5-р хэсэг

768 55 0
                                    

Ари.... Ари...Ари...Шөнө дунд болоход Ари хар дарсан зүүднээсээ цочин сэрлээ. Ари Шюга-г үхэж байна гэж зүүдэлсэн нь Аригийн хувьд муу совин татна. Орны хажуугийн ширээн дээр байх гар утсаа аван залгах хэсэгт Шюгагийн дугаарыг хийв. Өдий болтол Шюгагийн дугаарыг мартаагүй хэвээр л.... Хэрвээ яг одоо Шюгаруу залгавал яах бол?? Залгавал Аригийн дугаарыг мэдэхгүй болохоор утсаа авахгүй боловуу?? Ари өөрийн эрхгүй л шууд залгах гэсэн товч дээр дарлаа.... Шюга хэд хэд дуудуулан байж эцэст нь нойрмог хоолойгоор утсаа авав. Ари чив чимээгүй л түүний хоолойг сонсоно. Шюга "байна уу байна уу" гээд л...

Шюга: уучлаарай хэн бэ. Ярихгүй бол тасаллаа гэхэд

Ари: Ш-шюга гэж сандрангүй маягтай хэллээ.

Шюга: ч-чи ??

Ари нэг гараараа утсаа маш чанга атган юу хэлэх эсэхээ мэдэхгүй нүд нь ийш тийш хөдлөнө.. Харин Шюга Аригийн хоолойг сонссондоо итгэж ядна. Шюга үүнийг зүүд үү эсвэл бодит амьдрал уу?? гэдэг асуултыг өөртөө тавьж байлаа. Гэнэтхэн л шөнө дунд утас дугаран авахад танил болсон эмэгтэйн хоолойг сонсогдоход Шюга баярлах шиг...

Шюга: Ари мөн биздээ

Ари:...........

Шюга: юм хэл л дээ гэхэд дүүүд дүүүд гэсэн дуу гарлаа. Тиймээ энэ бол утас тасрах чимээ. Ари юу ч хэлж чадахгүй болохоороо зүгээр л утсаа таслачихсан хэрэг юм. Ари орноосоо өндийн цонхны дэргэд очин гаднах орчин тойрныг ажиглалаа. Маш нам гүм... Сарны гэрэл харанхуй гудмыг гэрэлтүүлэх нь өмнө Аригийн замаа алдах шахсан амьдралыг Шюга гэрэлтүүлж өгсөнтэй адил. Харин одоо бол Ари тэр гэрэл гэгээрүү буцаж очмоор санагдана. Ари утас дуугарахад Ари тэр дуудлага хэнийх болохыг мэдэх болохоор тоолгүй цонхоор харж зогсоно. Ари Шюгарүү залгасан нь Шюга-д буцаж нийлэх гэсэн зүйлийн итгэл найдварыг өгсөн юм. Тав зургаан удаа дуугарсан ч Ари авсангүй. Шюга эцсээ баран зүгээр л мессеж бичиж орхилоо. Ари мессежний дууг сонсон буцаж орон дээрээ очин суув. Шюгатай ярих гэхээр нэг л болж өгөхгүй харин мессеж бичнэ гэвэл арай дээр юм шиг...


Шюга: яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?? миний дугаарыг мартаагүйд баярлалаа

ари: ийм орой залгасанд уучлаарай...........

Шюга: уучлалт гуйх хэрэггүй. Харин яагаад залгасан юм.. Ямар нэгэн зүйл болоо юу??

Ари: мэдэхгүй эээ.... Гэхдээ чи зүгээр үү. Би чиний талаар муухай зүүд зүүдлээд

Шюга: би зүгээр байна аа. Тэгэхээр чи надад санаа зовж надруу залгасан байх нь ээ. Чи хаана байгаа юм

/Дууссан/ Please, Come back to meOpowieści tętniące życiem. Odkryj je teraz