2-р хэсэг

877 56 2
                                    

Хэсэг хугацааны дараа тэр гарч ирэн өглөөний цайгаа уун бид 2-ын дунд яриа өрнөсөнгүй ширээний 2 талд сууж цайгаа ууж дуусгаад хоёул өрөө өрөөндөө орон хувцаслаж ажилдаа явах болж гарцгаалаа.

Бид явсаар миний ажил дээр ирэн намайг буулган: Орой тарахад чинь ирье! гэж хэлэхэд би толгой дохин ажилдаа орлоо.

Өдөр хоног өнгөрч 2 сар болоход бид 2т ямар нэгэн өөрчлөлт орсонгүй 2 сар нэгэн хэвийн амьдрал тэр хааяа нөгөө өрөөнөөс гарч ирэх бөгөөд хэн нэгнийг дурсан архи ууж тэр өрөөнд суудгийг ажигласан юм. Хэн хэнийгээ нууцыг гүн мэдэх хэрэггүй гэж боддог болхоор би ч асуулгүй тэр ч хэлэлгүй 2 сар өнгөрчээ.

Удахгүй 3-н сар болох нь....

Өнөөдөр бол бид 2 хурим хийснээс хойш 100 өдөр тохиож байна. Заавал тэмдэглэдэг ёс байдаг учраас түүнд хэлэлгүй гадуур гаран хоол хүнс дарс бялуу аван гэртэй эрт очин бэлдлээ. Орой болоход тэр ирсэнгүй. 1 цаг 2 цаг 3 цаг тэр ирсэнгүй яагаад ч юм түүнд гомдон өрөөндөө орон хэвтэнэ. Хэсэг бодолд дарагдан хэвтэж байгаад унтсан байлаа. Өглөө сэрэхэд гэрт хүн ирсэн шинжгүй яг л байгаарай байв. Өрөөнд нь ороход тэр алга дахиад л... Нөгөө өрөөний зүг алхан хаалга багахан нээн харахад тэр алга тэр ирээгүй гэртэй хоноогүй байх нь гэж бодон доошоо буун өчигдрийн бэлдсэн зүйлсээ хогийн саванд хийн өглөөний цайгаа уун ажилдаа явахаар гарлаа. Хурим хийсэнээс хойш анх удаа ажилруугаа ганцаараа явав. Хаашаа яаж явахаа мэдэхгүй салбар харж зогсоно. Бүгд л хот явах автобус байх гэж бодон хамгийн эхэнд ирэх автобусанд суулаа.

Жинёоны талаас

Орой ирсэн ч 100-дах өдрөө мартсандаа харамсан машиндаа сууж байгаад нэг мэдсэн унтсан байжээ. Өглөө утасны дуунаар сэрэн эргэн тойроноо харахад Мина гэрээс гарч байгаа нь харагдав.

(Эхний дүрмийг Жинёон зөрчвөө гэж)

Тэрний гарсаны дараа гэртэй орон хогийн савандах бэлдсэн зүйлсийг харан нэг санаа алдаад хувцасаа солин гарахад тэр автобусны буудал дээр зогсон харж харж байснаа Хотруу биш ****** (хотоос өөр газар гээл бодчих) суучихав. Би гайхан автобусны дугаар чиглэлийг нэг харан ажилруугаа явлаа.

Ажил дээрээ очин "Мина яагаад тэр автобусанд суув, хаашаа явах гэж байгаан бол" гэсэн бодлууд толгойд эргэлдэнэ. Түүний тухай ингэж их бодоод байгаа өөрөө ч ойлгохгүй байв.

Өнгөрсөн 3-н сарын турш Мина түүнд санаа тавьж хоол унд хийж хамт байгаа болхоор зүгээр хамтран амьдрагчын хувиар бодсон байх....

 ♡ L.O.V.E ♡ /Дууссан/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz