Алдарт Харри Поттер-ын АЯНГА шүүрийн сүүлийн загварыг харж Удахгүй энэ шүүр минийх болно гэж бодож зогсож байв. Тэгтэл юу болсон гээч...
"Дрэко" гэж танил хоолойгоор хэн нэгэн намайг дуудлаа. Эргэж хартал Хермионе Флориана Фортексийн зайрмагны газар сууж байна. Гэхдээ яг хажууд Хагрид явж байна. Хэрэв би Гранжер луу явбал Хагридтай таарна. Манай аав Хагридын Бакбийкийг бараг алах шахсан юм чинь тэр намайг алах шахна. Яах вэ? Хэрэв би очихгүй бол тэрнийг гомдооно. Би ерөөсөө очихгүй байсан нь дээр юм шиг байна. Зүгээр л цаашаагаа явъя.Багын би хааччихаа вэ? Өмнө нь өөр нэгэн Хермионе Гранжер миний дотор байсан юм байх даа. Дэлхийн бүх зовлон над дээр л тогтсон юм шиг. Өмнө нь Дрэког харахад л зэвүү хүрдэг байсан ч гэсэн өнөөдрийнх шиг Дрэког намайг хараад цаашаагаа явахад нь улам ч зэвүү хүрэх шиг. Эсвэл би түүнд гомдсон юм болов уу? Тэр намайг зүгээр л ганцхан бүжгэнд ашигласан юм болов уу?
Маргаашийн Квиддичийн тэмцээн дээр Дрэкотой битгий л таарчихаасай билээ. Зүгээр л Жиннитэй юу ч болоогүй юм шиг ярилцсан нь миний сэтгэлийг онгойлгох байх. Доошоо бууж байхдаа яагаад ч юм шат руу харж байсан юм. Тэгтэл гэнэт Ронтой мөргөлдчихдөг байгаа. Миний дух нээх их өвдөөгүй ч Роныг Дрэко гэж хараад өөрийн эрхгүй нулимс уначихлаа. Бантсандаа болоод зүгээр л би гадагшаа гарч гүйсэн юм.
YOU ARE READING
DRAMIONE LOVE STORY: ORCHIDEOUS
FanfictionХэзээ ч нийлж чадахгүй хосуудын хайрынхаа төлөө тэмцэж байгаа тэмцэл, бие биенээ үзэн ядсан тэнэглэлт, тэднийг бусниулах гэсэн аав нь, мөн дандаа ядаргаа болдог найзууд. Дрэмионе Хайрын Түүх: Орхидеус Дремионе цувралын 2-р боть. (Harry Potter Fanfi...