Epilogue.

1K 91 5
                                    


"Хаачих гэж байгаа юм? бид нарт итгэхгүй байгаа хэрэг үү?" залуусын нэгийг ийн асуухад Хана тэдэн рүү хорсол тээсэн аймшигт харцаар ширтсээр:

- "Та нарт одоо итгэнэ гэж бодоо юу? Та нар тэрнийг зүгээр л зовоох гэж байгаа биздээ?"

-"Иэдчихсэн юм шив, тэгвэл бүр сайн тайлбарлаад өгье. Та нар ч бас бидэнтэй хамтарч ажилла" "Тийм шүү, би тэрний ачаар шинэ нээлт хийж нэр хүнд бас мөнгөтэй болно"

"Та нар битгий мөрөөдөцгөө, бид найзынхаа амьдралыг та нар шиг юмнуудад зарна гэж бодоо юу?" Тэхёныг уурласандаа нударгаа зангидан шүдээ зуусаар хашгичихад Жимин ёжтой зэвүүн гэгч нь чанга инээлээ:

- "Тэр чинь хүн биш зүгээр л нэг цогцос, тийм юмны юуг нь харамлаад байгаа юм? та нарт ч бас шан харамж өгөх болохоор-"

Жин уураа барьж тэвчилгүй тэрэн рүү гар далайн, Тэхён ч бас оролцон нөгөөдүүлтэй нь ноцолдож эхэллээ . Хана ч бас тэдний дундуур орон бүгд завгүй байх зуур би завшааныг ашиглан машинд суун жолоог атгалаа.

Хаазаа тултал нь гишгэн хаашаа ч юм хамаг хурдаараа давхина, гадаа тас харанхуй байгаа учир хаана яваагаа ч мэдэх юм алга.

Явсаар л..явсаар л..гэнэт арын суудал дээр хэвтэх Жонгүг миний гараас атгаад сулхан хоолойгоор:

- "Хару...энэ бүхнийг дуусгая"

Түүний үгийг тоохгүйг хичээн чимээгүй урдах замаа л харсаар..Жонгүг хүчгүй сулбайсан гараараа арайхийн цамцнаас минь зууран амандаа ямар нэгэн зүйл бувтнасаар байлаа....Өрөвдсөндөө нулимс минь урсаж байгааг мэдэрч байна

..Жонгүгаа чамайг явуулж чадахгүй, яасан ч үгүй.Тиймээс үлдсэн ганц зам бол цугтаа явцгаая..Цугтаа үхье, тэгээд л дуусаа...

Ийм ухаангүй бодол толгойд орж ирмэгц нүдээ тас анин жолоогоо атгаад хажуу тийш эргүүллээ...

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

Машин ямар нэгэн том зүйл мөргөн зогсоход урд хамраас нь утаа савсана..Арай л үхсэнгүй бололтой..гэхдээ толгойд аймшигтай өвдөлт бас нэг шингэн зүйл мэдрэгдэж байна..

Ухаан санаа орж гаран хаалгаа түлхэн онгойлгоод хөлөө арайхийн зөөн газар тавьтал биеэ даалгүй урагш уначихлаа. Эцсийн хүчээ шавхан дээш харан хэвтэхэд нуруунд хүйтэн шороо л мэдрэгдэх аж...

Бодох ч зүйлгүй үхлээ хүлээн нүдээ аниад амьсгаа дарж байтал хажууд хэн нэгний амьсгаадах чимээ сонсогдлоо. Нүдээ аажмаар нээн чимээ гарах зүг рүү толгойгоо эргүүлэн харвал Жонгүг миний зүг хамаг хүчээ шавхах мэт арайхийн мөлхөж ирж байв.

Энэ дүр зураг..баяр хөөр эсвэл гунигийн алийг мэдрүүлж байгааг мэдэхгүй юм.. Би ч бас тэрнийг хараад зүгээр хэвтээд байж чадсангүй, бие арайхийн хөдөлгөн өөдөөс нь тэмүүлж эхэллээ..

