∇∇MADNESS∇∇ "12"

1.1K 82 10
                                    



Бүдэг цэнхэр хөшигний цаанаас нар шарж өрөөнд бүгчим агаар үүсгэнэ. Люлин дөнгөж сэрж байлаа.өндийн суугаад өрөөгөө тойруулан харж байтал нарны гэрэл түүний гаран дээр тусаж ядам хуруунд зүүсэн бөгж нь гэрэлд гялтгагна. Алтан суурьтай байх агаад дээр нь томоос том алмааз шигтгэсэн тэр бөгж анх удаа л түүнд баяр бясал авч ирж буй мэт тэр инээмсэглэлээ. Тэр ч бас бусад эмэгтэйчүүд шиг хуримын бөгжөө алмааз шигтгээтэй байгаасай л гэж хүссэн. Гадаа машины дуу гаран удалгүй зогсход тэр бараг л хэн гэдгийг нь мэдэж байлаа. Хаалга онгойх чимээ гарахад тэр өөрийгөө шоолно. Хоёр хүн ярих нь сонсогдоно. Түүний нөхөр болон нөхрийнх нь туслах удалгүй туслах хаалгаар гарч машин хөдлөн одлоо. Ахин хэдэн хаалга дуугарах чимээ гарч эцэст нь түүний өрөөнд нөхрийнх нь хоолой цууртайхад Люлин түүн лүү харлаа .

Нөхөр нь-Юу хийж байгаа юм?

Люлин-бодож байна гээд санаа алдав нөхөр нь түүний хажууд ирж суугаад бэлхүүсээр нь гараа оруулж тэврээд духан дээр нь үнсээд

-Юуны тухай тэгтлээ бодсон юм? Гэхэд Люлин тэр туслахтайгаа ч бас ийм нялуун байдаг байхдаа гэж бодоод амжив. Түүний найз Минрён нь нөхөр нь ийм нялуун үйлдэл хийсэн бол энэ хотоор нэг гайхуулж ярих байсан биз

Люлин-чи ядарсан байлгүй дээ унт даа гэж хэлээд түүнээс хөндийрэн орноос бослоо

Нөхөр нь-Чи надтай хамт унтвал би илүү сайн амрах байх аа гэж хэлэхэд Люлин нүдээ эргэлдүүлээд түүнийг яагаад ийм нялуун юм бол гэж бодсоор худал инээмсэглэл нүүрэндээ тодруулаад эргэж харан

-өлсөж байна уу? гэхэд

-Аймшигтай их гэж нөхөр нь хариулхад

-За тэгвэл би чамд идэх юм хийгээд өгье,чи унтдаа,хийж дуусаад чамайг сэрээе гэж хэлээд хурдхан тэр өрөөнөөс гарах гэж яаартал ардаас Люлин гэж дуудлаа

Хюнсоб-чи надад үнэхээр сайн хандах юм аа гэхэд Люлин золтой л инээчихсэнгүй,арай гэж инээдээ тэвчин өрөөнөөс гарлаа

Мэдээж Люлин түүнд үнэхээр сайн ханддаг,дэндүү сайн...

Гал тогоонд орж амархан хийж болох хоол хийгээд буцан өрөө лүүгээ орж нөхрөө сэрээлээ.

Хюнсоб-Вүү, Америк маягын өглөөний цай таалагдаж байна шүү гээд бахдалтай нь аргагүй инээнгээ тавган дээрх хотдогоос идлээ

∇∇MADNESS∇∇(Дууссан)Where stories live. Discover now