XIII-р бүлэг

2.8K 177 9
                                    

Ранан улс, нийслэл хот: Aenus

XXX's P.O.V

-Эрхэм дээдсээ бид түүнийг хаа сайгүй хайж байна. Гэвч ямар ч ахиц алга. Энэ байдлаараа манай улсын иргэд бүгдээрээ тахалд үхэж үрэгдэх нь...хэмээн Дэдвайрыг хэлэхэд би санаа алдлаа.

Хараал идсэн зөгнөл үнэхээр үнэн бол Ранан удахгүй сүйрэх нь...

Бид яг одоо ариун сүмд байх бөгөөд ахлах зөнч хараалыг намдаах үйл хийнэ.

Энэ хараал зөгнөлөөс болж хааны удмын бүх хүн үхсэн бөгөөд удахгүй миний ээлж ирнэ гэдгийг би зөнгөөрөө мэдэрч байв. Зөвхөн хааны удмаар ч зогсохгүй улсын минь бүх ард иргэд...

Хэрэв дараачийн тэргэл сарнаас өмнө түүнийг олохгүй бол би үхнэ. Тиймээ энэ улсын эзэн үхэх болно. Дөнгөж 28 насандаа үхэх болно...

Гэнэт ахлах зөнч хачин авирлаж нүд нь тэр чигтээ цагаан болон амандаа нэг зүйлийг бувтнана.

-Тэр наашилж байна...Тэр ойртож байна... ХАРААЛЫГ ХАРИУЛАХ НЭГЭН ИРЖ БАЙНА...

Елонайд's P.O.V

Бид уснаас гарч ирэхэд хөлөг онгоц урьдын адил нам гүм байв. Ханхүү Роган бид хоёр хөлгийн тавцан дээр юу ч үл дуугаран сууна. Гэвч түүний амьсгал, судсаар нь гүйх цус, зүрхний цохилт бүр үснээс нь дуслах ус хүртэл надад маш сайн мэдрэгдэж байв.

Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй нь...

Бид яг л НЭГ ХҮН БОЛСОН МЭТ...санагдана.

Ханхүү Роган дээш өндийн намайг босохыг дохьлоо. Тэгээд миний өрөөг зүглэхэд би юу ч хэлэлгүй араас нь дагав. Би юу ч хэлэхэв дээ. Тэр чинь Ханхүү шүү дээ.

Өрөөн дөх лааг асаан хувцсаа тайлж эхлэхэд би харцаа бурууллаа.

-Чи ч гэсэн хувцсаа тайл гэж түүнийг хэлэхэд би дагжин чичрэв.

Бурхан минь би өнөө орой хангалттай ихийг үзэж тууллаа. Намайг зүгээр тайван орхиоч...гэж дотроо хашгирав ч юу ч үл дуугаран дэмий л зогсоно.

Гарнаас минь ямар нэгэн зүйл татахад би бодит байдалдаа эргэн ирэв. Ханхүү миний даашинзыг тайлах бөгөөд надаас харцаа үл салгана. Тэгээд хүйтэн хуруугаараа нуруунд минь хүрэхэд би бага зэрэг сандрав.

Түүний хуруу миний нуруун дээгүүр аялан баруун далны минь ойролцоо ирээд зогслоо.

-Энэ нар шиг  хэлбэртэй зүйл мэнгэ үү гэж түүнийг асуухад би арагш харав.

-Тийм ээ Эзэнтээн.Төрөхөд минь байсан юм гэж намайг хэлэхэд тэр над руу харсангүй үргэлжлүүлэн:

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now