Анагаагч

272 13 0
                                    

Түргэний машин дохиогоо дуугарган яаран давхина. Түргэний орон дээр нэгэн охин амьдрал үхлийн зааг дээр ухаангүй хэвтэн явна.

??: Охин минь яах нь энэ вэ? \уйлах\ Эмчээ охин минь зүгээр биз дээ?

Эмч: Одоохондоо зүгээр гэж хэлж чадахгүй нь ээ. Биеийн байдал маш хүнд байна.

??: \цурхиран уйлах\ Охин минь, .....................амин ганц охин минь..................үхэж л болохгүй юм шүү. Ээж нь чамгүйгээр яаж амьдрах болж байнаа??? \уйлах\

Түргэний орон дээр ухаангүй яваа охин бол Ким Мёнжи, миний бие. Нэг өөдгүй амьтнаас болж машин замаар уйлж яваад хурдныхаа хэмжээг тултал нь тавин явж буй машиныг харалгүй мөргүүлчихсэн хэрэг.

\Болсон явдал\:

Би: Миний хайраа өнөөдөр чи бид 2ын ойн баяр ш дээ. 2уулаа юу хийх үү?

??: ................................................

Би: Юу хийх юм бэ? Яагаад юм дуугарахгүй байгаан?

??: Салъя

Би: Юу???

??: Салъя ааа. Чи үнэхээр залхмаар юм. Тэгээд ч би сарын өмнөөс өөр охинтой болсон.

Би: ...............................Чи.................чи тоглож байгаа биз дээ?

??: Үгүй ээ. \утас нь дуугарч түүнийгээ аван ярих\ Байна уу хайраа? Юу хийж байна? Хаана байна? Хайр нь яваад очих уу? Мммм заа Хайр нь одоохон хөөрхөнөө дээрээ гүйгээд очлоо\явах\

Түүний энэ яриаг сонссон надад хэлэх ч үг олдсонгүй зүгээр л дэндүү гайхсандаа нүдэндээ нулимс цийлэгнүүлэн сууна. Түүнийг харааж зүхэж цохиж зодмоор байсан ч тэгж чадсангүй. Зүгээр л хаашаа ч юм алхаж эхэллээ. Нүдэнд минь шорвог ус дүүрч тогтож чадалгүй асгарч эхэллээ. Би зүгээр л уйлан алхсаар......алхсаар.......алхсаар. Гэнэт хажуунаас намайг зам тавьж өг гэсэн шиг дохио өгөх дууг сонссон боловч тэр машин дэндүү хурдан ирж явсан учраас бас бие минь дэндүү сул дорой болсон байсан болохоор хөдөлж чадсангүй мөргүүлэн газар унан хэвтлээ. Нүдэнд минь машины шилийг толботуулсан миний цус л харагдана. Тэр үзэгдэж буй зүйл бага багаар бүдгэрсээр миний ухаан балартлаа.

7 хоногийн дараа

Нүдээ аажмаар нээлээ. Цагаан тааз харагдлаа. Толгой задрах мэт өвдөнө. Эргэн тойрноо хартал хэн ч алга. Шокны байдлаасаа гараагүй байгаа бололтой юу болоод байгааг ч ойлгохгүй хий дэмий тааз руу ширтэн хэвтэнэ. Хаалга дуугарч хүн орж ирлээ. Хажуу тийш хартал ээж байлаа. Ээж над руу яаран ирж

GOT7 OneshotsDonde viven las historias. Descúbrelo ahora