4. Ccc

654 50 0
                                    



Чамайг хайрласныхаа төлөө ийм хүйтэн үгс сонсож байгаа юмуу? Үнэхээр амьддаа ч надад хайргүй байсан юмуу?...Тэгвэл зүгээр л цугтаа зовоод цугтаа үхэцгээе...

Гомдол уур хоёр давхцан чимээгүй л хий хоосон оргиж хөндүүрлэн өвдөх цээжээ зөөлхөн цохин өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Яах учраа олохгүй нь, одоо бол тэрнийг үзэн ядахыг хичээж байгаа ч зүрх минь хайрласаар л байх шиг байна.

Хэсэг хугацааны дараа Хана орж ирэн Жонгүгийг өрөөнд нь түгжсэн тухайгаа хэллээ, одоо ажиглах л үлдэх шив..Сайн байна гэж найдъя миний хайрт Жонгүг...үхдэлээ..

Битүүмжлэн харанхуй орчноос өөр зүйлгүй үлдээсэн Жонгүгийн өрөөнд суурилуулж амжсан нууц камераараа тэрнийг ажиглалаа. Тэр огт гайхсан эсвэл уурласан шинжгүй зүгээр л хана ширтэн өөртэйгөө ярин сууна...

Үнэхээр галзуурсан бололтой, эсвэл угаасаа ийм болдог байх. Анхандаа үнэхээр халуун дотно яг л өмнөх шигээ байсан ч, гэнэт л ийм аймшигтай болчихсон нь ч тэрэнтэй холбоотой..

Энэ тэр үхдэлүүдийн амьдралын нэг хэсэг байх лдаа, харанхуй орчинд ганцаараа байх. Юм мэдэрдэггүй тэнэг юм болов уу? Ядаж өрөөнийх нь гэрлийг асаая гэсэн ч одоо хэт эмзэг болж байгаа болохоор жижиг гэрлээс ч харшилна гэсэн.

Өрөвдөх сэтгэл хааяа төрөх ч, бас үзэн ядах сэтгэл намайг илүү эзэмдэж байна..

Тэр үнэхээр юм мэдэрдэггүй бололтой, намайг ийм байдалтай болгочихоод юу ч болоогүй юм шиг тайван сууж байна...

Хэд хоног тэгсхийгээд өнгөрч тэр хооронд Жонгүгийн найзууд болох Жин, Тэхён хоёр ирээд явсан юм. Тэрнийг үхсэн гэдгийг хэлмээр байсан ч Хана болон эмч гэх хүмүүсийн заавраар зүгээр байгаа ажлаар нэг тийшээ явсан л гэж хэлсэн.

Бас Жонгүг тэр өдрийн маргаашнаас эсэргүүцэл үзүүлж эхэлсэн нь хачирхалтай. Байнга хаалга балбаж орилон, оруулж өгсөн хоол ч идэхээ больсон. Яагаад гэдгийг мэдэхгүй ч нэг л хэвийн биш, харанхуйд удаан байснаас болсон ч байж болно.

Хана тэрнийг ажиглаж байдлыг нь өнөөх эмч гэх хүмүүст мэдээллэсээр л..Маргааш тэд нар ирж Жонгүгийг авч явна гэсэн. Би Тэрнээс өмнө түүнтэй ярилцахыг яагаад ч юм хүсэн, шөнө Ханаг унтсан хойгуур нууцаар өрөө рүү нь гэтлээ.

Үүдэн дээр нь ирээд хаалгыг нь тогшвол хариу өгсөнгүй, чимээгүй байхыг бодвол унтаж байгаа байх гэж бодон хаалгыг нь налан суув. Юу хийх гэж байснаа мэдэхгүй юм, тэрний хариу өгч дахиад л хүйтэн үгсээ хэлэхийг нь сонсохоо юу эсвэл тэрнийг сонсоогүй байсан ч сэтгэл доторх бүх үгсээ хэлэх үү?

Алийг нь ч хүсээгүй ч өөрийн мэдэлгүй л ам минь хөдлөөд эхэлсэн. Жонгүгтай ярьж байгаа юм шиг л өмнөх бүх мэдрэмж, бүх амьдрал, мөн одоогийн байдлаа..тэгээд хичнээн хайртай гэдгээ.. Тэр үед л бүгдийг нь хэлэхэд сэтгэл онгойх шиг болон хариу чагнасан ч ямар ч чимээгүй..

