∇∇MADNESS∇∇ "11"

1K 78 6
                                    




"Люлин"гэх дуунаар тэр ухаан орлоо ,рестранд тэр болон түүний ганц найз Минрён хоёр сууна. Люлин түүнээс асуух гэж буй асуултаа яаж хэлэх вэ? гэж бодон сууж байсан энэ байсан юм

Люлин-Минрён аа?

Минрён-за?

Люлин-хэрвэээ нөхөр чинь чамайг араар чинь тавиад байвал яах вэ? гэхэд Минрён-н царай нухажтай болж ирэн хөмсөгөө зангидаад сэрээгээ ширээн дээр тавиад

-Хюнсоб чамайг хуураад байгаа юм уу? гэж шивнэх аятай асуухад Люлин толгой дохилоо.

Минрён-хэн юм? Мэдээж тэр нөхрийг нь хэнтэй явалдаж байгаа юм гэж асуух гэсэн байх лдаа

Люлин-түүний туслах

Минрён-Ина юу? Гэхэд тэр ахиад л юу ч хэлэлгүй толгой дохилоо.

Минрён юу гэж хэлэхээ бодож байгаа бололтой нүд нь эргэлдэнэ.

-уучлаарай хэрэггүй юм асуучихлаа гэж Люлин хэлэхэд

Минрён-зүгээр дээ уучлал гуйх юм алга, Хюнсоб-г эргэж ирэхээр нь туслахаа соль гэж хэлэхэд л болно шүү дээ, чи түүний эхнэр учраас энэ зэргийн зүйл хүсэх эрх чамд байгаа. Гэхэд Люлин өөрийгөө шоолон инээж байлаа. Мэдээж Минрён түүнийг Хюнсобоос салгахыг хүсэхгүй шүү дээ, яг л ээж шиг нь

Минрён-юу гээч Люлин энэ хорвоогийн бүх эр хүмүүс эхнэрээ араар тавидаг юм ,ялангуяа түүн шиг амжилттай яваа залууд хачиг шиг наалдах эмэгтэйчүүд олон учраас тэр эмэгтэйчүүдыг яг л тоглоом шиг санадаг байх . Хуурсан л бол хуурсан Ина байхгүй болсон ч , ахиад өөр нэгэн түүний хажууд гарч ирээд түүнд наалдахад тэр татагдах нь ойлгомжтой зүйл тэгэхээр чи түүнтэй тохиролцох хэрэгтэй

Тохиролцох энэ үг түүний гэрлэлтыг тодорхойлох хамгийн тохиромжтой үг байсан юм,ямар ч хайр байхгүй болчихсон энэ гэрлэлтыг Люлин үзэн ядаж байлаа

Өнгөрсөн хэдэн өдөр шөнө унтаагүй гэдгийг нь илтгэх гэсэн мэт нүднийх нь доор байх хар уут Люлин-г ядарсан харагдуулж байлаа тиймээ тэр үнэхээр ядарсан.гэхдээ тэр шийдвэр гаргаж чадсан

-тэр гэрлэлт нөхөр гээд бүгдэд нь цэг тавихаар шийдсэн

-энэ чиний хийсэн сонголт биш гэж үү? Гэж хэлээд Жиюн санаа алдлаа,

-энэ бүхэнд чи өөрийгөө л буруутгах хэрэгтэй,аз жаргалгүй гэрлэлтэдээ чи нөхрийгөө буруутгаж болохгүй,энэ чиний л сонголт байсан үгүй юу?

∇∇MADNESS∇∇(Дууссан)Where stories live. Discover now