Chapter15

2.9K 145 2
                                    

≠≠≠≠≠

Ханбины талаас

Боббигийн утас холбогдохгүй байсан тул санаа зовон ЧэЁоны гэрт очход хэн ч байсангүй. ЧэЁон тэр 2ыг болзож байгаа байх гэж бодоод энтэртаймэнт дээр ирхэд жижүүр ахаас өөр хэн ч байсангүй. Бүдэг гэрэлнээс өөр зүйлгүй кордиороор алхсаар дуу бичлэгийн студидийн хаалгыг нээхэд буйдан дээр хэн нэгэн утсаараа оролдоод хэвтэж байв. Өрөөний гэрлийг асаахад Бобби хэвтэж байхыг хараад гайхан

Ханбин: чи энд юу хийж байгаа юм. ЧэЁонтой уулзана гэсэн биз дээ

Бобби: ЧэЁон нүүчиж , залгахаар утсаа авахгүй ... Бид жинхнээсээ салчихсан бололтой. Би санасанаасаа болоод галзуурах гээд хамт авхуулсан зургаа үзээд байж байлаа. Уйлж архи уумаар санагдахгүй зүгээр л цээжин дээр хар чулуу байгаа юм шиг санагдаад байна. Би яах ёстой юм болоо Ханбинааа

Ханбин: үнэндээ та 2 одоо салсан нь зөв байх. Тэр нь та 2т хэрэгтэй

Бобби: чи тэгж бодож байна уу?

Ханбин: гэхдээ Жэнни та 2н үерхэлээс ЧэЁон та 2н үерхэл хамаагүй дээр санагдаж байсан ч одоо бол салсан нь дээр ...

Чи хичнээн хайртай байсан ч чи юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэрний ирээдүйг бодоод ч хамаагүй одоо түүнийг мартаж явуулсан нь дээр байх

Бобби: үнэхээр энэ түүнд хэрэгтэй бол явуулхаас өөр сонголт байхгүй юм байна гэж хэлээд нүдээ анин нүүрээ гараараа таглан хэвтээд хүндээр санаа алдхад Ханбин Бобби руу санаа зовсон харцаар ширтэнэ.

Өрөөнд анир чимээгүй ноёрхож байтал Боббигийн утсанд зурвас ирхэд Бобби гараа удаанаар нүүрнээсээ аваад гараа удаанаар гар утас руугаа явуулан зурвасыг хараад гайхаж байснаа удалгүй баярлана буйдангаас год хийтэл босоод

Бобби: ээж 6 цагийн дараа Сөүлд ирнэ гэж байна

Ханбин: юу вэ? Гэнэт үү

Бобби: гэнэт ч гэж дээ ээж Сөүлд ирэх тухай дээр надад хэлж байсан юм

~~~~~

Ханбин Бобби 2 онгоцны буудал дээр Боббигийн ээжийг хүлээж байхад тэднийг таньсан фэнүүд энд тэндээс зураг дарах боловч тэд тоосонгүй. Удалгүй Боббигийн ээж гарч ирхэд Бобби ээж дээрээ очиж ээж тэврүүлэн тэд нилээн удаан тэврэлдэж зогссоны эцэст энтэртаймэнтийн бэлдэж өгсөн машинаар зочид буудалд очицгоов.

✞ Temptress ✞ [Vol.1] [Complete]Where stories live. Discover now