Ханаг мэдэхээс өмнө эргээд орондоо оръё гэж бодоод тэнд нилээн суусныхаа дараа өрөө рүүгээ зүглэтэл хойно юм тогших чимээ гарлаа. Эргэж харан чимээ чагнавал Жонгүгийн байгаа өрөөнөөс юм шиг байна...Ойртон очоод хаалганд чихээ наавал Жонгүгийн сулхан хоолой сонсогдлоо. Гунигтай гэмээр ч гэлээ миний хүссэн ганц зүйл.. 

Чимээгүй л тэрний ргэлжлүүлэн ярихыг нь хүлээнэ... 

"Хару...Жонгүг, би чиний хайртай байсан тэр Жонгүг хэвээрээ..Одоо ч бас тийм эсэхийг чинь мэдэхгүй ч миний сэтгэл урьдынх шигээ.. Ийм байдалтай болсон ч хэвээр..Битгий уйл, зүгээр л миний бас өөрийнхөө төлөө ганц л зүйлийг хийчих. Намайг эндээс гаргаад өг, энэ хаалгыг л онгойлгоод өгчихөд болно. Тэгээд л энэ бүх зүйл хэвэндээ орох болно" эцэст нь тэр ярьлаа.

- "Хэвэндээ орно гэж юу гэсэн үг юм? надад хэлээд өг, бас чи надад тийм аймшигтай үгс хэлчихээд яаж ингэж чадаж байна?! "

- "Хару...тэр бүгдэд уучлалт гуйх эрх надад байхгүй, зүгээр л гуйя. Намайг явуулчих"

- "Үгүй, яасан ч үгүй. Хаашаа явах гээд байгаа юм?? Дахиад намайг орхих нь уу?"

- "Үгүй ээ..би үүрд чиний дэргэд байх болно. Ингэж байх бидний хэн хэнд нь хэцүү, би ч бас чамгүйгээр удаан тэвчиж чадахгүй нь. Зүгээр л...бүрмөсөн үхмээр санагдаж байна" Жонгүг хэсэг чимээгүй байснаа ингэж хэллээ.

Сүүлдээ бүр хоолой зангирч, энэ хэцүү үгсийг сонсох тусам аймшигтай санагдаж байна.. 

-"Чи яагаад амиа бодоод байгаа юм? чамайг байхгүй бол би яах юм?, би одоо бас үүрд чамд хайртай Жон Жонгүг. Тэд зүгээр болгоно, чамайг эргүүлээд хэвийн болгож чадна гэсэн. Тэр үед энэ бүх аймшигтай зүйлийг зүгээр л зүүд гэж бодоод мартах болно, за юу?"

- "Өнгөрсөн..би эргэж хэвэндээ орохоосоо өнгөрсөн. Бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй Хару, би үхсэн..Бас одоо явах хэрэгтэй"

..Тэр уйлж байх шиг байна, би ч бас уйлж байна..Гэхдээ энэ бүхнийг л давчих юм бол эргээд хэвэндээ, тэр сайхан амьдралдаа орчих бишүү? Тэр хүртэл тэвчих хэрэгтэй, гуйя Жонгүгаа тэсчих..

Дахиж юм хэлж чадалгүй Ханаг мэдэхээс өмнө орондоо орохоор шийдэн өрөө рүүгээ алхаж байхдаа хойно тэрний хаалга хүчтэй балбаж хашгирахыг сонслоо: 

"БИЕ МИНЬ ХӨРСӨН БАЙЖ БОЛОХ Ч СЭТГЭЛ МИНЬ ХӨРӨӨГҮЙ ХАРУ, ЧАМД ХАЙРТАЙ БОЛОХООРОО ЭНЭ ЗАМЫГ СОНГОЖ БАЙНА. ЧИ Ч БАС ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ"

..Энэ үг нь намайг эргэлзэхэд хүргэн, цааш алхаж чадалгүй байрандаа зогслооо. Би яах хэрэгтэй вэ?? Тэрнийг үхэг гээд явуулах уу? Эсвэл...эдгэнэ гэж найдах уу???


❤Warm heart ❤ [END]Where stories live. Discover now