Люлин-чи ядарсан харагдаж байна. Ер нь унтсан юм уу? Гэж асуусан ч тэр ямар ч хариулт авахгүй гэдгээ сайн мэдэж байгаа. Түүний явсанаас тэр өөр өөртөөгөө ярин бүхэл шөнөжин унтаагүй гэдгийг ч бас, гэхдээ түүний нүдний доорх хар зураас нь үргэлж харагдахаар эд биш билээ. Тэр сайн унтаагүй ч,яг л сайн унтсан мэт төрхтэй байх ажээ.
Жиюн хажуу тийш харан
-Нойр гэдэг зүйл зүүд гэгчээр хорлогдсон байдаг юм.
Люлин-зүүд ээ? Гэж давтан асуугаад болгоомжтой гэгч нь түүн рүү ширтлээ.
Цонх гээч зүйл энэ сэтгэцийн эмнэлэг дотроос олж болох ганц нандин эрдэнэ мэт .
Люлин-ямар зүүд юм? Гэж мэргэжлийнхээ дагуу биш зүгээр л сониуч зангаараа асууж орхилоо.
Ахиад л тэр ямар ч хариулт сонссонгүй. Түүний уруул яг л оёчихсон мэт огт салсангүй..
Люлин өрөөг ахин нэг удаа тойруулж хараад
-би жаахан байхдаа үргэлж хар дардаг байсан гэж хэлээд энэ удаад ямар нэг хариу сонсох байх гэж итгэж байв.
Люлин-үнэндээ дунд сургуульд байхдаа зүүдэлдэг байсан юм. Шөнө бүхэн л амьсгаадаж хөлөрсөн айсан байдалтай сэрдэг байлаа. Одоо бол тэр зүүднүүдинйхээ тэн хагасыг л бүдэг бадаг санаж байна. Тэгээд сэрэх бүртээ ухаан мэдрэлгүй орилдог байсан,заримдаа ээж аавыгаа дуудаж орилдог байсан ч тэд хэзээ ч ирж байгаагүй харин үйлчлэгч эгч нар л ирдэг байсан сан.миний амьдралын хором бүрт үйлчлэгч эгч нар надтай хамт байсан бололтой гэж хэлээд доош харан гараа илэнгээ өөрийгөө шоолж буй мэт инээгээд
-би чинь юугаа яриад байна аа,угаасаа л тэд байдаг байсан шдээ,үргэлж намайг тайгтгаруулдаг аз жаргалтай болгодог хүмүүс тэд л байсан. Гэхэд Жиюн инээв.
Жиюн-чи азтай юм, гэж хэлхэд түүний нүүрэнд ёжтой инээмсэглэл тодорсон байлаа.
-Ядаж л чиний зүүднүүд бодит байдлаас чинь хамаагүй дээр юм. Харин би хүүхэд насандаа эргэж очилгүйгээр хор уучихаад үүрд мөнх нойрсомоор байна гэв.
Люлин түүнээс асуухыг хүсэж байлаа. Ямар хүүхэд нас гэхээрээ хар дарсан зүүднээс илүү аймшигтай байсан гэж? Гээд л гэвч тэр асуусангүй. Яагаад гэвэл Жиюн хормын дотор л амыг нь хамхиж чадна, яг л гэрлийн унтраалга шиг ТАК гээд л дуусаа.
YOU ARE READING
∇∇MADNESS∇∇(Дууссан)
Fanfictionгол дүр:Бигбанг Жиди(BIG BANG G-DRAGON) Төрөл:хайр дурлал хэсэг:15