1-р хэсэг

1.8K 75 0
                                    


Өндөр өсгийтийн тог тог хийх дуу гарган нэгэн бүсгүй шатаар бууж ирлээ. Энэ бүсгүй бол мэдээж Ари... Тэр урьдны гэнэн охин байхаа больж тэс өөр дүр төрх ааш зантай бардам бүсгүй болсон билээ. Түүний үзэсгэлэн гоог харах эрчүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Өхөөрдөм бүсгүй гэхээсээ илүү зивүүн дүр төрхтэй халуухан бүсгүй. Түүнийг ийм болгож өөрчилсөн хүн бол Согжин мөн ийм болж өөрчлөгдөх болсон шалтгаан нь Шюга...

Согжин шатаар бууж ирж буй Ари-г харан өөдөөс нь инээмсэглэн угтана.

Согжин: Үнэхээр үзэсгэлэнтэй

Ари буйдан дээр суун: Ямар хэрэг болоод намайг өрөөнөөс дуудуулаад байгаа юм

Согжин: өнөөдөр чиний минь төрсөн өдөр

Ари: ийм өдөр байдаг билүү?? Бас чи хэзээ төрсөн өдөр гэдэг зүйлийг мэддэг болчихов

Согжин: Ари битгий ийм бай л даа. Одоо хоёулаа сайхан харилцаатай байх цаг болсон биздээ

Ари тамхиа асаангаа: Чи бид хоёр хэзээ ч тийм харилцаатай болохгүй

Согжин: Ари.......

Ари тамхиа сорон үлээгээд: Тэр өдрийг би хэзээ ч мартахгүй гэж өөртөө тангараг өргөж мөн дахиж эр хүнд итгэжболохгүй гэдэг ойлголтыг энэ толгойдоо суулгасан гээд толгойруугаа заалаа. Согжин дотроо хэзээ нэг өдөр Ари-г нэг мөсөн өөрийн эмэгтэйгээ болгоно гэж бодно...

Согжин: өнөөдөр уул нь би чамайг гадуур хамт явъя л гэж хэлэх гэж байсан юм гэдэг үгийг Ари сонсон Согжины гарын алгыг дэлгэн татаж байсан тамхиа алган дээр нь дарж унтраана. Согжин энэ өвдөлтийг тэсэн суулаа. Ари-н энэ үйлдэл бол анхных биш... Тамхиа унтрааж дуусан тамхины цогонд түлэгдсэн Согжины гаран дээрх үнсийг Согжины нүүрлүү үлээлээ.

Ари: Чи ч улам тэсвэртэй болоод байна шүү гэж хэлчихээд өөдөөс нь зивүүн инээн хоёр давхарлуу биш харин гадагш гарах хаалгыг татахад өөдөөс нь Намжүүн орж ирэх нь тэр..

Намжүүн: хөөх хоёр давхрын халуухан бүсгүй ямар хэрэг болоод гадагш гарах гэж байнадаа

Ари: би гадуур гарч болохгүй хэрэг үү

Намжүүн: Ойрд гадуур гарахыг чинь харсангүй.

Согжин: Өнөөдөр Ари-н төрсөн өдөр зүгээр орхичих

Намжүүн: вууав гайхалтай. Харин өнөөдөр уруулын будагны чинь өнгө хэтэрхий тод байна биш гэж үү эрчүүдийг өөртөө татах аргуудын чинь нэг үү

/Дууссан/ Please, Come back to meWhere stories live. Discover now