Titus-н дүрд~Ben Barnes
Darius's P.O.V
-Сайн уу? дүү минь гэж Титусыг хэлэхэд миний биеэр могой гүйх шиг санагдлаа.
Хараал идсэн гөлөг. Намайг дүүгээ гэж хэлэх зоригтой байгаа юм биз дээ.
Титус морьноосоо буун миний зүг алхан :
-10 жил өнгөрчихөөд байхад чамаас өөрчлөгдсөн зүйл нэг ч алга.
Харин ч эсрэгээрээ чи л өөрчлөгдөөгүй нь байх. 10 жил үхсэн амьд нь мэдэгдэхгүй явчихаад гэнэт гарч ирэхдээ ийм новшийн зүйл ярих гэж.
-Чи юу хүсээв гэж намайг түүн рүү шийдэмгий харахад түүний хар нүд гялалзан:
-Би юу хүсч байгаа юм гэжүү? Ммм бодьё л доо хэмээн тэр хөмсөгөө зангидан намайг тойрон алхана.
Зарц, шивэгчид, цэргүүд бүгд бидний зүг чимээгүй ширтэх бөгөөд энэ тал газар гагцхүү салхины сэвшээ л мэдрэгдэнэ.
Титус намайг тойрон алхсан хэвээр байх бөгөөд сая л нэг нам гүм байдлыг эвдэн:
-Чиний өмссөн хувцас? Үгүй ээ хэтэрхий гял цал юм. Чиний харж байгаагаар би хар өнгийг илүүд үздэг л дээ. Чиний амьдардаг ордон? Би ч тэнд насаараа амьдарсан л даа. Чиний татвар эмс? гээд Сейнтлофрын охидын зүг харлаа.
Охид бүгд түүнтэй харц тулгарахгүй гэсэндээ доош харна. Нэг л хүнээс бусад нь.
Еленойд...
Еленойд Титустай хамт ирсэн эмэгтэйн зүг тасралтгүй ширтэх бөгөөд Титус түүнийг олж хармагцаа зог туслаа.
-Тэд миний сонирхолыг татахгүй байна. Тэгэхээр чиний татвар эмсийг лав хүсэхгүй байгаа юм байна хэмээн хэлэхэд би чангаар инээлээ.
-Чиний сонирхол хэлгүй охин билүү? Чамд зориулж тэдний хэлийг тасдах уу гэж намайг хэлэхэд
Түүний харц ширүүсэн :
-Тоглож ханалаа. Дариус! Цэвэр цустныг надад өг гэж түүнийг асуухад би хөшиж орхилоо.
Цэвэр цустаан???!!! Цэвэр цустан гэж ямар новшоо яриад байгаа юм бэ?
-Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна.
Еленойдод бидний яриа тийм ч чухал биш байгаа бололтой тэр өнөөх эмэгтэйгээс харцаа үл салгана.
Хараал ид гэж тэр эмэгтэй бас хэн юм бэ?
-Эрслум бидэнд тийм ч их цаг байхгүйг мэдэж байна л даа. Гэхдээ бид хол зам тууллаа. Яагаад энд хэсэг саатаж болохгүй гэж ? хэмээн Титус өнөөх эмэгтэйд хэлэхэд тэрхүү эмэгтэй ямар нэг зүйлийг бодон хэсэг хугацааны дараа амаа нээн
YOU ARE READING
Cold Blooded ( Хүйтэн Цуст )
AcakЭнэхүү зохиолыг зөвхөн +18 насны хүмүүс уншихыг зөвлөж байна.