Намжүүн мөлхсөөр өрөөнд орж ирэн арай ядаж хаалгаа хаахад Жонгүүг толгойгоо хагас гэлжийлгэн гал цог нь унтарч улаан бутарсан нүдүүрээ цоо ширтэн ёжтой инээгээд "чи сайхан сонголт хийлээ амжилт" гээд буцаад хана дамжин явсаар гарж ирсэн өрөөрүүгээ орчихов.
Намжүүн шокноосоо ч гарч амжилгүй хаалгаар цоо ширтэн сууж байтал хойно нь цахилгаан хөрөө дуугарах сонсогдов. Тэр дороо толгойгоо эргүүлэн чимээ гарах зүг харвал Цагаан цустай халаад өмөссөн хүн нэг цогцосноос гарыг нь хөрөөдөн салгаад өнөөхөө хажуудаа байх зүүмэл мануухайд оёж байв. Тэр зүүмэл мануухай тэр чигтээ хүний гараар бүрдсэн байв. Гэвч тэр саяхан салгаж авсан гар болон мануухайн дээр байрлах 3 гарнаас нүдээ салгаж чадсангүй. Тэр 4 гарандээр тодрон харагдах тэдний анд нөхдийн бэлэгдэл болсон BTS гэсэн бичигтэй бамбайны шивээс...
Тэр нулимас дуслуулсаар өөрөөч өөрийнхөө баруун гаран дээрх шивээсээ илэв.
Өнөөх эр Намжүүнлуу харан ёжтой инээсээр "Сайн уу залуу минь энэ өрөө чамд таалагдаж байна уу чиний сонголт үнэхээр сайн байна шүү. Энэ бүтээл чамд таалагдаж байна уу" гээд хүний гараар бүтсэн мануухайгаа илэв.
Намжүүн чичирсээр өрөөнөөс гарах гэтэл хаалга өөрөө түс хийтэл хаагдчихав.
Хэн нэгний хоолой хорлонтойгоор инээсээр уусан алга боллоо.
Өнөөх залуугийн хөлийн чимэ тог тог гэсээр ойртож түүний чирэх асаалттай цахилгаан хөрөө хазар таг таг дуугарна.
Хүнийг амьд байхад нь гарыг нь тасдах хэр бол? Цахилгаан хөрөө нүдэн дээр чинь гарыг чинь тас хөрөөдөж цус чинь нүүрлүү чинь үсрэн аймшигтай их өвдөлт мэдэрхэд чи яах бол?... Ганцхан гялс хийлт ганцхан секунд л хангалттай энэ бүх өвдөлт ирхэд...
Намжүүн өөрт мэдрэгдэх тэр их өвдөлтөндөө шаналан орилж уйлсаар хажуудаа байх цохиурыг аван өнөөх залууг цохин гараа таттал өрөөсөн гар нь цус шүүрсээн салаад уначихав.
Салгалсаан ганц гараараа энэ бүх аймшигт газраас гарах хэрэгтэй гэж бодон хаалга онгойлгоолгох гэж түжигнэсээр эцэст нь амжилттай болж, сүүлийн хүчээ шавхсаар дээш өндийх зугтаан гүйв. Цус асгарах баруун мөрөө ганц гараараа дарсаар хамаг биенийхэнэ хөлс цувна.
Төөрдөг байшин мэт энэ олон хонгилоор гүйхэд энд тэндгүй хэн нэгний жингэнтэл инээх сонсогдоно. Үгүй ээ ганцхан хүнийх биш тэднийх. Зовж тарчилан үхсэн хүмүүсийн хорсолтой сүнснүүд.
Гэнэт урд нь хэн нэгний гндэс ходоодоор нь дүүжилсэн цогцос унаад ирэх нь тэр. Гэдэс дотор нь цувж дотор нь олон өт хорхой цуван хархад л аймшигтай тэр цогцосны баруун гар нь байхгүй байлаа. Намжүүн цочирдон рилсоор хойш савж унан зүүн гараараа тулж хойш мөлхөж байхад өнөөх цогцосны нүднээс цусан нулимас урсах бөгөөд гал улаан нүдээр хорссон байртай Намжүүнлүү Жимин ширтэж байв. Мэл гайхаж цэл хөхрөнө л гэж энэ байх. Өдархөн бид бүгд инээлдэж нэг нэгнээрээ тоглон баяр хөөртэй байсан харин одоо ...
