Цас хаялсан намуухан орой унтлаганы өрөөнийхөө цонхоор харах Хермионе нэг л зүйлийн талаар тасралтгүй бодно. ДРЭКО.
Хичээлийн жил эхлээд бараг талдаа орох гэж байтал Дрэко түүнтэй нэг ч үг дуугараагүй билээ. Шинэ жил ч дөхнө.
Хермионе Гранжер гэж хаягласан тэмдэнлэлийн дэвтэр орон дээр нь байх бөгөөд гагцхүү тэр дэвтэр л түүнтэй хамт бүх зүйлийг ярихад тусалдаг байлаа. Дэвтрийг нээгээд хартал эхний нүүрэн дээр нь
Тэнгэрээс хаялах зөөлөн цасны өнгө
Тэртээд орших хайрыг минь санагдуулна
Шөнийн тэнгэрт харагдах хар үүл
Шивнэх аятай хайрыг минь авч явна
Нар гарахаар бүх зүйл гэрэлтдэг гэсэн ч
Намайг дурсах хүн нэг ч үгүй бололтой
Маагл болохыг үнэхээр хүсэвч
Магад бурхан надад туслахгүй бололтой
Анхны хайр үргэлж унтардаг ч
Ахиад асаах үнсэлт гэж байдаг юм
Авмаар санагдавч тэртээ уулын оройд
Анхнаасаа унахаар бэлэн зогсдог юм.
Гунигтай шүлэг сэтгэлийг минь хөндөв. Гуниглаж суугаа Хермионегийн сэтгэл юу гэдгийг нь ерөөсөө ойлгохгүй юм. Шөнийн 12 цаг болоход хөхөө гарч ирж 12 донгодлоо. Хермионе хэзээ ч унтахгүй юм шиг тэмдэглэлийн дэвтрээ аваад дахин нэг шүлэг бичиж эхлэлээ
Одтой тэнгэр намайг шоолох шиг
Орчлон дэлхий нүүрээ бурууллаа
Гунигт автсан миний сэтгэл
Гарыг нь хүлээж зогсохыг хэзээ ч мэдэхгүй нь
Маргааш нь
Өнөөдөр бол шинэ жилийн цэнгүүн. Хермионе өнөөдөр хичээлгүйг далимдуулан номын сан орохоор төлөвлөжээ. Их танхимд очин өглөөний цайгаа уух гэтэл аль хэдийн их танхимыг шинэ жилийн гоёлоор гоёжээ. Дурмстранг, Бо баттоны сурагчид ирсэн болохоор ширээнүүд хүрэлцээ муутай байлаа. Гриффиндор, Хафлфаф, Равенклав гурвын ширээнд нэг ч сул зай байхгүй байсан бөгөөд Слизериний ширээнд л сул ширээ байв. Хермионе дургүйхэн Слизериний ширээнд очин хоолоо идэж суутал сая л нэг юм Дрэкотой хамт сууснаа олж харлаа....
YOU ARE READING
DRAMIONE LOVE STORY: ORCHIDEOUS
FanfictionХэзээ ч нийлж чадахгүй хосуудын хайрынхаа төлөө тэмцэж байгаа тэмцэл, бие биенээ үзэн ядсан тэнэглэлт, тэднийг бусниулах гэсэн аав нь, мөн дандаа ядаргаа болдог найзууд. Дрэмионе Хайрын Түүх: Орхидеус Дремионе цувралын 2-р боть. (Harry Potter Fanfi...