Chapter7

4.4K 181 1
                                    

≠≠≠≠≠

Бид 3 3лаа бэлтгэлээсээ гарч ирсэн болхоор бүгд өлссөн байсан тул хамгийн ойрхон хоолны газар орж ирэн хоолоо захиалан сууж байтал нарийхан хоолойгоор ХАНБИНаа гэж дуудхад бид 3 3лаа эргэж хархад Боббигийн царай барайж нүүрэнд нь байсан хамаг инээмсэглэл нь хормын төдийд алга болох нь тэр ...

Саяхан л Ханбинтай маазарч маяглаж байсан тэр төрх нь алга болж над руу хараад муухан инээмсэглэв.

– Боббигийн түрүүвчинд байсан зурган дээрхи охин байна

Хэн гэсэн билээ ... ???

Жэнни тиймээ түүний нэрийг Жэнни гэсэн байсан ...

Түүний нэрийг саначихаад Боббируу хархад тэр хачирнууд руу харчихсан савхдан идэж байлаа ... Удалгүй Жэнни гэх өнөөх охин бидний ширээнд ирээд

Жэнни: ямар сонин хүмүүс вэ? гэж хэлхэд Ханбин ширээнээс босон түүнтэй гар барьж байхад Бобби харин түүн лүү харсан ч үгүй. Удалгүй тэр охин над руу хараад
Жэнни: чи хэн бэ ?
Би: Хан Чэёон гэдэг SMийн дадлагажигч
Жэнни: Жэнни Ким гэдэг Ханбин бас чиний хажуул сууж байгаа Живонтай нэг энтэртаймэнтийн дадлагажигч
вуа чи Жонниг танина гэсэн үг үү?
Би: мхн танилгүй яахав
Жэнни: Гэхдээ Жонни чамайг ерөөсөө ярьж байгаагүй юм байна гэж хэлхэд нь түрүүнээс хойш чимээгүй сууж байсан
Бобби: хамт явж байгаа хүмүүс чинь явах гээд хүлээгээд байгаам биш үү? гэж хэлхэд тэр төв царайлаад
Жэнни: Ким Живон бид ингэж тохиролцоогүй байхаа!
Бобби: Тохиролцоо *Инээх* тэр дараа нэг ярилцах боломж олдох байлгүй дээ гэж хүйтэн өнгөөр хариулхад тэр ууртай нь аргагүй эргэж хараад хүлээж байсан хүмүүс дээрээ очиод удалгүй бөөнөөрөө гараад явчихлаа. Хэсэг хугацаанд хэн ч юу ч дугарсангүй зөвхөн хоолоо идэцгээнэ.

Бобби болон Жэнни тэр 2ын дунд юу болж өнгөрсөн нь хамаа алга ямар ч байсан тэд салцгаасан харин Боббигийн хэлснээр бол тэр түүнтэй дахин уулзана гэдэгтээ итгэлтэйгээр хэлсэн. Бид хоолны газраас гарч караоке орж double b гэсэн үзүүлбэр бүтэн нэг цагийн турш үзүүлж цагийг хөгжилтэй өнгөрүүлж манай гэрийн зүг 3лаа алхаж байхад хүртэл тэр 2 хөгжилтэй зүйлс ярьж байлаа ... Боббиг угын хөгжилтэй бас хүүхдээрээ гэдгийг мэддэг ч Ханбин гэх залуутай хамт байхдаа урьдыхаасаа илүү хөгжилтэй бас тэр 2 хичнээн сайн найзууд болхыг анзаарсан юм. Урьд нь халамжтай , хөгжилтэй , уран бүтээлч Боббиг харсан бол өнөөдөр сайн найз Боббиг олж харав. Бэлтгэлээс болж ядарч байсан ч Бобби Ханбин 2той цагыг өнгөрүүлээд эрч хүчээ нөхөөд авах шиг боллоо.

✞ Temptress ✞ [Vol.1] [Complete]Where stories live. Discover now