Түүний толгойд одоо амьд үлдсэн Юнги л бодогдоно. Дэндүү өрөвдөлтэйгөөр даарсандаа бие нь хөхөрч хөдөлж ч чадахгүй тусламж ирхийг найдан дээш харж суух залуу л нүдэнд нь харагдана. Энэ мөчид л Намжүүн өөрийгөөч бас амьд үлдэнэ гэдэг бодлоо бүр мөсөн хийсгэлээ бодол болон Жиминлүү ширтэж байтал хойно нь бас нэг зүйл унан ирэх шиг болов. Толгойгоо аажмаар эргүүлсээр харвал Жонгүүгийн цогцос дүүжлэгдэн унасан байв. Түүнийг ширтэн хатаж ч амжаагүй хацар нь дахиад л нулимсанд норж байтал гэнэт Жиминий дүүжлэгдсэн цогцос нааш савлаж ирэн Намжүүнийг тэврээд нэг өрөөрүү чулуудчихав.
Хаалга өөрөө хаагдан Намжүүн хойш харвал эргэн тойрондох багаж нь л өөр байх бөгөөд өнөөх л залуу ёжтой инээн угтав.
Эргэн тойронд үл мэдэгдэх дуу хоолой Топ Топ гэж эгшилэнтэй эсвэл аймшигтайгаар уянглуулана. Олон хүмүүсийн хоолой энэ л чимээтэй хоршин дуулах мэт. Тиймээ чи энэ байшинлуу зүглэж болохгүй. Ийшээ гишигсэнл бол амьд үлдэх боломж үгүй.
Залуу Намжүүнийг харан түүнлүү ойртож очход Намжүүн хирдээл холдхыг хичээсэнч чадсангүй бие нь хангалттай сульдсан байлаа. Өнөөх залуу түүнийг тоглоом өргөх мэт ядах юмгүй өргөөд нэгэн цус нөжиндөө хутгалдсан төмөр сандал дээр суулгав. Баруун гаргүй болсон тэр өвчиндөө бас хэт цус алдсанаасаа болж толгой нь манарч байв. Хэт их цус алдсандаа ам нь омголтон хатаж биеэ хөдөлгөх ч тэнхэл байсангүй. Өнөөх залуу хажуудаа байх багажнаас хурц эртэй хутга барьж аван Намжүүнийг арьсанд шигтгэж амьдаар нь арьсыг нь өвчиж эхлэв. Аймшигтай их өвдөлт түүнийг зовоож там мэт санагдана. Түүний арьсийг нь хуулж авсан хэсгээс цус шүүрэн хархын эцэсгүй болно. Түүний амьсгал хураахаасаа өмнө харсан хамгийн сүүлчийн харсан зүйл бол өнөөх залуугийн энгэрт хадаастай байх Топ гэх нэр юм. Харин түүний бодолд өрөвдөлтэй Юнги л бодогдоно...
Угийн цагаан арьстай Юнги өөрийнхөнө урд хэвтэх түрүүхэн найзуудаасаа тусламж дуудаад ирэе гээд явсан найзынхаа өвчсөн арьсыг хараад цочирдсондоо улам цонхийн цайв. Бүхэл бүтэн 2 цагийн турш түүнээс нүдээ салгаж чадсангүй. Анд нөхдийн бэлэгдэл болгож хийлгэсэн шивээс нь зүүн гаран дээр тодоос тод харагдана. Гэвч түүний баруун гар алга энэ бүхэн дэндүү хэрцгий биш гэж үү? Хүйтэнд удаан сууснаас болж Юнгигийн цагаан царай хөхрөн хацар нь улайв. Юу болод байгааг ч ухаарах сөхөө алга. Зүгээрл хэн нэгэн ирж аврана , мөн найзууд нь зүгээр байгаа гэх хуурамч итгэл л толгойг нь дүүргэж, харин тархиныхана нөгөө тал аль хэдийн үхэлтэйгээ эвлэрчээ...
