч надад алхаж явах нь илүү зүгээр санагдлаа. Удахгүй дэлхийн аварга шалгаруулах Квиддичийн тэмцээн болно. Тэрэн дээр Гранжертэй таарч магадгүй юм.Яагаад заавал өнөөдөр Ташуу гудамж руу явах ёстой юм бэ? Дрэкогоос ганцхан сарын өмнө салаад шархалсан зүрхээ нийлүүлэх ядаж байхад Ташуу гудамж руу явж хичээлээ бэлдэх болчихлоо. Рон надтай үерхэх гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт явахыг гуйсан. Ядаж байхад тэрнийг нь зөвшөөрсөн гэж яана. Квиддичийн тэмцээн дээр Дрэкотой тааралдаж магадгүй шүү дээ.
Том өрөөнд Салазар Слизериний тухай гайхалтай нэгэн ном уншиж суухад хаалга яг хүн өшиглөж байгаа юм шиг дуугарлаа. Очоод онгойлготол Хагрид
-Хагрид!!!
-За ташуу гудамж руу явцгаая 2 хоногийн дараа Квиддичийн тэмцээн боллоо шүү дээ. Эртхэн шиг юмаа бэлд. Тэгэхгүй бол Молли чиний юмыг бэлдэнэ. Роны ээж 3 ном ав гээд байхад 1 ном авчихаж магадгүй шүү!!
-Заза одоохон тэнд цүнх байгаа гэтэл Хагрид
-Танайд цай байна уу? Ангаж үхлээ гэв. Би түргэхэн шиг цүнхээ үүрээд цай аягаллаа. Хагрид угаасаа манай хаалгаар орж чадахгүй болохоор үүдэнд цайгаа аваачиж өгөв.
Ташуу гудамжинд
Хагрид бааранд найз нартайгаа шар айраг ууна гээд үлдсэн болохоор би юмаа бэлдээд Флориана Фортексийн зайрмагний газар зайрмаг долоогоод Хагридийг хүлээж байлаа. Тэгтэл Дрэко 2-хон дэлгүүрийн цаана Харригийн Аянга шүүрний нөгөө загварыг нь сонирхож байна. Яанаа. Дотор ороод нуугдах уу? Яагаад заавал өнөөдөр Ташуу гудамжинд таарч байгаа юм бэ? Би ямар харагдаж байгаа бол?
ДРЭКО гээд би өөрийн мэдэлгүй хашгирчихлаа. Яагаад би амаа удирдаж чаддаггүй юм бэ?
Одоо өнгөрсөөн тэр над руу харчихлаа.
YOU ARE READING
DRAMIONE LOVE STORY: ORCHIDEOUS
FanfictionХэзээ ч нийлж чадахгүй хосуудын хайрынхаа төлөө тэмцэж байгаа тэмцэл, бие биенээ үзэн ядсан тэнэглэлт, тэднийг бусниулах гэсэн аав нь, мөн дандаа ядаргаа болдог найзууд. Дрэмионе Хайрын Түүх: Орхидеус Дремионе цувралын 2-р боть. (Harry Potter Fanfi...