1р хэсэг

205 13 3
                                    


ШӨНИЙН 01:00 ЦАГТ
-БУРХАН МИНЬ ТУСЛААРАЙ АААААА
-АМЬ АВАР АМЬ АВАР
-АХНАРАА ТА ХААНА БАЙНАА НАМАЙГ АВРААРАЙ
-НОВШ МИНЬ ОЙРТООД ҮЗЭЭРЭЙ
-ХАХАХАХАХА
-АХАА ТА ЯАЖ БАЙНАА АААА
Таны харж байгаа энэ зургандээрх 7 залуу бол үй зайгүй найзууд.Тэд үргэлж бүтэхгүй зүйлс хийж инээлдэж хөгжилдөж явдаг гэвч тэдний нэг аялал нь амь настай нь холбогдсон аялал байх болно.Магадгүй байнга инээж байдаг залуусын уйлхыг харах боломж биш гэжүү?
Намжүүн энэ залуу бол бусдыгаа толгойлон явдаг нэгэн гэвч үнэхээр бүтэлгүй. Магадгүй ийм хүнээр удирдуулсан болхоор энэ бүх зүйлсийн эхлэх зам тавигдсан байж болох юм. Жин Юнги гэх энэ 2 залуус бол бусдаасаа илүү буурь суурьтай дуугуй гэвч үнэхнэр шартай магадгүй тэр зан нь ч энэ зүйлсийг эхлүүлсэн юм болов уу?.Тэхён Жимин Хусог Жонгүүг гэх 4 залуу бол харинч эсэргээрээ үнэхээр бүтэхгүй зүйл сэтгэж явдаг сахилгагүй нөхөд. Эсвэл тэдний бүтэхгүй санаа энэ бүхэнг эхлүүлсэн болов уу?
Энэ бүх явдал эхэлхээс 5 цагийн өмнө
Эдгээр залуус хамтдаа амралтын газар ирэн хөгжилдөн сууж байхад
Жимин нэгэн сонингоос зураг харуулснаа: Хоо энийг хараа манай амралтын газрын хажууханд ийм хаягдсан байшин байдаг юм байна.
Тэхён: Алий харийдаа гэсээр сонинг нь булааж аван "Хоо тийм байна ойн цоорхойд байдаг гэж байна шд."
Жонгүүг:очицгоох уу?
Юнги:Дэмий юм дэмий байдаг юмаа хэрэггүй
Жин:Тийшд элдэв бусын юмаар оролдож байж муу юм дагуулана.
Хусог:Та 2 айгаад байгаамуу хха
Юнги хөмсгөө атиралдуулан:Хэн айсан юм зүгээр л дэмий гэж байна за!
Жонгүүг:Та яаг айгаад байна айгаагүй юм бол хамт очицгооё
Намжүүн:Нээрээ тэгэх үү? Хусог Жимин энэ 2 блогтоо нийтлэх юмтай болно.
Жин:Дэмийдээ
Тэхён:Айгаагүй бол хамт очоод өнөөдөр орой хоноцгооё
Жимин:Худлаа айгаал хха хулчгар хха
гэхэд ингэж хэлүүлэх хамгийн дургүй Юнгигийн шар нь хөдлөн :За яахав болж байна
Жимин:Нээрээ юу?
Юнги:Хоноход л болоо биздээ юмаа бэлдэцгээе гэсээр босов. Гэвч тар дотроо өөрийгөө юу хийчивдээ гэж зэмлэх ч нэгэнт өнгөрсөн байв.
Хусог Жимин Тэхён Жонгүүг 4 ятгаж чадсандаа баярлан гараа цохилцон хэрхэн Юнги Намжүүн Жин 3 ийг айлгах талаар шивнэлдсээр явцгаав.
Жин толгой сэгсрэн сонинлуу харсаар:Би лав сайхан санаа гэж бодохгүйл байна.
Намжүүн:Угаасаа одоо өнгөрсөн явцгаая гэсээр түрүүлэн явав.
Жин араас нь санаа алдсаар явав.
    Тэд сонинг бүрэн уншсан гэж үү? Үгүй ээ тэд хуумгай загнасан.Камер сонинд ойртон харвал.
