Өглөөний наран зовхийг минь төөнөхөд би өглөө болж хараал идсэн хичээлд явах болсноо мэдэрлээ. Нэг аятайхан зүйл нь сэрүүлэгнээсээ өмнө сэрчихсэн байсанд л байгаа юм. Тэрнээс их сургууль гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш юм шүүдээ. Ахиад жаахан хэвтчихмээр байсан ч одоо л босохгүй бол хичээлээс хоцрох нь тодорхой байв. Суниасаар нүдээ нээн хажуу тийш хартал Женнер өчигдөр оройныхоо хувцастай доош хараад үхсэн юм шиг унтаж байх нь тэр. Өнөөдөр тэр лав босохгүй нь мэдээж. Зэйн Малик түүнийг амьд үлдээсэнд нь баярламаар.
"Чи Минийх Болох Болно" гэсэн Харригийн үг чихэнд минь цуурайтахад өчигдөр оройны явдал ахиад л тархинд минь эргэлдэж эхлэв. Өнөөдөр түүнтэй сургууль дээр таарна гэдэг нь ойлгомжтой. Гол нь яаж зугтаж амьд гарах вэ гэдэгт л хамаг учир байлаа.
Ийн бодсоор амандаа 10 тоолоход яг сэрүүлэг дуугарав. Тэгээд л босч түргэхэн шиг шүршүүрт орж, шүдээ угаагаад нүүрээ будахаар орон дээрээ суулаа. Женнер одоо болтол сэрсэнгүй. Мэдээж би найзыгаа хичээлийн эхний өдөр унтуулахыг хүсээгүй учир сэрээхээр шийдэж ор луу нь ойртов.
"Жен, босоорой. Чи хоцрох нь 9:30 болчихож." гэж хэлээд би түүний мөрнөөс барьж бага зэрэг хөдөлгөв. Ямар ч хөдөлгөөн алга. "Хөөе бос лдоо. Би явлаа шүү" тэр энэ удаад бага зэрэг хөдөлгөөн хийв. Гэхдээ нүдээ нээх, эсвэл надруу эргэж харсангүй. Гэтэл толгойд минь нэг мэргэн санаа орж ирэх нь тэр. Энэ лав түүнийг сэрээнэ. Би түүнийг улам хүчтэй түлхэж "Жен, Зэйн гадаа ирчихсэн байна. Бос лдоо" гэж орилоход тэр хормын дотор л босоод ирэв. "Юу? Хэзээ? Хаана?" гэж тэр нойрмог ч гэсэн сандарч тэвдсэн дуугаар хэллээ. Түүний будаг нь урсчихсан, гайхалтай өнгөлөг хүрэн үс нь ийш тийш болж орооцолдчихсон, даашинзнийх нь нэг мөр нь уначихсан байсан нь миний харсан хамгийн аймшгийн бөгөөд инээдтэй зүйл байв. Би үхтлээ инээж тэрнээр тоглож байгаагаа хэлээд хэд сайн цохиулсны дараа тэр нэг юм босч шүршүүрт орохоор явлаа. Түүний толгой нь хагарах гэж байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Хэдэн хундага мохито уусныг нь чөтгөр л мэдэх байх.
ИНгээд би буцаад л орон дээрээ сууж нүүрээ янзалж эхэллээ. Бага зэргийн суурь крем тавьж, сормуусаа будаж, уруулаа өнгөлөөд л миний будалт болчихдог юм. Өдөр болгон хүнд будалт хийгээд байх нь ядаргаатай, бас арьсанд ч муу учир би суурь өнгөц будалтыг илүүд үздэг юм. Дараа нь хувцас сонголтын асуудал гарав. Эхний өдрөөс л багш нарт таалагдах хэрэгтэй болохоор даруухан хувцаслалтыг сонгосон нь дээр байх. Тиймээс хар жинсэн өмдөө цагаан майк болон хар цагаан шоотой цамцаа өмсөв. Намайг дуусахад Женнер ч угаалгын өрөөнөөс гарч ирлээ. Би зөрж ороод үсний индүүгээ аваад түүнтэй бага зэрэг яриа өрнүүлж эхлэв.