XVI-р бүлэг

2.5K 169 12
                                    

Rogan's P.O.V

-Бралди амьд хүн байгаа эсэхийг шалга бусад нь бүгд бэлэн байдалд байцгаа гэж намайг цэргүүдэд хэлэхэд тэдний харц төвлөрөн өөдөөс ирэх аюул саадыг угтаж авахад бэлдэцгээв.

Энд тэндгүй хүмүүсийн цогцос хөглөрөх бөгөөд яг л ямар нэгэн араатанд тас татуулсан аятай зэрэмдэглүүлсэн байлаа. Бидний хөл дор цусан гол урсана.

Асламын царай хувхай цайсан байх ба бид бүгдээрээ юу болоод байгааг үнэхээр ойлгохгүй байлаа. Бидэн рүү дайрах улс үлдсэн гэжүү? Тэгж бодохгүй л байна шүү. Сейнтлофртой хамгийн их дайсагнадаг байсан Кэйнвүүдийг бид аль хэдийн өөрийн болгосон шүү дээ.

Яах аргагүй нэг зүйл буруу байна...

Леонард хааны өргөөний үүдэнд ирэхэд нэг ч харуул хамгаалалт ажиглагдсангүй. Ордны хаалга хүртэл онгорхой байх гэж...

-Эрхэм дээдэстэн минь...нэг ч хүн амьд үлдээгүй байна гэж Бралдиг хэлэхэд нуруугаар минь хүйт даах шиг боллоо. Байж боломгүй юм...

Ордны шатаар өгсөн хаан эцгийн өрөө рүү ороход...өөрийн эрхгүй огиудас хүрлээ.

Хаан эцэг болон хатны толгойг авсан байх бөгөөд тэдний бие нь л зөвхөн суудалдаа сууж байв. Толгой нь хаачсаныг бурхан л мэдэх байх.

Би алхам алхамаар эцгийнхээ цогцос руу ойртоно.

Нэгэн цагт уул шиг байсан эцгийн минь цээж өмссөн хувцасаа ч дүүргэж чадахгүй болтлоо өтөлснийг цогцосноос нь хараад ч ухаарах гэж дээ.

Нарны туяа цонхоор тусан толгойгүй хоёр цогцосыг гэрэлтүүлнэ. Хаан эцгийн гарт нэг зүйл гялтганах бөгөөд гарыг нь дэлгэвэл ээжийн минь бөгж байх нь тэр...

-Байж боломжгүй юм.........Энэ бөгжийг ээжийн хуруунд зүүлгэн оршуулсан ш дээ гэж намайг шивнэхэд

-Эрхэм дээдэс хатан ээжийг чинь өнгөрсний дараа маш их шаналдаг байсан. Тэр наад бөгжийг чинь өөрөө ухаж гаргасан юм. Түүнийг дурсах гэж...бас чамайг хаан болох үед өгөх гэж...хэмээн Асламыг хэлэхэд нүдэнд минь нулимс хуралдлаа.

-ТЭР ХЭЗЭЭ Ч ЭЭЖИЙГ МИНЬ ХАЙРЛАЖ БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ !!!! гэж намайг орилоход Аслам миний нүд рүү харав.

-Үгүй ээ ханхүү..Тэр түүнийг үргэлж хайрладаг байсан. Түүнийг мартахын тулд хүйтэн цустыг хатан хаан болгосон ч орой болгон хатан ээжийн чинь цэцэрлэгт очдог...байсан.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now