1-р хэсэг

1.6K 82 2
                                    

Миний талаас

Би: ЮУ??? наад хүн чинь солиотой юм уу?

??: Хөл дээрээ босох арга энэ л байна

Би төв царай гарган: Нэр ээ бас л бичээгүй байна уу?

??: Таныг хариу хэлэхэд гарч ирэх болно бас очиж уулзана гэж хэлүүлсэн байсан

Би: Яадаг юм билээ?

??: Бидэнд энэ л арга байна компани аа бодсон ч тэр хувь хүнийг нь бодсон ч тэр...

Би: Зза зза тэгхээс..
'Зөвшөөрлөө нэг жил' гэж явуул.

Намайг Пак Мина гэдэг би бол томоохон компаний даруухан нэгэн захирал ажлын хариуцлага алдсан нэгэн ажилчны үйл гайгаар хөрөнгө мөнгөний асуудалд орсон эмэгтэй.. яг энэ асуудал эхлэнгүйт л N гэгч нэрт хүнээс надад захидал ирсэн юм. 'Асуудалыг чинь шийдэж өгье' гэх 4хөн үг миний нүүрийг мишээлгэж байсан ч танихгүй хүн ингэнэ гэж байхгүй гэж бодон тэр үедээ ер тоосонгүй өдөр хоног өнгөрөх тусам улам дордож хэцүүдэж байлаа. Аргагүйн эрхэнд тэр захидалд итгэн хариу илгээхээр болов.
Ингэхийг хүсээгүй ч тэр хүнд итгэхийг зорин 'Хэн болхыг чинь мэдэхгүй ч итгэж үзхээр шийдлээ бидэнд туслаач хариуд нь би чадах чинээгээрээ туслана!!!' гэж явууллаа удалгүй хариу ирэхэд би ч сонирхон юу гэж байна гэж асуухад 'Жилийн хугацаанд эхнэр минь болооч!!!' гэсэн байв.

Хэн нэгний талаас

?:Яагаад заавал ийм шийдвэр гаргаж байгаа юм? Аль аль талдаа ашиггүй шүү дээ

Би: Сонирхолтой санагдаад~

?: Би эсэргүүцэж байна

Би: Чи хөгжилдөж болдог би болдоггүй хэрэг үү?

?: Чи тэр эмэгтэйн амьдралыг сүйрүүлэх гээд байна шүү дээ

Би: Аль аль талдаа ашигтай тэр компаниа аварна би Нахигаас холдоно

?: Чи~~ ззаза өөрөө мэд дээ! гэж хэлэн гарах хаалга руу зүглэхэд зөрөн захидалын хариу ирж би задлан үзвэл 'Зөвшөөрлөө нэг жил' гэсэн байв. Энэхүү үгийг харан жуумалцан сууна.

Энэ залуу ******** мөн л адил томоохон компани өв залгамжлагч боловч Минагаас шал өөр Мина бол өөрийн хүчээр өндөрт гарсан бол энэ залуу бол эцэг эхийг буянд энэ нэр хүндэд хүрсэн гэхдээ мэдлэггүй гэж хэлж болохгүй юм. Дуулиант хэргийн мэдээгээр өөртөө ч ашигтай мөн бусад хүнд ашигтай талыг харан нэгэн санааг боловсруулжээ.

Миний талаас

Зурвас явуулсаны дараа 2 хоног өнгөрлөө ямар ч сураг байсангүй би ч гайхан зурвас илгээхийг хүссэн ч явуулах хаяг мэдэхгүй байсан болхоор хүлээх л үлдээд байв.

 ♡ L.O.V.E ♡ /Дууссан/Kde žijí příběhy. Začni objevovat