Арайхийн гар гараасаа атгалцахад хэн хэнийх нь тамир тасран дахиж хөдөлж чадахааргүй боллоо, тэрний биед хүрмээр байна. Чанга тэвэрмээр байна..даанч одоо хажуунаас нь харж харамсахаас өөр чадах зүйл алга...

Хэдий бие нь улам сулбайсан харагдсан ч Жонгүг өөрийгөө хүчлэн инээмсэглэнэ:

- "Хару..намайг уучлаарай..бүх зүйлд.. Чамд тийм аймшигтай зүрх зүсэм үгс хэлсэнд, би зүгээр л..хэдий үхсэн ч ингэж эргээд амилсан минь..надад чамайг тайван үлдээх..чамайгаа дахиж харах сүүлчийн боломжийг олгосон хэрэг байх л гэж бодсон. Чамайг араас минь шаналахыг мэддэг болохоор, тэр боломжийг ашиглан өөрөөсөө хөндийрүүлээд эргээд үхье л гэж бодсон.. Гэхдээ бүтсэнгүй бололтой..чамайг үүрд хайрлаж чадаагүйд уучлаарай. Энэ хэд хоногт чи их зовсон байх, миний өвдөлт чиний сэтгэлийн шаналлын хажууд юу ч биш. Үнэхээр л бие минь ийм болсон ч чамайг гэх зүрх минь хэзээ ч хөрөөгүй юм шүү, хэзээ ч хөрөхгүй. Би үүрд чиний дэргэд байна, тиймээс гуйя. Нэгэнт үхсэн намайг ингээд л явуулчих, харин ч чамтай хэсэг хугацааг ч болов хамтдаа өнгөрүүлэх боломж олгосонд үнэхээр жаргалтай байна. Намайг бодоод амьдар, илүү сайхан амьдралаар амьдар. Үүнийг л чамаас гуйя, зүрх сэтгэл минь насан туршдаа чиний дэргэд байх болно...хайртай шүү, үүрд"

Би юу ч хэлж чадсангүй, үг хэлье гэсэн ч ам огт хөдөлж өгсөнгүй..Зөвхөн түүнийг ширтэнэ, болдог бол үүрд ингээд баймаар байна, хэзээ ч гарыг чинь тавихгүйгээр...

Хэр удсаныг мэдэхгүй ч нэг л мэдэхэд нар мандаж эхэлж байлаа, үгүй ээ үгүй!!. Жонгүг, Жон Жонгүг!! Битгий яваач, гуйя..

Байдаг чадлаараа хашгирмаар байсан ч нэг ч үг гарсангүй, дэмий л амаа ангалзуулан нулимс урсган тэрний гараас чанга атгана..

 "Үүрд дэргэд чинь байна"  Жонгүг инээмсэглэсээр ийн хэлчихээд нарны туяа бидэн дээр тусахтай зэрэгцэн яг л тоос шиг агаарт замхран алга боллоо...

Жонгүг..Жон Жонгүг, ингээд тэр бүрмөсөн алга болчихлоо. Одоо л би үнэнтэй эвлэрэх ёстой байх, чамайг тайван явуулъя даа..

БИЕ ЧИНЬ БАЙХГҮЙ Ч ЗҮРХ ЧИНЬ ҮҮРД БҮЛЭЭНЭЭРЭЭ ДЭРГЭД МИНЬ БАЙХ БОЛНО гэдгийг би хамгийн сайн мэдэж байна..Би чамд хайртай, үүрд Жон Жонгүг... ҮХСЭН Ч ЧИНИЙ ЗҮРХ БҮЛЭЭНЭЭРЭЭ БАЙСАН ШИГ.. МИНИЙХ Ч БАС ТИЙМ БАЙХ БОЛНО..


❤Warm heart ❤ [END]Where stories live. Discover now