A/N: За үнэхээр удаалаа. Урт болгох гэсэндээ л, гэвч бас урт болгож чадсангүй ээ. Гэхдээ та нарыг бариад идчихгүй байлгүй дээ гээд гоё үйл явдал оруулахыг их хичээлээ. Миний номнуудад дуртай хүн болгонд баярлалаа. Хайртай нтр гэж заваарахгүй ээ. Миний апдэйтийг хүлээдэгт чинь гүнээ талархъя.
Жич: Тэр доод талд аймар сексуальны үг хэрэглэсэн байгаа. Уучил өөр үг олдсонгүй. :))
Энэ бүлэгт миний сонгосон дуу нь John Legend-You and I. Бас сонсоод уншвал арай л сэтгэл чинь хөдлөх юм болов уу гэж бодлоо. Сонсонгоо уншихыг хичээгээрэй :)
~
Би амандаа "Яаанаа? Яаанаа? Яах юм бэ? Ямар новшоо өмсөх юм бэ?" гэж аяархан үглэсээр өрөөн дотроо өмсөж зүүх юмаа олж ядан хэдэн минут эргэлдсэний үр дүнд коллежийнхаа бичигтэй биен тамирын хар цамыг зүгээр нэг энгийн жинстэй өмсөөд, үсээ хальт самнаж, нүүрээ угаасан болчихоод гарав. Би үнэхээр дэлгүүр гарч хувцас авах болчихож.
Аргагүй дээ, хавраас хойш гэдэг чинь 4 сарын хугацаанд ганц ч шинэ юм аваагүй юм байна шдээ...
Тэр өрөөний минь хаалганы хажуудах ханийг налан зогсоно. Тааз ширтэж байгаа юм уу гэтэл, нүдээ аньчихсан юуг ч юм бэ нэг зүйлийг тунгаан бодож байгаа юмуу гэлтэй хөмсгөө байдгаар нь зангидчихсан байлаа.
Би зөөлнөөр хоолойгоо засаад, "Бэлэн болчихлоо." гэв. Харри нүдээ нээж намайг харангуут өнөөх бодлогоширсон царай нь юу ч үгүй алга болов. Тэр миний өмссөн хувцасыг гүйлгэж хараад, толгой дохин надруу нэг гар сарвайв. Миний тархинд хамгийн эхэнд орж ирсэн зүйл нь ХАРРИ СТАЙЛЕС надтай хөтлөлцөх гэж байна?
Худлаа байлгүй...
Надаар тоглож ч байгаа юм билүү яаж мэдэх юм?
Түүний нүдрүү харж даанч зүрхлэхгүй болохоор би зүгээр л хажуугаар нь алгуурхан алхаад хамгийн ойр шатны зүг алхаж эхлэв. Харри миний үйлдэлд инээд нь хүрсэн бололтой инээгээд араас дагалаа.
"Хаашаа явах юм бэ?" гэж би түүнийг надтай зэрэгцэн алхаж эхлэхэд нь асуув.
"Миний гэр лүү." би таг гацаж орхив. Бурхан минь намайг буруу сонссон гэж хэлээч? Гэхдээ түүний царайны хувиралаас үзэхэд бараг би зөв сонссон бололтой.
"Ю-юУ? Би-Би явмааргүй байна." гэж би намайг цоо ширтэх тэр харцнаас зугтан байж бувтнав. Түүний урууланд инээмсэглэл тодорсноо гэнэт инээж эхлэв. "Намайг үнэхээр чам шиг охиныг гэртээ дагуулж очно гэж бодсон юм биш биз дээ?" гэж тэр юу ч болоогүй юм шиг инээсээр хэлж орхив. Миний сандарч байсан хамаг сэтгэгдэл үгүй болж, оронд нь уур хилэнгээр дүүрч бас давхар аймшигтай их ичих шиг болов. Тиймээ, түүний намайг шоолж элэгээ хөштөл инээж байгааг нь харвал надаар зүгээр л тоглож байсан байх нь. Миний уур хүрж, зивүү хүргэтэл инээж байгаа ч, хэний ч сэтгэл татахгүй байхын аргагүй тэр царайг нь тас хийтэл алгадаад хаячихмаар санагдав. Гэхдээ би шүдээ зуусаар түргэхэн шиг өрөө рүүгээ буцаад алхлав.
![](https://img.wattpad.com/cover/10245348-288-k427328.jpg)