    Энэ байшингийн талаар нэгэн хүн ярьсан байна.Дотор нь төөрдөг байшиншиг бөгөөд олон хаалгатай. Хаалга болгоны цаана аймшигтай зүйлс таныг хүлээж буй. Энд олон зандалчин алуурчингууд хутгаа ирлээд таныг хүлээж байгаа. Зовж үхсэн хүний сүнс дүүрэн орилолдож байгаа. Ойртоод ч хэрэггүй зүглээд ч хэрэггүй энэ байшигаас амьд гарна гэсэн зам үгүй байгаа бүх зам үхэлрүү хөтлөх болно. Ойруу ороод л маш хурдан энэ байшинг олж харах болно харин 2дохоо бол хэзээч олдохгүй ор мөргүй алга болсон мэт байдаг. Энэ байшинлуу маш олон хүн яваад сураггүй болдог. Цагдаа нар хэзээч энэ байшинг олж байгаагүй. Олсон хэд нь ор сураггүй алга болдог.
Дахин анхааруулая ОЙРТООД Ч ХЭРЭГГҮЙ ШҮҮ ТАНЬД МАШ АЮУЛТАЙ.
Жин ойруу орж байхдаа гэнэт юмаа мартсанаа санан:Яанаа би утсаа мартчихаж.
Юнги:Би хамт яваав аваад ирхүү?
Жин:Тэг2 та нар түрүүлж очоод хүлээж бай
Намжүүн:Миний гэдэс мушгарчихлаа хамт явцгаая нойл орчоод араас чинь явий гэхэд өнөө 4 чадах боломж олдсонд баярлан тэднийг явуулаад өөрсдөө байшинлуу яаравчлав.
Жин утсаа авхаар өрөөрүүгээ орон утсаа хайгаад хайгаад олсонгүй аргаа баран гараараа нүүрээ таглан амьсгаагаа дарах гэж хэсэг хэвтэв.Намжүүн нойл орход гадха нь Юнги "ямар өмхий юм бэ? Юу идсэн гэхээрээ ийм хогийн сав шиг ходоодтой байдаг байнаа хурдлалдаа! Өнөөхбүтэхгүй нөхдүүд хэрэг тарьчихвал яах юм бэ" гэсээр зогсоо зайгүй үгэлхэд Намжүүн аргаа баран тал хүндрээд гарав.
Намжүүн:Ааш би л нэг рэп үгэлдэг гэсэн шиг үгэлчих юмаа ям яривал би ч бас чадна за!
Юнги:Хуцаж унгалгүй явцгаая гэсээр буудалж буй өрөөрүүгээ Жинийг дуудхаар зүглэв.
Намжүүн гаднаас нь хараад:Харанхуй байна шдээ явчихсан юм бишүү түрүүлээд.
Юнги:Ааш чамаас болж байгаашд жорлонгийн бөглөөс царайлаад зүгээр хурдан явцгааяаа гэсээр түрүүлэн гүйв.
    Тэд бас л хуймгай зан гаргаж өрөөрүү орсонгүй. Өрөөний үүдэнд хэдэн залуус ойн цоорхойдох байшингийн аюултай тухай ярилцаж байсан юм. Магадгүй аюулаас зугтах боломж ч байж болох байсан байх.
Өрөөний захад байрлах орондээр Жин яг л өмнөх байрлалаараа жигд амьсгалан амар тайван унтах бөгөөд үүнээс холгүйхэн байх ойн цоорхойд харинч эсэргээрээ байх. Тэнд хүмүүсийн амь гуйж орилолдох зандалчдийн муухай инээн хутгаа хурцалж цахилгаан хөрөөгөөр юм хөрөөдөх дуу хадаж байв. Байшингийн хаалгыг хэн нэгэн гаднаас хүчтэй татан онгойлгоход тэр их дуу чимээ юу ч үгүй уусан алга боллоо.

Ойн цоорхой Where stories live. Discover now