"Ойрд харагдахгүй хаашаа явав даа?" гэж Дрэко над руу ширтэв. Цочсондоо гэнэт би
-Зарим нэг хүмүүс нэг өдөр намайг харчаад таниагүй юм шиг яваагүй бол чамтай уулзах л байлаа
Гэнэт Дрэко гараа ойртуулан "Ууч..." гэхэд нь би түүнийг орхиод эргэн Гриффиндорын тэнхим рүүгээ яарлаа.Үд дунд болоход Хермионегийн захиалсан гоёмсог даашинзийг сургуулийн ууль авчирч ирлээ. Улаан боолтоор боосон цэнхэр хайрцагнаас яв ягаан үнэхээр үзэсгэлэнтэй даашинз гарч ирлээ. Хермионе даашинзаа харан хэдэн шившлэг уншихад даашинзан дээр саа цацагдан индүүдсэн юм шиг тэнийв. Хермионе Крамтай бүжиглэх өөрийгөө мөрөөдлийн ертөнцдөө төсөөлөхөд аль хэдийн өдрийн хоолны цаг болсон байв. Тэр маш хурдан доошоо буугаад Гриффиндорын сул ширээнд суутал өөдөөс нь өнөөх Дрэко марзан инээж байв.
-Зарим нэг хүмүүс таниас уучлалт гуйх гэж зарим нэг тэнхимийн зарим нэг сандал дээр суулаа.
-Хааны Слизеринээс харцын Гриффиндор луу суугаа шивдээ.
-Харин ч харц Слизеринээс ирсэн байх шүү.
Хермионегийн уур гэнэт хүрч ЗАЙЛ!!! гэж түүн лүү орилов. Гэнэт Харригийн ногоон нүд ширээний цаад буланд гялтагнахад Малфой зарим нэг ширээнээс босов. Малфой эргэн Слизериний ширээндээ суухад тэрний жанчинд "ПОТТЕР ӨМХИЙ" гэсэн пайз аль хэдийн зүүгдцэн байв.Оройн 17 цаг.
Хермионе нүүрээ будуулан даашинзаа өмсжээ. Түүний бие бүхэлдээ гоо үзэсгэлэнгээр дүүрэн байсан ч толгойнд нь цэцэг дутуу байв.Цэнгүүн эхлэх дөхлөө. Хермионе өнөөдөр 2,3 гарсан шатаараа доош буутал Хаплфафын хөвгүүд түүнийг цоо ширтэв. Түүний хацар улайтал өөдөөс нь хоёр удаа гэрэл гялсхийлээ. Нүдээ нээж гэрэл рүү хартал ах дүү Криви нар зургийн аппаратаар зургийг нь авч байв. Хермионе инээсэн ч үгүй, уурласан ч үгүй шатаар үргэлжлүүлэн буухад Рон Харри хоёр доор ихрүүдтэй ярилцаж байв. Рон дээр үеийн эмээгийнхээ даашинзийг, Харри орчин үеийн гоё костюм, Ихрүүд болох Падма, Патилда хоёр өөрсдийнхөө үндсийг харуулсан хөөрхөн алаг даашинз өмссөн байлаа. Рон Хермионе руу харан Сайн уу? гэж мэндэлэхэд Хермионе түүн рүү хамгийн сайхан инээмсэглэлээрээ инээмсэглэлэв. Виктор хараахан ирээгүй байв. Хермионе булангийн сандал дээр суухад Хатагтай Мкгонагалл Малфойг дагуулан хүрч ирэн Гранжер та ноён Малфойтой түр зуур бүжиглэж байгаач. Таний хархүү Крам арай ирээгүй байх шиг байна. гэв. Хермионе дургүйхэн бослоо. Тэр профессорын үгийг зөрчвөл хувиргалын хичээл дээрээ муу гарахыг сайн мэдэх тул Дрэкогийн мөрөн дээр гараа тавин нөгөө гараа гарнаас нь хөтлөлцөн вальс эргэлээ. Анзаарч байтал бүжиг эхлээгүй байхад тэр хоёр бүжиглэжээ. Дрэко одоо амаа нээж
-Чи их үзэсгэлэнтэй гэж шивнэв. Хермионе дуугүйхэн байтал дахин Дрэко саваагаа гарган ирч ОРХЕДЕУС гэж шивнэхэд Хермионегийн толгойд агшин зуурт цэцэг бий болов. Дрэко Одоо л чи бүрэн гүйцэд үзэсгэлэнтэй харагдаж байна гэж Хермиг цоо ширтэхэд мөрөн дээр нь нэг гар тавигдав. Дрэко эргэж хартал Крам байлаа. Малфой түүнд бүсгүйгээ өгч өөрөө холдон Панситай зэрэгцэж зогслоо. Тэрний магадгүй бүсгүйгээ алдсан уур хилэн үү? гэнэт шийдсэн шийдвэр үү? Тэр Паркинсоны толгой дээр Орхидеус гэж шивнэлээ.Магадгүй Орхидеус гэх шившлэг нэр хүнд багатай байх л даа. Даанч тэр шившлэгийг Үргэлж-ийн хайраасаа өөр хүнд хэрэглэж болох юм гэжүү?
Always.
Төгсөв.
Үргэлжлэл бий.
Dramione Love Story: Always
YOU ARE READING
DRAMIONE LOVE STORY: ORCHIDEOUS
FanficХэзээ ч нийлж чадахгүй хосуудын хайрынхаа төлөө тэмцэж байгаа тэмцэл, бие биенээ үзэн ядсан тэнэглэлт, тэднийг бусниулах гэсэн аав нь, мөн дандаа ядаргаа болдог найзууд. Дрэмионе Хайрын Түүх: Орхидеус Дремионе цувралын 2-р боть. (Harry Potter Fanfi...