Жин өрөөнөөсөө гархад аль хэдийн харанхуй эзэгнэсэн байв. Найзуудаа хаа сайгүй хайгаад олсонгүй нэг л муу совин нь татаж зүүн гаран дээрх шивээсээ нэг хараад баруун гараараа зөөлөн илээд эргэн тэднийг хайлаа. Удаан хайсанч олоогүй учир цагдаад мэдэгдээд өөр олон хүмүүстэй хайв. Хамгийн сүүлд өнөөх ойн цоорхой дох байшин уруу явна гэж байсан учир өнөөх байшингийн талаар хэлхэд цагдаа болон хүмүүс найдваргүй юм байна хэмээлцэж бие биентэйгээ шивнэлцэж байхад зарим нь тэр газарлуу яах гэж явсан юм бэ гэж зэмлэж байв. Хоёр хоног гурван хоног. Цаг хугацаа харвасан сумшиг өнгөрч нэг л мэдхэд Нэг сар гурван сар өнгөрлөө найзуудаа олсонгүй. Түүний хувьд үнэхээр хүндхэн байв.
Цагдаа нар эцэст нь эрлээ больж Жин найзуудтайгаа хамтдаа явдаг байсан тэр газраараа ганцаараа явхад уйтгар гуниг, харуусал л ардаас нь данан гэтнэ.
Харин түүнийг ойрын өдрүүдэд хэн нэгэн дагаад байгаа мэт санагдах болов.
Орой болж түнэр харанхуй эргэн тойронг нөмрөн авлаа. Жин нилээн халамцуу өрөөндөө орж ирэн найзуудтайгаа хамт авхуулсан зургаа тэврээд хүйтэн шаландээр өмнөх л адил эвхрэлдэн хэвтээд нэг л мэдхэд унтаад өгсөн байлаа.
Түүний чихэнд хэн нэгэн шивнэхшиг... Согтуудаа ч юмуу? Солиорсон ч юмуу? мэдэхгүй тэр гэнэт л босч ирэн машины түлхүүрээ шүүрэх шахам аваад шууд л өнөөх амралтын газрыг зорин хурдаллаа. Ойртох тусам хурдаа нэмж хаазаа тултал нь гишгэх нь түүнийг ямар нэгэн зүйлд итгэж байгасг илтгэнэ. Хэн нэгэн түүнийг яаруулах шиг эсвэл уриалан дуудах шиг.
Жин уул өөд алхахад удалгүйхэн өнөөх хайгаад олдоогүй байшин угтав. Тийшээ баяртайгаар хараад хурдан алхаж байтал газар гүн ухсан нүхэнд эгээтэй л уначихсангүй. Гэвч түүний анхаарлыг нэг зүйл татав. Сайн харвал түүнийг хүлээж байсан мэт дээш харан цонхийн цайсан Юнгигийн цогцос түүний найзуудынх гэдэг нь илт мэдэгдэх шивээстэй арьсыг хэзээч тавихгүй гэсэн мэт энгэртээ наан тэвэрсэн байв. Юнгигийн цасан цагаан гэж шоолуулдаг байсан тэр цагаан царай хөв хөх өнгөтэй болж , турж эцэн яс арьс л болсон байлаа. Түүнийг хараад өөрийн эрхгүй өмнөх дурсамжуудаа бодон уйллаа. Ингээд бодход бүх зүйлд би л буруутай гэх бодол толгойг нь бүрхэж авав. Анх тэднийг энэ газар очно гэхэд эсэргүүцэх байсан юм. Угийн бүтэхгүй зүйл сэтгэдэг гэж мэдсээр байж. Гэж бодох төдийд хоолойг нь зуран гашуун нулимас урсав. Гэнэт Хусогын хоолой түүний байшин дотроос дуудах мэт сонсогдох нь тэр. Амьгүй болсон Юнгигээс харцаа салган байшинруу хархад Байшин дотроос Намжүүний амь тэмцэн тусламж эрэн орилох дуулдан зүрх нь шимшрэнэ. Тиймээ тэр амьд байна гэх бодол гэнэт л яагаад ч юм толгойд харван орэ ирж
Бага багаар алхсаар байшингийн хаалгыг зөөлхөн түлхэж онгойлголоо. Түүнийг Хусог Намжүүн Жимин Жонгүүг Тэхён нар үүдэгд угтан авав. Тэднийг хараад баярлан баярын нулимас унагаад урагш ганц гишгэн байшинд хөл тавиад залуусын тэвэрхээр гараа далайхад хойноос гуниг цохорлтйн хоолой чангайхшиг. Өөрийн эрхгүй эргэн харвал Юнги түүнлүү гунигтай харцаар харан түүнлүү орилох мэт харагдан зангасаар гүйхэд хаалга өөрөө хаагдан Юнгигийн дүрс бага багаар уусан алга боллоо.Хойш эргэн хархад түүнийг залуусых хий хоосон харц угтан авав.