1-р хэсэг

4.5K 180 0
                                    


Та бидний мэдэх хөгжилтэй, марзан ер нь л сурагч багш гээд л тэр чигээрээ марзан гэх үгээр тодорхойлогдож хүн бүхний дуртай байдаг сургууль бол мэдээж МАРЗАН СУРГУУЛЬ

Марзан сургууль байгуулагдаад 200н жилийг ардаа үлдээсэн байна. Маш урт удаан түүхийг багш нар, сурагчид хамтдаа бүтээсээр МАРЗАН гэх сургуулийг хүмүүст таниулж , сайхан сэтгэгдэл хүлээн авсаар ирсэн ч............ Одоо энэ бүхэн өөр болжээ. Хэдий үеэс өөр болсон бэ гэвэл Өмнөд Солонгос улсын хувийн сургууль, улсын сургууль гээд л энгийн бүх сургуулийн багш, захирал гээд л маш олон хүн гомдол гаргаж Марзан сургуулийг татан буулгаж чадсан юм. 2150 он хүртэл Марзан сургууль хэвийн ажиллаж байсан ч татан буугдан үүд хаалгаа барьж МАРЗАН сургуулийг тэр чигт нь хаясан юм. Гэхдээ... Марзан сургуульд ажиллаж байсан багш ажилчид нар бууж өгөлгүй дахин Марзан сургуулийг сэргээх үйл ажиллагаанд шамдан орсон ч дахиад л улс энэ сургуулийг хүлээж аваагүй. Гэвч энэхүү сургуулийн үйл ажиллагааг урьдных шиг хүмүүсийн нүдэн дээр биш, харин далд явуулахаар болсон. Хүмүүсээс зайдуу бараг л хүн байдаггүй нутаг дээр Марзан сургуулийг барьсан юм. Дахиад татан буугдахвий гэхээс эмээн сургуулийн нэрийг өөрчилж, сургууль доторх зүйлийг гадагш гаргалгүй зөвхөн энэ сургууль дотроо л хадгалах ёстой гэсэн дүрэм баримталдаг. Үе үеийн төгсөгчид үр хүүхдээ энэхүү сургуульд сургахаар хотоос хүүхдүүдээ нааш нь явуулдаг болсон. Марзан сургууль маань хамаагүй сурагч, оюутан элсүүлэхээ больж нарийн шалгалт авч байж сургуульдаа оруулдаг. Сурагч, оюутан, багш нар, ажилчид гээд бүх хүн өөрсдийгөө марзан сургуулийн сурагч, багш, оюутан, ажилтан гэж өөр бусад хүнд мэдэгдэх ёсгүй. Зүгээр л энгийн сургуулийнх юм шиг л байх ёстой.





Даёны талаас

._. ер нь би яагаад эмээгийнхээ үгэнд орж энэ хол газар ирж нэг хачин сургуульд сурахаар ирчихсэн байдаг билээ?? би яг галзуурчихаж. Арайчдээ ийм газар ирээд байхдаа яадаг юм. Над шиг охин ийм хачин газарт байдаг сургуульд сурах ёсгүй. Эмээ минь надад хэлэхдээ энэ сургуулийн хаалгаар дотогш орвол чи тэндээс гарч ирэхгүй байх шүү гээд нээх аймар инээгээд байсан. ._. ямар ч сургууль юм билээ. Аягүй бол энэ сургууль дотор гаж донтон, алуурчин байгаадаа. Ядаж байхад энэ аягүй том хашаатай, хашаа нь бараг 10 метр өндөр ._. яг л нэг шорон шиг санагдаад байх юм .Болих минь... Гэхдээ эмээ бүр намайг энд сур яв гээд л намайг өдөөн хатгаад байсан. Тэр нь бүр сонирхол хөдөлгөөд хаячихсан л даа. Гэхдээ л би энд сурмааргүй байна. Гүйцээ буцаж явлаа хэмээн сургуулийн хашааны наанаас эргэж харан буцах гээд алхтал урдаас нэг аймар царайлаг банди бас ачаатайгаа наашаа ирж байлаа. Бодвол бас энэ сургуульд орох гэж байгаа юм байлгүй. Нээрээ бас Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр байхад энэ сургууль нэг л нам гүм байх шиг санагдаад байх юм. ._. Эсвэл энэ аймар өндөр хананы цаана юу болж байгаа нь хашааны гадна мэдэгддэггүй юм болов уу? заза мэдэхгүй би юу ч мэдэхгүй нь ээ АХХ T^T орох уу болих уу? ядаж байхад :3 аймар царайлаг банди энд хүрээд ирэх юм. Нөгөө царайлаг банди чинь намайг тоохгүй хажуугаар зөрөн сургуулийн хашааны хаалган дээр очин нилээн удаан зогсож зогсож байсны эцэст хаалга онгойн тэр хөвгүүн дотогшоо орчихов. ._. би яах уу? би яавал дээр үү? орох уу? болих уу? эмээгийнхээ үгэнд орох уу? болих уу? эйшш хэцүү юм бэ ._.

/Дууссан/ Марзан сургууль өөрчлөгдсөн ньWhere stories live. Discover now