Harper's POV
"Кайл, чамайг хараал идэг!!" би ингэж үглэсээр найзруугаа хааяа нэг уурссан харц шидлэнэ. Кайл өнөө орой болох коллежийн үдэшлэгт намайг урьсан юм. Эхний симестер эхлэж байгаа болохоор танилцах үдэшлэг гэж хэлж болох юм. Яг үнэндээ бол тулган шаардсан гэж хэлж болно. Би хэдийгээр дотуур байрандаа үлдэж хичээлээ хийхийг хүссэн ч номын цагаан солио тусч, өдөр болгон ядарсан нүдтэй явж, бас Кайлын гуйж гувшсан царайг ахиж харахыг хүсээгүй болохоор явахаар шийдээд байгаа юм. Кайл бол миний хамгийн сайн "эрэгтэй" найз юм. Энэ жил коллежийн минь хоёр дахь жил байлаа. Кайлаас гадна би 6 дотны найзтай. Мэдээж 3 эрэгтэй(Кайл, Сэм, Ник), 3эмэгтэй(Женнер, Кэйти, Лорена). Гэхдээ бид найзуудын холбооноос цаашгүй. Тэдний нэг Женнер бид хоёр нэг өрөөнд байдаг. Яг одоо бүгд манай өрөөнд цугларсан байсан бөгөөд хөвгүүд мэдээж бэлэн болчихсон охидоо хүлээгээд сууж байлаа. Надаас бусад нь бараг л бэлэн болчихсон, харин би өөрийгөө жигшсэн харцаар толинд харж байлаа. Женнер надад өөрийн даашинзнаасаа зээлсэн бөгөөд тэр нь үнэхээр аймшигтай. Надад итгэ, би яг л "ТЭНЭГ ӨЛӨГЧИН" шиг харагдаж байв. 8см-ын өндөртэй хар туфль, ээмэг, бөгж, бугуйн зүүлт, нүүр будалт, үс минь надад яах аргагүй таалагдаж байсан ч даашинз нэг л биш. Плат минь хар өнгөтэй, цээж тал гарсан гэхдээ тийм ч задгай биш, урт нь гэвэл өвдөгнөөс минь хэтэрхий дээр байсан бөгөөд олигтой хөдөлж ч болохгүй бариу, хамаг юм бариад миний хараал урсгах шалтгаан болж байлаа. Гэхдээ хамгийн аятайхан хэсэг нь нурууны хэсэг нь тэр чигтээ нимгэхэн тороор бүрхэгдсэн байлаа.
"Чи өнөө орой гарсандаа харамсахгүй дээ" гэж Кайл чив чимээгүй гөлөрч суусны эцэст нэг юм ам нээлээ. Би түүнийг толиндоо харвал тэр инээмсэглэсээр байлаа.
++++++++---------
Клубын хаалгаар ормогц л тамхи, алкохол, хөлс, сүрчигний үнэр хамар сэтлэх шахаж, түнэр харанхуйг зөвхөн ногоон, ягаан, шар, цэнхэр, улаан лазер гэрлүүд гэрэлтүүлж бүгд л энд их зугаатай байгаа харагдана. Бид бүжгийн талбайн дэргэдэх ширээн дээр сууцгааж Сэм Ник хоёр уух юм захиалахаар явав. Эргэн тойрон л таньдаг хүмүүс байгаа болохоор тэднийг харж шоолохоос өөр хийх зүйл алга байв. Ялангуяа Кэйт тэднийг шоолж элдвээр хэлж биднийг инээлгэхдээ сайн.
Гэтэл би гэнэт Женнер "Хөөе Лор, тийшээ хардаа" гээд орилох нь холгүй гайхсан царайтай хэлэв. Би ч бас сониуч зангаа нууж чадсангүй түүний заасан зүг харвал сургуулийнхаа хамгийн алдартай бүлгийг олж харав. Тэд солиормоор царайлаг, бас тэрэндээ тохироогүй муухай ааштай, муу бүхний тэргүүлэгч, за тэгээд хамгийн сайн сурдаг нь. . . Надад итгэ, хэн ч тэднийг хичээлээ хийж байхыг нь хэзээ ч хараагүй боловч байнга л +А дүн авдаг. Сонирхолтой, тиймээ үнэхээр сонирхолтой. Тэдэнд хүмүүсийг өөртөө татах ямар нэгэн чадал байгаад л байдаг. Хүн бүхэн тэдний эгнээнд элсэхийг хүсдэг тэд яг л "Уучлаарай. Зургаа гэсэн тоо байхгүй" гэсэн шиг л байдаг юм. Охид бүр тэдэнтэй болзохыг хүсдэг нь илт, манай найзууд хүртэл гэхдээ би лав биш. Тэд охидтой хэзээ ч сайхан харьцдаггүй. Тэдний шалгуурыг давахаас нааш шүүдээ. Тэд дөнгөж хаалгаар орж ирээд барны зүг алхлана. Үргэлж байдаг шигээ л цэмцгэр бас солиормоор халуухан харагдана. Харри Стайлес, Луй Томлинсон, Наяалл Хоран, Зэйн Малик, Лиам Пэйн. Тэгэхээр би тэднийг зах зухаас нь танилцуулъя. Харри үргэлж шахуу урд нь явдаг, тэр жүжигчиний анги бөгөөд агуу авьяас, сэтгэл татам ногоон нүд, эмх замбараагүй мушгиралдсан буржгар үс бас тэгээд гүн сааралтсан хоолойнд нь охид үхдэг юм. Гэхдээ би лав биш. Бас Никтэй найзууд. Дараагийнх нь Луй Томлинсон. Бас л жүжигчиний анги, хөлбөмбөгийн багийн ахлагч, зальтай мөртлөө өхөөрдөм инээмсэглэл, гүн цэнхэр нүд нь түүнийг чимдэг. Бас манай сургуулийн хамгийн том BULLY. Тэрний дургүйг хүргэвэл чи дуусаа л гэсэн үг. Харин Наяалл бол Ирланд бөгөөд хайр татмаар цэнхэр нүд, шаргал үс, бас дээрээс нь сонирхол татам акценттай. Түүний сонирхолтой факт нь "шивээсгүй" бас амьд хөгжимийн хамтлагтай. Тэгээд Зэйн Малик хамгийн дуугүй нь, гэхдээ түүний царайнаас сэтгэл татам эсвэл ёжтой инээмсэглэл салдаггүй. Брэдфордоос ирсэн. Гайхалтай зурах авьяастай. Төгсгөлд нь Лиам Пэйн. Тэр бараг л сайхан сэтгэлтэй бас томоотой нь. Гэхдээ шивээстэй. Бурхан минь, охид түүний булчинг хараад норкозонд ордог юм шүү. Би амьд үлдэж чаддагтаа баярладаг. Ямарч байсан тэд бүгдээрээ новш.