LastChapter

5.3K 263 25
                                    

≠≠≠≠≠

Тэвон ахын өрөөнд орж ирхэд тэр надад халуун цай хийж өгөөд

Тэвон: өнөөдөр амралтын өдөр чи амрах хэрэгтэй. Одоо дэбүттэй зориулж биеээ бас гамнах хэрэгтэй шүү. Ингэж их бэлтгэл хийлээ гээд дэбүтийн хугацаа чинь урагшлахгүй шдээ ...

Би: за

Тэвон: гэхдээ энэ миний ярих гэсэн зүйл биш. Би өөр зүйлийн тухай ярилцахаар чамайг дуудсан юм.

Би дөнгөж сая чиний найз залуугийн менежиртэй уулзчихаад ирсэн юм л даа. Хэрвээ та 2 харилцаагаа дуусгана гэвэл өнөөдөр бас маргаат та 2т хугацаа өгхөөр шийдсэн юм.

Чи тэрэнд хайртай бол тэрний ирээдүйг ч гэсэн бодох хэрэгтэй. Өнөөдөр 14 цагаас та 2г бидний бэлдсэн машин хотоос хол аваачих болно. Хэн ч та 2т саад болохгүй тийм газарт

Хэрвээ миний саналыг зөвшөөрч байгаа бол 14 цагаас энтэртаймэнтийн ард машин хүлээж байх болно. Хэрвээ тэр ч гэсэн ирэх юм бол тэр бидний саналыг хүлээж авсан гэсэн үг ...

13 цаг болтол би хэнтэй ч юу ч дугаралгүй чимээгүй тархин доторхи бодлуудаа цэгцлээд ганцхан гар утсаа аваад энтэртаймэнтийн ард ирхэд зогсоол дээр байсан саарал өнгийн машин гэрлээ анивчуулах нь тэр ...

Машин дээр очход Тэвон ахын туслах сууж байх бөгөөд тэр Сөүлээс гадагш гардаг замын хажууд очоод

: хэрвээ тэр бидний саналыг хүлээж авсан бол удахгүй ирэх болно

Би: мэдэж байгаа. Битүүхэндээ Живоныг ирээсэй гэж үнэхээр их хүсэж байлаа. Бид зөвшөөрөхгүй байсан ч тэд биднийг салгах учраас хамгийн жаргалтайгаараа салцгаасан нь дээр байх.

Ирсэнээс хойш 10 гаран минут өнгөрсөний дараа бидний хажууд хар өнгийн машин ирж зогсход өмнө харж байгаагүй хүн гарч ирхэд Тэвон ахын туслах эргэж хараад

: тэр ч гэсэн Тэвон ахын хүн , буухгүй юм уу? Гэхэд нь би машинаас буухад тэр хар машинаас Живон бууж ирхэд өөрийн эрхгүй баярлаж түүнд дөхөж очоод түүн лүү инээмсэглээд

Би: явцгаах уу?

Бобби: хамгийн сайнаараа хичээцгээе гэхэд нь золтой л уйлчихсангүй.

Үүрд хамт байгаагүй ч үхэн үхтэл минь дурсагдах дурсамжийг чамтай хамт бүтээсэндээ үнэхээр баяртай байна Ким Живон ...

Тэвон ахын туслахууд хар өнгийн машиндаа сууж бид 2т бидний хамт байх газрыг заасан газрын зураг бас саарал машиныг үлдээх нь тэр ...

✞ Temptress ✞ [Vol.1] [Complete]Where stories live. Discover now